Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болголоо.2026 оны 6 дугаар сарын 20–23-ны өдрүүдэд “Морьтны парад”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Netflix баримтат киноны зураг авалт хийж, нийт 56 улсын төлөөлөл оролцохыг мэдээлэв.Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 7 дугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан бөгөөд адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгалаа.Мөн 2025 оны үндэсний баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны баяр наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулах, нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны 2 дугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулах чиглэл өглөө.Мөн гадаад оронд амьдарч буй Монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулагддаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг танилцуулахыг үүрэг болгосон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан