АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Өнөөдөр 13-ны Баасан гараг

Та энэ өдрийн талаар юу мэдэх вэ?
Дэлхийн зарим улс орнууд дан ялангуяа барууныхан энэ өдрийг “Хар өдөр” гэж үзээд төлөвлөсөн чухал үйл явдлаа хойшлуулж, ямар нэг муу зүйл болно, аль эсвэл энэ өдөр сарны туяаг гэр лүүгээ нэвтрүүлж болохгүй гээд л төрөл бүрийн учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг бол яг ямар учраас ийм мухар сүсэг үүссэн талаарх мэдээллийг танд хүргэж байна.
Эртний судлаачдын үздэгээр энэ нэр томъёоны талаар 19 дүгээр зуунаас өмнө албан ёсоор ном хэвлэлд ороогүй юм. Харин түүнээс өмнө Английн сэтгүүлч Хенри Сутерлэд Эдуардс анх удаа Италийн суут хөгжмийн зохиолч Гиоачино Россинигийн намтрыг бичихдээ “13-ны Баасан гарагт нас барсан” гэсэн хэсгийг тодруулсан байжээ. Үүнээс хойш энэ өдрийг жигшин зэвүүцэх шалтгаанууд ар араасаа ийнхүү гарч иржээ.
• Тооны шинжлэх ухаанд 12 гэсэн цифр нь бүх зүйл өв тэгш байгаагийн бэлгэдэл. Өөрөөр хэлбэл 12 сар бүтэн жил болж, 12 цаг нэг өдөр, Олимпийн 12 бурхан оршиж, Израйлын 12 омог бий болж, Есүсийн 12 дагалдагч зовлон зүдгүүр амссан хүн төрөлхтөнийг аварч, зурхайн 12 орд зэрэгцэн оршдог гэх зэргээр бидний эргэн тойронд буй бүхий л зүйлийн дээд хязгаар энэ тоотой уялддаг учраас 13-н тоог илүүдэл тоо гэж үзэх болсон.
• “Баасан” гарагийн тухайд 14 дүгээр зууны суут бүтээл “The Canterbury Tales”-д бичигдсэнээс хойш азгүй өдөр хэмээн итгэх болсон учраас холын замд гарах, шинэ ажил эрхлэхэд хэзээ ч тохирохгүй өдөр гэж үзэх үзэл дэлгэрэв.
• Түүнчлэн Христийн шашинтнуудын үздэгээр энэ гарагт Есүс Христийг цовдолсон зэрэг шалтгаанаар энэ өдрийг барууныхан үзэн ядах болжээ.
Харин одоо энэ өдрийн талаарх 13 баримтыг дэлгэе.
1. Дэлхий дээрх 60 сая хүн энэ өдрийг жигдэг ба цаашдаа хэд болж өсөхийг хэн ч мэдэхгүй. Тэдний зарим нь энэ өдөр ажилдаа явах, жолоо барих, бүр орноосоо ч босохыг цээрлэдэг гэнэ.
2. Энэ өдрөөс айх мэдрэмжийг “paraskavedekatriaphobia” гэсэн үгээр тэмдэглэдэг.
3. Их Британий Анагаах ухааны судалгаагаар энэ өдөрт зам тээврийн осол ердийнхөөс ихэсдэг болох нь тогтоогджээ.
4. Жилд хамгийн багадаа нэг удаа, хамгийн ихдээ 3 удаа энэ өдөр ирдэг.
5. Энэ өдөр тохиогоогүй хамгийн урт хугацаа 14 сар гэнэ.
6. Тус цаг хугацаанд мэндэлсэн алдартай хүмүүсээс дурьдвал Самуэл Беккет, Маргарет Татчер, Фидел Кастро зэрэг төржээ.
7. Tupac Shakur 1996 оны энэ өдөр нас барсанд ихэнх шүтэн бишрэгчид нь энэ өдөртэй холбодог.
8. 28 дахь удаагийн зуны Олимпийн наадам 2004 оны 8 дугаар сарын энэ өдөр нээлтээ хийсэн.
9. Английн алдарт “Black Sabbath” хамтлагийн өөрийн нэрээр нэрлэсэн цомог 1970 оны 2 дугаар сарын 13нд гарч байв.
10. 1980 оны тавдугаар сарын энэ өдөр нээлтээ хийсэн “The independent horror film” кино ердөө 550,000 ам.долларын өртгөөр хийгдэж 39,7 сая.амдолларын ашиг олж түүхэнд хамгийн бага зардлаар ашиг олсон цөөн хэдэн аймшгийн бүтээлд багтдаг.
11. Тус киноны хоёрдугаар анги дараа жилийн мөн тавдугаар сард нээлтээ хийсэн ч өмнөх шигээ ашиг олсонгүй.
12. АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузьвелт энэ өдөр томилолт хийх, элдэв хүлээн авалт, ажлын зоогонд хэзээ 13 зочин урьдаггүй байв.
13. Шашингүй үзэлтнүүдийн хувьд энэ тоо харин ч азтай тоонд тооцогддог.

0 Сэтгэгдэл