Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд амьдарсныхаа татварыг төлдөг болох уу

Засгийн газраас Татварын багц хуулийг шинэчлэхээр хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Одоогийн мөрдөгдөж буй Татварын тухай хуулийн олон зүйл заалтыг өөрчлөхөөр болсон байна. Тухайлбал, нийслэлд амьдарч буй хүмүүс Улаанбаатарт амьдарсныхаа төлбөрийг төлөхөөр болж магадгүй заалт орсон гэнэ. Түүнчлэн  орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа айл өрхөөс тодорхой хэмжээний татвар авах асуудлыг ч хуулийн төсөлд тусгасан аж. Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдарч буй иргэдээс ам.метрээс нь хамааран 1000-10000 төгрөгөөр бодож жилдээ нэг удаа татвар авахаар тооцсон байна. Энэ хууль батлагдвал эмзэг бүлгийнхний амьдралд сөрөг үр дагавартай гэж үзэх улстөрчид байгаа бол аль ч улс орны иргэд нийслэлдээ амьдарсныхаа татварыг төлдөг, энэ нь хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг сааруулахад эергээр нөлөөлнө гэж зарим хүн үзэж буй гэсэн. Гэхдээ уг хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж шийдэх юм.
0 Сэтгэгдэл
Аль ч улс орны иргэн Нийслэлд татвар төлдөг гэж бичсэн бна энэ бол худлаа, тэгвэл өнөөдөр Монгол хүний цалин тэтгэвэрийг тэр аль ч орны иргэний хэмжээнд хүргээгүй байж яагаад татвараа нэмээд байгаа юм бэ?Тэр аль ч орны иргэний цалин тэтгэвэр сардаа доод хэмжээ нь 700 $ шүүдээ манайх цалингийн доод хэмжээ ньч ер Монголчуудын амь амьжиргаанд хүрхэд хэцүү шүү дээ...Энэ Ардчиллал чинь Монголын ард түмэнийг ядууруулж зүрх сэтгэлийг нь мохоож сөгдүүлэх гэсэн Тактик
Хамгийн их уншсан