АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Д.Оюунгэрэл: Ирэх сарын сүүлч гэхэд зам засварын ажил дуусна
Нийслэлийн авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Анхны цас хаялж буй энэ үед нийслэлийн зам засварын төлөвлөсөн ажил хэдэн хувь нь дууссан бэ?
-Энэ жил улс, нийслэл, Хөгжлийн банкны гээд нийтдээ 160.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар найман зам засах, шинэчлэх төсөл хэрэгжсэн. Одоогийн байдлаар 120 мянгатын уулзварын барилгын ажил /Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км авто замын хамт/, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпын гудамжны 1.1 км , Цагаан давааны хогийн цэг хүртэлх хайрган хучилттай 1.66 км замыг ашиглалтад өгөөд байна. Харин Дандар баатарын гудамжны 0.9 км, Сэлбийн хос гүүрний өргөтгөл, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто зам зэрэг нийт 15 зам, Сэлбийн хос гүүрэнд өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн. Одоогоор нийслэлийн хэмжээнд зам засварын ажил 75 хувьтай байна.
-Одоогийн байдлаар засвартай байгаа замын мэдээллийг өгөөч?
-Өнөөдрийн байдлаар Бэлхийн шинээр баригдсан замын үргэлжлэл, Сүхбаатар дүүргийн Шаргаморьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км, Баянзүрх дүүргийн 26 хороо, Сүхбаатар дүүргийн “MT” шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын засвар хийгдэж байна. Эдгээр зам ирэх сарын сүүлч гэхэд ашиглалтад орно.
-Энэ жил хотын төвийн ачаалалтай гэх замуудаа заслаа. Харин орон сууцны хороолол доторхоо хэзээ засч, шинэчлэх вэ?
-2010 оноос орон сууцны хороолол доторхи авто замыг бүхэлд нь шинэчилж эхэлсэн. Энэ жилийн хувьд хотын төвийн дүүргүүдийн есөн байршлын орон сууцны хороолол доторхи авто замыг засахаар төлөвлөсөн ч Нийслэлийн худалдан авах ажиллагааны байгууллагаас тендерээ нээж, гүйцэтгэгчээ шалгаруулаагүйн улмаас засварын ажил оройтох шинжтэй байна.
-Өндөр хөгжилтэй орнуудад зам нь толь шиг байдаг хэмээдэг. Гэтэл манайд стандартын дагуу тавьсан гэх зам маань тэгш гадаргуутай байх нь ховор байх юм. Энэ нь юутай холбоотой вэ?
-Улс орон болгоны авто замд тавигдах шаардлага нь өөр өөр. Энэ нь, тухайн орны уур амьсгалаас ихээхэн хамааралтай. Тиймээс манай улсын хувьд эрс тэс цаг уур нөлөөлдгөөс шинээр тавьсан зам нь бага зэрэг хотгор гүдгэр байдаг. Монгол Улсад батлагдсан норм, стандартынхаа дагуу компаниуд маань замаа тавьж, холбогдох байгууллага нь хяналт тавьдаг. Гэхдээ явган хүний, хотын төвийн, хотын гаднах зам гээд бүгд өөр, өөр стандарттай байдаг. Стандартаараа тавьсан замыг МХЕГ, улсын болон техникийн комисс хүлээн авдаг. Харин нийслэлийн Авто замын газар захиалагч болон хяналт тавих чиг үүрэгтэй оролцдог юм.
-Жил бүр л нэг барьсан замаа хэд дахин янзалдаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ жил ч гэсэн гарлаа шүү дээ?
-Дээр хэлсэнчлэн Монгол орны эрс тэс уур амьсгал, хүнд даацын машин явснаас хотын шинээр тавьсан замд хагарал үүсэх, эвдрэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд Монгол Улсын Барилгын тухай хуульд зааснаар улс, нийслэлийн комисс хүлээж авснаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн гүйцэтгэгч компани замынхаа эвдрэлийг өөрийн хөрөнгөөр дахин засч улсыг хохиролгүй болгодог. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөс дахин нэг ч төгрөг гаргадаггүй гэсэн үг. Энэ жилийн хувьд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн замыг зассанаас нь хойш гүйцэтгэгч компани нь гурван жилийн хугацаанд бүрэн хариуцна гэсэн гэрээ хийж байгаа.
-Тэгвэл засч сайжруулсан замаа хэрхэн арчилж, хамгаалдаг юм бэ?
-Зам арчлалт хамгаалалтыг Хот тохижилт болон Усны барилга байгууламж төрийн өмчит газар бүрэн хариуцдаг.
-Ирэх жилийн зам засварын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө одоогоор гарсан уу?
-Одоогийн байдлаар 2014 оны төсвийн төсөлд зам засварын саналаа манай газраас оруулж байгаа. Улс, нийслэлийн төсөв, Замын сан зэрэг дээд шатны байгууллагууд шийдээ гаргаагүй байна.
Ene teneg gar ers tes uur amisgaltai geed muu zam tabidag geed bhi iim nobsh bga tsagt mgliin zam yaj oligtoi boloh yum
Баянхошууны хойд замыг засаж өгөөч Нүх гэж зөндөө дандаа том машинтай хог зөөсөн машинууд Жанцангийн уулзварыг 4 зам болгоод өгөөч гарц гарам хэрэгтэй байна Эр зоригийн уулзар болоод удаж байна.
10-r horoolliin horoolol dundah zamiig hezee zasah um boloo, arai denduu muu zamtai , Shaardlaga tavidag helj yaridag hun bdgiin boluu. Mashin evdreed duuslaa
25 r horoonii dund zamiig narnii zamtai holboh ajlaa hiigeechee, huduu ch tiim zam baihgui. hamag amitan shavar shavhai, toos shorootoigoo hutgaldaj amidarch bna. hamag hunii mashin evdeed duuslaa shdee, ter neg joohon zamiig hiichihed yu n bolohgui bgaan bee. hotiin tov geed arai ch denduu
Нийслэлийн авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Анхны цас хаялж буй энэ үед нийслэлийн зам засварын төлөвлөсөн ажил хэдэн хувь нь дууссан бэ?
-Энэ жил улс, нийслэл, Хөгжлийн банкны гээд нийтдээ 160.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар найман зам засах, шинэчлэх төсөл хэрэгжсэн. Одоогийн байдлаар 120 мянгатын уулзварын барилгын ажил /Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км авто замын хамт/, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпын гудамжны 1.1 км , Цагаан давааны хогийн цэг хүртэлх хайрган хучилттай 1.66 км замыг ашиглалтад өгөөд байна. Харин Дандар баатарын гудамжны 0.9 км, Сэлбийн хос гүүрний өргөтгөл, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто зам зэрэг нийт 15 зам, Сэлбийн хос гүүрэнд өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн. Одоогоор нийслэлийн хэмжээнд зам засварын ажил 75 хувьтай байна.
-Одоогийн байдлаар засвартай байгаа замын мэдээллийг өгөөч?
-Өнөөдрийн байдлаар Бэлхийн шинээр баригдсан замын үргэлжлэл, Сүхбаатар дүүргийн Шаргаморьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км, Баянзүрх дүүргийн 26 хороо, Сүхбаатар дүүргийн “MT” шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын засвар хийгдэж байна. Эдгээр зам ирэх сарын сүүлч гэхэд ашиглалтад орно.
-Энэ жил хотын төвийн ачаалалтай гэх замуудаа заслаа. Харин орон сууцны хороолол доторхоо хэзээ засч, шинэчлэх вэ?
-2010 оноос орон сууцны хороолол доторхи авто замыг бүхэлд нь шинэчилж эхэлсэн. Энэ жилийн хувьд хотын төвийн дүүргүүдийн есөн байршлын орон сууцны хороолол доторхи авто замыг засахаар төлөвлөсөн ч Нийслэлийн худалдан авах ажиллагааны байгууллагаас тендерээ нээж, гүйцэтгэгчээ шалгаруулаагүйн улмаас засварын ажил оройтох шинжтэй байна.
-Өндөр хөгжилтэй орнуудад зам нь толь шиг байдаг хэмээдэг. Гэтэл манайд стандартын дагуу тавьсан гэх зам маань тэгш гадаргуутай байх нь ховор байх юм. Энэ нь юутай холбоотой вэ?
-Улс орон болгоны авто замд тавигдах шаардлага нь өөр өөр. Энэ нь, тухайн орны уур амьсгалаас ихээхэн хамааралтай. Тиймээс манай улсын хувьд эрс тэс цаг уур нөлөөлдгөөс шинээр тавьсан зам нь бага зэрэг хотгор гүдгэр байдаг. Монгол Улсад батлагдсан норм, стандартынхаа дагуу компаниуд маань замаа тавьж, холбогдох байгууллага нь хяналт тавьдаг. Гэхдээ явган хүний, хотын төвийн, хотын гаднах зам гээд бүгд өөр, өөр стандарттай байдаг. Стандартаараа тавьсан замыг МХЕГ, улсын болон техникийн комисс хүлээн авдаг. Харин нийслэлийн Авто замын газар захиалагч болон хяналт тавих чиг үүрэгтэй оролцдог юм.
-Жил бүр л нэг барьсан замаа хэд дахин янзалдаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ жил ч гэсэн гарлаа шүү дээ?
-Дээр хэлсэнчлэн Монгол орны эрс тэс уур амьсгал, хүнд даацын машин явснаас хотын шинээр тавьсан замд хагарал үүсэх, эвдрэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд Монгол Улсын Барилгын тухай хуульд зааснаар улс, нийслэлийн комисс хүлээж авснаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн гүйцэтгэгч компани замынхаа эвдрэлийг өөрийн хөрөнгөөр дахин засч улсыг хохиролгүй болгодог. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөс дахин нэг ч төгрөг гаргадаггүй гэсэн үг. Энэ жилийн хувьд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн замыг зассанаас нь хойш гүйцэтгэгч компани нь гурван жилийн хугацаанд бүрэн хариуцна гэсэн гэрээ хийж байгаа.
-Тэгвэл засч сайжруулсан замаа хэрхэн арчилж, хамгаалдаг юм бэ?
-Зам арчлалт хамгаалалтыг Хот тохижилт болон Усны барилга байгууламж төрийн өмчит газар бүрэн хариуцдаг.
-Ирэх жилийн зам засварын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө одоогоор гарсан уу?
-Одоогийн байдлаар 2014 оны төсвийн төсөлд зам засварын саналаа манай газраас оруулж байгаа. Улс, нийслэлийн төсөв, Замын сан зэрэг дээд шатны байгууллагууд шийдээ гаргаагүй байна.
0 Сэтгэгдэл
хотын иргэд
За битгий худлаа яриад бай нарны зам эвдрэхгүй 10 гаруй жил болж байна ийм мэдлэг муутай тэнэгүүд ажиллаж байхад яаж зам сайн тавигдах юм. Олон юм ярилгүй Нарны замыг тавьсан стандартыг монголын стандарт болгоод мөрдөөд сурчих ер нь манайд замын инженер гэж байхгүй зүгээр дипломтой хүмүүс л ажилладаг. Бат-Үүл даргаа иймэрхүү мэдлэггүй хүмүүсээр зам тавиулж хянуулж татвар төлөгчдийг мөнгийг битгий дэмий үрээд бай
2013.09.13
2013.09.12
2013.09.12
2013.09.12
2013.09.12























