Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шумууланд зориулсан хөшөө босгоно

Саяхан Буриадын эрлийн “Рысь” отряд Халхын голын тулалдааны газруудаар хийсэн ээлжит “Дурсамжийн манаа” хийжээ. Монголын хилчдийн туслалцаатай явуулсан эрлийн ажлын явцад экспедицид оролцогчид Улаан армийн дөрвөн дайчны цогцсыг олж, оршуулсан байна. Эрлийн багийнханд цаг агаарын хүнд нөхцөлүүд их саад болсон ч  Халх голын шумуулууд хамгийн том дайсан байсан  гэнэ. Халх голын шумуул хаздагаараа алдартай тул Маршал Жуковын дурсамжинд 1939 оны тулалдаанд манай цэргүүдийг ялалт байгуулахад шумуулууд тусалсан гэж өгүүлсэн байдаг. Шумуул буудалцаан болоход сөргөлдөгч хоёр талыг адилхан залхаан, саад болж байсан гэдэг. Гэтэл япончууд Зөвлөлтийн цэргүүдээс илүү зовж, шаналж байжээ. Учир нь, Зөвлөлтийн цэргүүд шумуулд дасан зохицсон байсан бол япончууд оросуудтай, шумуултай ч дайтаж байсан аж. Тэгвэл энэ түүхэн үнэнийг санан Халхын голын Сүмбэр сумын музейд шумууланд зориулсан хөшөө босгохоор болсон байна.
0 Сэтгэгдэл
zaisangiin hushuund shumuulnii hushuug nemj barih heregtei yum bna daa
tegvel orosuudiin hereg baihgui baisan yum bna. shumuulnuudtaigaa niileed dairsan bol yalah l baisan yum bna shuu dee
Өнөөдөр шумуулнуудыг сайн хооллийдоо
Хамгийн их уншсан