Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарц гэсэн төслүүдийг үе шаттай барьж байна. Өнөөдрийн байдлаар нүхэн гарц төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг цутгаж, түлхэж оруулах технологиор гүйцэтгэж дууслаа. Түлхэж оруулах арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг, олон улсын практикт өргөн хэрэглэдэг, өндөр нарийвчлалтай технологи юм.

Урьдчилан бэлтгэсэн туннелийн бүтээц нь ойролцоогоор 2200 тонн жинтэй. Түлхэлт хийхдээ 500 тонны даацтай найман ширхэг гидравлик домкрат, 76 литрийн тосны багтаамжтай насос бүхий хоёр иж бүрдэл системийг ашиглалаа. Мөн ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан байгуулан хөдөлгөөнийг жигд, хяналттай гүйцэтгэсэн байна. “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцыг 2026 оны долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоо гарсан.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан