Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малын хулгайн гэмт хэргийн талаар зөвлөлдөв
Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа сэдэвт зөвлөгөөн Булган аймгийн Сайхан сум Хунт багт энэ сарын 13, 14-нд болов.
Зөвлөгөөнд Булган, Сэлэнгэ, Архангай, Төв , Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн Газар хэлтсийн болон аймаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтанууд, малчид, иргэдийн төлөөлөл оролцон “Улсын хэмжээнд гарч байгаа малын хулгайн гэмт хэргийн нөхцөл, байдал шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” ЭЦГ-ын 2-р хэлсийн ажилтан,цагдаагийн хошууч Ю.Дэмбэрэлсайханы илтгэлийг сонсож хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөс мах,махан бүтээгдхүүн боловсруулдаг үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллах, малчдын бүлгэм хоршоолол, нөхөрлөлийг дэмжиж ажиллахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан