АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нууцаар эхнэрийнхээ утсыг шалгадаг
Цамцны захан дээрх уруулын будаг, хөнжилд шингэсэн үнэртэй ус гээд урьд цагт бол нөхөр чинь өөр бүсгүйтэй болжээ гэдгийг илчилдэг байсан аргууд өдгөө технологи хөгжсөн цагт хуучирч, эхнэр нөхрийнхөө утсыг сэмхэн шалгагчид олширчээ.
Гэхдээ сонирхолтой нь бүсгүйчүүдээс илүү эрчүүд эхнэрийнхээ утсыг нууцаар шалгадаг болох нь нэгэн судалгаагаар харагджээ. Их Британид хийсэн судалгаагаар эрчүүдийн 62 хувь нь эхнэр юмуу найз бүсгүйнхээ утсыг нууцаар шалгадаг гэж хариулсан бол бүсгүйчүүдийн 34 хувь нь үнэнээ хүлээсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 52 хувь нь хамтрагчийнхаа гар утасны нэвтрэх нууц кодыг мэдэж байжээ.
Хэрвээ эхнэр юмуу нөхөр нь хэн нэгэнтэй нууцаар ярьсан эсвэл мессэж бичиж, гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэсэн гэдгийг мэдсэн тохиолдолд яах вэ гэсэн асуултад эрчүүдийн 37 хувь нь энэ тухай эхнэрээсээ асууж, маргаан үүсгэнэ хэмээн хариулсан бол бүсгүйчүүдийн 59 хувь нь энэ талаар заавал нөхөртэйгөө ярилцана гэсэн байна.

Судалгааны хамгийн сонирхолтой асуулт болох “Хэрвээ нөхөр юмуу эхнэр тань таны утсыг нууцаар шалгаж байгаад баригдвал яах вэ” гэсэн асуултад оролцогчдын гуравны нэг хувь нь харилцаагаа төгсгөх талаар бодож үзнэ хэмээн хариулсан байх юм. Мөн оролцогчдын 29 хувь нь эхнэр, нөхөртөө баригдаж, элдэв асуудалд орохгүйн тулд гар утсаа байнга биедээ авч явдаг болохоо хэлсэн байна.
Цамцны захан дээрх уруулын будаг, хөнжилд шингэсэн үнэртэй ус гээд урьд цагт бол нөхөр чинь өөр бүсгүйтэй болжээ гэдгийг илчилдэг байсан аргууд өдгөө технологи хөгжсөн цагт хуучирч, эхнэр нөхрийнхөө утсыг сэмхэн шалгагчид олширчээ. Гэхдээ сонирхолтой нь бүсгүйчүүдээс илүү эрчүүд эхнэрийнхээ утсыг нууцаар шалгадаг болох нь нэгэн судалгаагаар харагджээ. Их Британид хийсэн судалгаагаар эрчүүдийн 62 хувь нь эхнэр юмуу найз бүсгүйнхээ утсыг нууцаар шалгадаг гэж хариулсан бол бүсгүйчүүдийн 34 хувь нь үнэнээ хүлээсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 52 хувь нь хамтрагчийнхаа гар утасны нэвтрэх нууц кодыг мэдэж байжээ.
Хэрвээ эхнэр юмуу нөхөр нь хэн нэгэнтэй нууцаар ярьсан эсвэл мессэж бичиж, гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэсэн гэдгийг мэдсэн тохиолдолд яах вэ гэсэн асуултад эрчүүдийн 37 хувь нь энэ тухай эхнэрээсээ асууж, маргаан үүсгэнэ хэмээн хариулсан бол бүсгүйчүүдийн 59 хувь нь энэ талаар заавал нөхөртэйгөө ярилцана гэсэн байна.

Судалгааны хамгийн сонирхолтой асуулт болох “Хэрвээ нөхөр юмуу эхнэр тань таны утсыг нууцаар шалгаж байгаад баригдвал яах вэ” гэсэн асуултад оролцогчдын гуравны нэг хувь нь харилцаагаа төгсгөх талаар бодож үзнэ хэмээн хариулсан байх юм. Мөн оролцогчдын 29 хувь нь эхнэр, нөхөртөө баригдаж, элдэв асуудалд орохгүйн тулд гар утсаа байнга биедээ авч явдаг болохоо хэлсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























