Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдоржид холбогдох хэргийг дахин хэлэлцэнэ
ҮХАА-н сайд Х.Баттулгын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх, улмаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулгыг Солонгосуудтай төмөр замын гэрээ нууцаар байгуулсан хэмээн хэвлэл мэдээллээр зарласан юм. Харин үүнийг гүтгэлэг гэж үзэн Х.Баттулга шүүхэд гомдол гаргасан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан