"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эрүүл мэндийн даатгалын хууль иргэн рүүгээ чиглэж чадах уу
Бид эрүүл мэндийн даатгалд сар бүр цалингийнхаа тодорхой хувийг төлдөг ч үүндээ тохирсон үйлчилгээ эрүүл мэндийн байгууллагаас тэр бүр авч чаддаггүй. Үүгээр ч зогсохгүй улсын буюу төрийн өмчит гэх эмнэлэгтээ төлбөр төлж үйлчлүүлдэг.
Ядруухан өрхийн нэг гишүүн хүнд өвчин тусвал тухайн гэр бүл тэр чигтээ дампуурлаа зарлан, өр зээл тавьж, зээлийнхээ дарамтаас гарахын тулд гэр оронгоо хүртэл зарж эмчилгээний зардлыг төлдөг. Тухайлбал, Мэс засал хийлгэх боллоо гэхэд хагалгааны өртөг нь таван сая төгрөг. Үүний 500 мянган төгрөгийг л эрүүл мэндийн даатгалаас төлдөг. Иймээс үлдсэн 4.5 сая төгрөгийг халааснаасаа гаргах болдог. Энэ бол өнөөдрийн нийгмийн дүр зураг. Харин бусад өндөр хөгжилтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо боловсронгуй болсон орны хувьд энэ байдал эсрэгээрээ. Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол иргэн нь эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг гэнэ.
Манай эрүүл мэндийн даатгалын хувьд хууль нь 1993 оны наймдугаар сард УИХ-аар батлагдаж, 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дөрвөн удаа өөрчлөлт орж байсан ч төдийлэн үр дүн авчирсангүй. Одоогоор тав дахь удаагаа өөрчлөлт хийхээр УИХ-аар яригдаж байгаа юм. Харин албаны хүмүүс манай улс цөөн хүн амтай. Тиймээс хүн ам ихтэй орны их төсөв бүрдүүлдэг эрүүл мэндийн тогтолцоотой шууд адилтгаж болохгүй. Анх гарч байсан үеэсээ эрүүл мэндийн даатгалын тухай хууль илүү боловсронгуй болсон хэмээн өмгөөлөн сууна. Түүнчлэн 1996 оноос эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын байгууллагын харъяанд байх нь зүйтэй гэж үзээд нийлүүлсэн байдаг. Гэтэл үүнээс хойш эмч нар өвчтөний түүхийг хуурамчаар бичиж даатгалаас мөнгө хумслах мөн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хууль бусаар өөр зүйлд зарцуулах, даатгалын мөнгийг нуун дарагдуулах зэрэг таагүй үйлдэл гарсаар ирсэн.
Харин иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгаар хуульд орох өөрчлөлтийн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Энэ хуулийг боловсронгуй болгох зайлшгүй хэд хэдэн шалтгаан байгаа. Нийгмийн эрүүл мэндийн даатгал бүх нийтээр эвсэлдэн нэгдэх, эрсдэл хуваалцах зарчим дээр тулгуурладаг. Харьцангуй эрүүл, орлого өндөр хүмүүс орлого багатай эмзэг хэсгээ дэмжиж, энэ хэрээр нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн байдлаас болж өрх гэр санхүүгийн хүндрэл, дарамт, ядууралд орохоос сэргийлэх, шаардлагатай үед даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран чанартай тусламж авах зарчимтай. Нөгөө талаар бидний авч байгаа эрүүл мэндийн даатгал ЭМД-ийн сан, улсын төсөв гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүждэг. Мөн даатгуулагчид эмнэлгийн үйлчилгээ авахдаа хувиасаа төлбөр төлж байна.
Иймээс нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд энэ бүгдийг тодорхой төвшинд зохицуулах, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих зэрэг олон асуудлыг шийдэхээр тусгасан” гэв.
Одоо даатгалын сангаас есөн төрлийн үйлчилгээг санхүүжүүлж байгаа ч иргэд эрүүл мэндийн даатгал төлснөөр ямар үйлчилгээ авах эрх үүсдгээ тэр бүр мэддэггүй. Үүний балгаар даатгалын үр шимийг хүртэж чадахгүй явсаар. Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгын төсөл дээр ажлын хэсэг гарч ажиллаж, ирэх сард УИХ-аар хэлэлцүүлэх гэнэ. Өнөөдөр хууль санаачлагчид иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээг даатгал төлснийхөө хэрээр хүртдэг болно. Өндөр хөгжсөн орнын иргэдтэй адил систем үйлчилнэ хэмээж буй. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед ч мөн адил үгийг хэлж байсан. Тэгэхээр тав дахь удаагаа хэлэлцэгдэх гэж буй уг хууль иргэдэд хэр өгөөжтэй болохыг хүлээх л үлдлээ.
Ц.Уртнасан: Хөнгөлөлттэй үнээр авдаг эмийн жагсаалтыг нэрээр нь биш химийн бүлгээр ангилж гаргасан
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасангаас даатгалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалд иргэд сар бүр хураамж төлж сан бүрдүүлдэг. Багагүй мөнгө цугладаг байх. Гэтэл сангийн хөрөнгө эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагдахгүй өөр зүйлд зарцуулагдаж байна гэх боллоо. Одоогийн байдлаар сангийн үлдэгдэл хэд орчим төгрөг байна вэ?
-Манай сан хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна вэ гэдгээс илүүтэйгээр бүрдүүлсэн сангаа хэрхэн зориулалтын дагуу ашиглаж, яаж даатгуулагч иргэндээ өгөөжтэй байлгах вэ гэдэг асуудал хамгийн чухал. Тиймээс иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд сайн тогтолцоо менежментийг оруулж ирнэ байх гэж найдаж байна.
-Тэгвэл сангийн мөнгийг хэрхэн хянаж байгаа вэ. Өмнө нь эмч хуурамч өвчтөний түүх бичиж мөнгө завшсан хэрэг гарч байсан?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгардаг. Хуулийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн, мэргэжлийн хяналтын, үндэсний аудитын газар хамтран ажиллаж байна.
-Хуулийн шинэчилсэн найруулгаар хамгийн гол нь юуг нь засч сайжруулж чадна гэж бодож байна?
-Төр засгийн гол зорилго бол иргэддээ сайн үйлчилгээ үзүүлэх. Эрүүл мэндийн даатгалтай холбоотой олон асуудал бий. Эмнэлэгт очоод сайн эмчид үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн хүртэж чадахгүй байна хэмээн иргэд маань гомдоллодог. Мөн гадаад орныг эмчилгээ хийлгэх зорилгоор зорих иргэдийн цуваа ч ихсэх боллоо. Энэ бүхэн эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос хамааралтай. Тиймээс сайн туршлагатай орнуудын тогтолцоог судалж нийгэмд тулгамдаж буй асуудлаа шийдэхээр нэмэлтээр оруулж өгсөн.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд хэрхэн хамрагдах вэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль Монгол Улсын газар нутагт хэрэгжинэ. Улс орон бүрт өөр зохицуулалт явж байгаа. Иймээс өнөөдрийн хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гадаадын иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх ажил хийж байна.
Даатгалаар хөнгөлөлттэй үнээр авдаг эмийн жагсаалт буурсан харагдсан. Энэ тухайд?
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс эмийн хөнгөлөлтийн журамд өөрчлөлт хийсэн. Иргэдийн худалдан авах чадвар харилцан адилгүй байгаа. Иймээс эмийг бүлгээр нь ангилж өгсөн. Өмнө нь нэр бүрээр заадаг байсныг зогсоож, эмийг химийн бүлгээр нь ангилсан. Энэ нь өнгөц харахад буурсан мэт харагдаж байгаа ч иргэддээ илүү сонголт хийх бололцоог олгосон.
Бид эрүүл мэндийн даатгалд сар бүр цалингийнхаа тодорхой хувийг төлдөг ч үүндээ тохирсон үйлчилгээ эрүүл мэндийн байгууллагаас тэр бүр авч чаддаггүй. Үүгээр ч зогсохгүй улсын буюу төрийн өмчит гэх эмнэлэгтээ төлбөр төлж үйлчлүүлдэг.
Ядруухан өрхийн нэг гишүүн хүнд өвчин тусвал тухайн гэр бүл тэр чигтээ дампуурлаа зарлан, өр зээл тавьж, зээлийнхээ дарамтаас гарахын тулд гэр оронгоо хүртэл зарж эмчилгээний зардлыг төлдөг. Тухайлбал, Мэс засал хийлгэх боллоо гэхэд хагалгааны өртөг нь таван сая төгрөг. Үүний 500 мянган төгрөгийг л эрүүл мэндийн даатгалаас төлдөг. Иймээс үлдсэн 4.5 сая төгрөгийг халааснаасаа гаргах болдог. Энэ бол өнөөдрийн нийгмийн дүр зураг. Харин бусад өндөр хөгжилтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо боловсронгуй болсон орны хувьд энэ байдал эсрэгээрээ. Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол иргэн нь эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг гэнэ. Манай эрүүл мэндийн даатгалын хувьд хууль нь 1993 оны наймдугаар сард УИХ-аар батлагдаж, 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дөрвөн удаа өөрчлөлт орж байсан ч төдийлэн үр дүн авчирсангүй. Одоогоор тав дахь удаагаа өөрчлөлт хийхээр УИХ-аар яригдаж байгаа юм. Харин албаны хүмүүс манай улс цөөн хүн амтай. Тиймээс хүн ам ихтэй орны их төсөв бүрдүүлдэг эрүүл мэндийн тогтолцоотой шууд адилтгаж болохгүй. Анх гарч байсан үеэсээ эрүүл мэндийн даатгалын тухай хууль илүү боловсронгуй болсон хэмээн өмгөөлөн сууна. Түүнчлэн 1996 оноос эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын байгууллагын харъяанд байх нь зүйтэй гэж үзээд нийлүүлсэн байдаг. Гэтэл үүнээс хойш эмч нар өвчтөний түүхийг хуурамчаар бичиж даатгалаас мөнгө хумслах мөн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хууль бусаар өөр зүйлд зарцуулах, даатгалын мөнгийг нуун дарагдуулах зэрэг таагүй үйлдэл гарсаар ирсэн.

0 Сэтгэгдэл