Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дасгал хийсэн хөдөлмөрөө ингэж битгий хөсөрдүүлээрэй
Фитнессийн зааланд хэдэн цаг хөлсөө дуслуулж тэвчээр гарган байж хийсэн дасгалуудынхаа дараа хоолоо зөв тохируулах нь хамгийн чухал. Хүн бүр өөрийн гэсэн биеийн онцлогоосоо шалтгаалж хийх дасгал хөдөлгөөн тоо болоод хугацааны хувьд ялгаатай байдаг. Тэгвэл фитнессээр хичээллэж байх үеийн хоолны дэглэм дээр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааг харцгаая.

1.    Бүх төрлийн давстай шаржигнуур амттан
Бэлтгэлийн  үеэр маш их хөлс гарч биед байх усны хэмжээ багасдаг учир шим тэжээл зайлшгүй шаарддаг . Тиймээс калигийн хэмжээг эрүүлээр нэмэхийн тулд давс биш банана эсвэл бусад жимсийг бага хэмжээгээр  ид.   
2.    Чихэртэй болон хийжүүлсэн ус
Чихэр хамгийн их калори агуулдаг гэдгийг хүн бүр мэддэг мөртлөө татгалзаж чаддаггүй. Нэгэнт л эрүүл болохоор хичээж байгаа учир чихрийн төрлийн бүх бүтээгдэхүүнийг шууд мартах хэрэгтэй. Түүнээс гадна цусанд чихэр маш удаан байдаг нь бодисын солилцоог удаашруулах гол шалтгаан болдог. Ингээд дасгалын үр дүн гарах хугацаа хойшилсоор байна гэсэн үг. Та үнэхээр уснаас өөр зүйл уухыг маш их хүсээд байвал чихэргүй мөстэй цай уух хэрэгтэй.
3.    Исгэсэн бүтээгдэхүүн
Бараг хүн болгон хөөсөн, өөх тостой, шарсан хоол маш их калори агуулж таргалах үйл явцыг хурдасгадаг гэдгийг мэддэг ч одоо хүртэл бүрэн татгалзахгүй байна. Гол зорилгоо санаж байгаа цагт татгалзах юу байхав.
4.    Түүхий хүнсний ногоо
Эрчимтэй дасгал хийснээр их хэмжээний калорийг шатаахад тэр хэрээр хүч чадал шаарддаг учраас түүхий ногоо эсвэл жимс идчихвэл тэр бүх хөдөлмөрийг тань үгүй хийнэ.
5.    Шоколад
Сүүтэй шоколад тэр чигээрээ л хэдэн мянган калори. Харин хар шоколад үл исэлдүүлэгч агуулдаг учраас хорт хавдар үүсэхээс сэргийлж биед хортой чөлөөт радикалуудтай тэмцдэг. Түүнээс гадна шүдээ эрүүл авч үлдмээр байвал бэлтгэлийн өмнө бага зэрэг ид. Гэхдээ ингэснээр шатаах калори чинь л ихсэнэ шүү дээ.
6.    Гурилан бүтээгдэхүүн
Бэлтгэлийн үеэр алдсан гликогенийг орлуулахын тулд их хэмжээний нүүрс ус шаардлагатай. Хэдийгээр гурил гурилан бүтээгдэхүүн нүүрс ус агуулдаг ч хэт их боловсруулсан байдаг учраас шал дэмий зүйл.

П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан