АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Америкийн эмчийн дундаж цалин 14,5 мянган ам.доллар
Дэлхийн аль ч оронд хамгийн нэр хүндтэй мэргэжлийн нэг нь эмч байдаг. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хамгийн өндөр байх гэж бодогдмоор. Бодит байдал дээр зарим оронд үнэхээр өндөр ч нөгөө хэсэгт нь багахан байх жишээтэй. Хэдхэн өдрийн өмнө нийслэлд “Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” нэртэй зөвлөгөөн болоход манай эмч нарын сарын дундаж цалингийн талаар ярихыг сонсоод сонирхож үзэхээр шийдлээ.
Мэдээж эмчийн мэргэшил, туршлага гээд олон зүйлээс хамаараад эмч нарын цалингийн хэмжээ дотроо ялгаатай. Тиймээс эмч нарын сарын цалингийн хэмжээг хамгийн бодитоор харуулах зүйл нь эмчийн цалингийн доод хэмжээ юм. Ингээд үзвэл АНУ-д гэр бүлийн эмч буюу манайхаар бол өрхийн эмч нар хамгийн бага цалинтай гэгддэг ч сардаа 14,5 мянган ам.доллар авдаг. Швейцарийн эмч нарын хамгийн бага цалин 7,8 мянган ам.доллар, Их Британийн эмч нарын хамгийн бага цалин 7,0 мянган ам.доллар гэх мэт.

Мэргэжлийн онцлогоос шалтгаалсан цалингийн ялгааны хувьд Америкт мэс засалч, сэхээн амьдруулахын эмч нар сардаа 17 мянга хүртэлх ам.долларын цалин авдаг бол тулгуур эрхтэний мэс заслын эмч сардаа 45 мянган ам.доллар, бөөр шээсний замын эмч нар сардаа 33 мянган ам.доллар хүртэл цалинтай гэхээр ялгаа нь нэлээд харагдаж байна. Газар зүйн байршилтай холбоотой ялгааны тухайд Оросын Москва гэх мэт том хотын эмч нарын сарын дундаж цалин орон нутгийн эмч нарынхаас гурав дахин өндөр байна. Иймд сүүлийн жил гаруйн дотор Оросын Засгийн газраас орон нутгийн эмч нарын цалинг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ аваад байна. Тухайлбал, эмч нарын цалин нь тухайн орон нутгийн дундажаас доод тал нь хоёр дахин өндөр байх ёстой хэмээн ажиллаж байгаа сурагтай.
Эмч нарын цалин бага байх тусам тэр хэмжээгээр бусадтай адил хүн болохоор орлогоо дээшлүүлэх арга зам хайж эхлэх нь ойлгомжтой. Жишээ нь эмч жор бичиж өгөөд эмийн санг нь нэр заан чиглүүлэх, танилынхаа эмнэлэг рүү нарийн шинжилгээ хийлгэхээр явуулах, улсын эмнэлгүүдэд өвчтөн эмнэлгийн тусламж үзүүлэх нөхцөлийн талаар сайн мэддэгүйгээр далимдуулан нэмэлт төлбөр шаардах гэх мэт. Эдгээр арга зөвхөн манай улс гэлтгүйгээр дэлхийн олон улсад тархсан, удаа дараалан том бага янз бүрийн дуулианы эзэд болж байсан байдаг. Жишээлэхэд, Америк, Өрнөд Европт эм үйлдвэрлэлийн том корпорациуд эмч нар шан харамж өгөх замаар өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх гэсэн дуулиан ойр ойрхон гардаг.
Ийм замаар орлогоо нэмэгдүүлэхийн хүсээгүй чадвар сайтай эмч нар нь илүү цалин хөлстэй орныг зорьдог.
Жишээлэхэд, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орны сай эмч нар Польш, Чех, Словак болон цаашаа АНУ, Австрали улсыг зорьдог. Одоогоор зөвхөн Европ, АНУ-д гэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орны 20 мянга гаруй эмч ажиллаж байна. Чехийн эмч нар болохоор цалинг нь хассанд бухимдан Герман, Франц, АНУ, Азийн орныг зорих болсон. Францид ажиллаж байгаа гадаадын эмч нарын 60 хувь нь румынчүүд байдаг бол Румынд нь туршлагатай эмч нар маш ихээр дутагддаг. Ер нь, гадаадад ажиллаж байгаа эмч нарынхаа тоогоор Румын тэргүүлж, удаах байранд нь Болгар, Унгар, Польш ордог.

Эмч нарын цалин нэг иймэрхүү л байна. Харьцуулахад манай эмч нарын сарын дундаж цалин 621 мянган төгрөг, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 3 627 ам.доллар, сарын цалингийн дундаж хэмжээ 415 ам.доллар.

0 Сэтгэгдэл