Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

250-н тэрбум төгрөгийг хэн халааслав

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээж байгаа нь сайшаалтай ч өгөө, аваатай дарга нар өдийг хүртэл оршин тогтносон хэвээр байна. Өөрөөр хэлбэл, нэг суудалд егзөр болтлоо тухалсан дарга нар, эрх мэдлээ, эд хөрөнгөөр худалдаж, иргэдийн амьд явах эрхэд ноцтой халдсан тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. Дээрх үйлдлийн нэгээхэн хэсэг нь Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг дагаж буюу газар олгох түүнд нөлөөлөх эрх мэдэлтний шийдвэрээс бүрэн хамаарч байгаа нь бүр ч харамсалтай юм. Ойрын жишээ татваас, анх усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн барихаар зөвшөөрөл авсан газар дээр өдгөө оффисийн барилга сүндэрлэж, эрдэнэт хүний амь нас хөнөөгдсөн жишээг бид “Тэнгис” кино театрын хажуугийн барилгаас тольдож болно. Харин өдгөө “хууль бус” тэрхүү барилгатай хаяа дэрлэн баригдаж буй барилга улсын төсөвт орох учиртай 250-н тэрбум төгрөгийг шингээсэн талаар яригдаж эхэллээ.

 Тодруулбал, Хотын дарга, Э.Бат-Үүл Нийслэлийн газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэлийг хуулийн хэлтсийн даргаар, Үнэлгээ төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэгийг тус албан тушаалд хэвээр үлдээсэн нь завхрал, хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, иргэдэд өгсөн амлалтаасаа буцсан хэрэг гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна.

 Тэдний хутгалдсан гэх нэгэн баримтыг сөхвөөс, Нийслэлийн газрын албаны санхүүгийн үйл ажиллагаанд өнгөрсөн онд нэр бүхий аудитын газраас шалгалт явуулахад газрын дуудлага худалдааны анхны үнэтэй холбоотой 250 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байдаг аж. Дээрх шалгалтын баримтыг Нийслэлийн удирдлагын тодорхой түвшний хүмүүс мэдсэн хэдий ч ямар нэг арга хэмжээ авсан нь тодорхойгүй дарагдсан гэгддэг байна.

 Гэтэл Газрын тухай Монгол Улсын хуульд гэр бүлийн ахуйн хэрэгцээнээс бусад зориулалтаар иргэн аж, ахуй нэгжид газар олгохдоо дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай заалт байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн заалт хэрэгжээгүйн улмаас улсын төсөв 250 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Харин Э.Ариунгэрэл гэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж дээр дурдсан газар буюу “Тэнгис” кинотеатрын урд нийтийн эзэмшлийн талбайд өөрийн нөхөр н.Баттүвшингийн нэр дээр газар авч 10 давхар үйлчилгээний төвийн барилга барьсан байна. Энэ газрыг эзэмших зөвшөөрлийг хэлэлцэх үеэр техникийн зөвлөлийн хуралд Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл нь Ашиг сонирхлын тухай хуулийн мэдэгдэл өгөөгүй оролцсон явдал нь хууль бус үйлдлийнх нь нэгээхэн жишээ болжээ.

 Харин Д.Дашцэцэг гэгч нь Нийслэлийн газрын албаны төлбөрийн хэлтсийн даргаар 15 жил ажилласан аж. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт өөрийн төрөл болох Д.Энхцэцэгийн нэр дээр 30 га газар буюу 300 мянган м.кв газар авсан баримт байх аж. Хэрэв дээрх газрыг дуудлага худалдааны үнэ төлж авсан бол багаар тооцоход төсөвт 3.9 тэрбум төгрөг төлөх ёстой байжээ.

 Б.ШИРНЭН /НИЙГМИЙН ТОЛЬ/

0 Сэтгэгдэл
Bat Yyl axdaa bolon tanai baigyyllagin xamt olond ajlin amjilt xysie.! ene niitlel ix saixan zaxialgat niitlel bolson baina.
ene arai heternee
батүүлээ тэр гэр хороололд цэвэр бохир усны шугам мугам гээд шаагаад байсан яасан бэ хогын худалч ***** вэ энэ жил 1 мтр ч гэсэн тавьсан юм уу тэр шугамууд тавиад эхлүүл энэ байрны үнэ чинь өсөхгүй байсын бишүү бас нэг элбэгдорж шигээ худлаа ярихаас чаашгүй ***** вэ
ЦАГААН ҮСТ ЗАЛЬТАЙ ЭНЭ НОВШИЙГ ОДОО ЗАЙЛУЛАХ БОЛСООН ХӨГШИРЧ ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАЯЖИХ АРГА ХАЙСАН АРХИЧИН БҮР УЛААН АРХИЧИН
Ed anh garch irehdee ih goyo yum garch irsen odoo tegeed mongoliig galzuu hugjuulj bnaa.Irgediin itgel aldarlaa
Яаг үнэнийг хэлвэл яс юман дээрээ хэргийн эзэн нь Элбэгдорж сонгуульд ялах гэж 1 сая төгрөг амлаад, зальтай шийдэмгий юу ч хийхээс буцахгүй С.Баяр 1.5 саяыг амлаад нийт хүн бүрт 2.5 САЯЫГ ӨГӨХӨӨР болж баларсан. Ингээд хамтарсан засаг масаг байгуулж, амлалт нэхэн холбооны өвчигнүүр пязуунууд Уянга, Батцогт, Батцэрэг, Батзандан нар дарамталж, Сү.Батболд аргагүйн эрхэнд өр тавьж эхэлсэн. Ингээд 1 тэрбум доллар дэмий цацаж өрөнд хийсэн. Энэ хооронд жинхэнэ улс орноо хорлосон харийн гар хөл бологч 3 эдгээд эдийн засгйиг хорлох нийгмийн сэтгэлгээг үймүүлэх, дарамталж буруу зүйлд хөрөнгө оруулах, харийн гүрний эрх ашгийг гүйцэлдүүлэх ажил хийсэн хүмүүс бол Женько, Батэрдэнэ,Ганбаатар гэдгийг бид хэзээч мартаж болохгүй. Хэзээ ч шүү. Дээрх этгээдүүд сонгууль шоу болгож улс орныхоо хувь заяагаар тоглосон. Ингээд хамаг зовлонг үүрэх хэцүү ажил болох өр төлөх, хөрөнгө оруулагчийг татах, хэцүү хэлэлцээрт орох, хуулинд өөрчлөлт оруулах, урт нэртэй хуулийн алдааг засах гээд ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСАГ зовж явна. ХЭРГИЙН ЭЗЭД ЭЭБИЙ, БАЯР НАР НЭР ЦЭВЭР ҮЛДЭЖ хамаг зовлон, муу нэрийг нь СҮ.БАТБОЛД, АЛТАНХУЯГ НАР ҮҮРЭХ НЬ ШУДАРГА УУ ТАМИНЬ ЭЭ. Энэ чинь ариун явдал уу. Одоо энэ бүх алдааг засах боломж олгон засгаа дэмжих ёстой. Энэ бузар хуулийг санаачлан оролцсон З.ЭНХБОЛД их хурлын дарга, өрөнд оруулахад хүргэсэн ЭЛБЭГДОРЖ нар нэр цэвэр ГЭГЭЭНТЭН царайлаад засгаар оролдоод сууж байгааг бид мэдэрч байна. Ялангуяа ШОНХОР фракцийн З.Энхболд,С.Эрдэнэ нар. Хамаг бурууг ерөнхий сайддаа тохоод л хэвлэлээр гутаагаад үг яриагаар нь оролдоод л. Олон түмэн сохор биш шүү новшнуудаа. Юм хийх гэж зовж байгаа хүмүүсээ бид өмөөрөх сэтгэлтэй байх ёстой. Алдаагаа засах гэж яваа хүн ээч уучлах ёстой. Хэрэг тарьчхаад гэгээнтэн царайлаад байгаа новшнуудыг нам дотроо амьдаар нь шарж идэх цаг ирж байна шүү.
mungu buhnees huchtei....
Chi ch buur hamag shid n burdsen huuhen Yuma.
manai darga nar goe yarnaa
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Buural Baatart xyvi xyrteesen ium bgaa biz ...
БААТАР ХОТЫН дарга энэ АВИЛГАЧ нартайгаа яг адилхаан. Бугд новшнууд.
batuul boovoo huhuulj dee
yooy yu ve
yooy yu ve
Хамгийн их уншсан