Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчийн дүрэмт хувцасны чанар муу байвал шинээр солиулаарай
Иргэдийн санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “11 11 төв”-д энэ сарын 5-13-ны хооронд 1130 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Иргэд валютын ханш, боловсрол, эрүүл мэнд, нийслэл хоттой холбоотой асуудлаар зонхилон ханджээ.
Говь-Алтай аймгийн Алтай сумаас “11 11 төв”-д хандаж, сүүлийн хоёр сар цахилгаангүй байгаа талаар мэдээлсэн байна. Тус сумын нарны цахилгаан станцаас тэжээгддэг гурван инверторын  хоёр нь шатжээ. Удахгүй засч, хэвийн ажллуулна гэсэн хариултыг Эрчим хүчний яамнаас өгч байна.
Сурагчдын дүрэмт хувцасны чанар муу, үнэ өндөр байна гэсэн эцэг эхчүүдийн шүүмжлэл цөөнгүй байна. Бүх оёдлын үйлдвэр, цехэд хяналт тавьж ажиллаж байгаа. Чанаргүй муу оёгдсон хувцсыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтэн Н.Нарангэрэлтэй холбогдон солиулах боломжтой гэсэн хариу өгчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан