АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай" А/853 тоот захирамж гаргалаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас цахилгааны техникийн нөхцөл аваагүй 15, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-иас дулааны технкийн нөхцөл аваагүй 16, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл аваагүй 17, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 гээд нийт 74 барилгын нэрсийг гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар тухайн барилгуудад техникийн нөхцөл олгох асуудлыг 10-р сарын 01 гэхэд шийдвэрлэхийг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК , Ус сувгийн удирдах газарт үүрэг болголоо. Зөрчилтэй барилгын эзэд, аж ахуйн нэгжүүд заасан хугацаанд буюу 10 сарын 01 гэхэд зөрчлөө арилгахгүй бол цахилгаан, дулаан, усаар хангахгүй бөгөөд нэрсийг нь зарлаж, банк санхүүгийн байгууллага, олон нийтэд худалдан авахгүй байхыг анхааруулна. Мөн захирамжийн дагуу зөрчилтэй барилгуудыг дулаан, цахилгаан, усаар хангасан тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























