АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Зуслангийн түр товчоо иргэдэд үйлчилж байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна. Түр товчоо энэ сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах юм. Тухайн иргэн энэ товчоонд хандсанаар өөрийн зуслангийн газрыг өмчилж авах боломжтой эсэхийг мэдэхээс гадна ямар нэгэн хүндрэлгүй үйлчлүүлэх боломжтой. Хэрвээ энэ хугацаанд судалгааг бүрэн хийж чадвал иргэдийн өргөдлийг хүлээж авахад ямар нэгэн саад учрахгүй аж. Гэтэл цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дээрх газраар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс цөөрчээ. Улмаар судалгааны ажил удаашрахад хүрээд байгаа гэнэ.
Дээр дурьдсан шинээр сууршлийн 52 бүсийн газрыг 2014-2016 оны хооронд олгоно. Энэ үеэс дүүргүүдийн газрын албаны ачаалал нэмэгдэх хандлагатай тул үүнээс урьтаж зуслангийн газар өмчлөх ажлыг эхлүүлэх цаашлаад бусад дүүргийн зуслангийн газрын судалгааг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс иргэн бүр өөрийн эрхээ эдэлж зуслангийн газраа өмчилж авахыг анхааруулж байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна. Түр товчоо энэ сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах юм. Тухайн иргэн энэ товчоонд хандсанаар өөрийн зуслангийн газрыг өмчилж авах боломжтой эсэхийг мэдэхээс гадна ямар нэгэн хүндрэлгүй үйлчлүүлэх боломжтой. Хэрвээ энэ хугацаанд судалгааг бүрэн хийж чадвал иргэдийн өргөдлийг хүлээж авахад ямар нэгэн саад учрахгүй аж. Гэтэл цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дээрх газраар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс цөөрчээ. Улмаар судалгааны ажил удаашрахад хүрээд байгаа гэнэ.Дээр дурьдсан шинээр сууршлийн 52 бүсийн газрыг 2014-2016 оны хооронд олгоно. Энэ үеэс дүүргүүдийн газрын албаны ачаалал нэмэгдэх хандлагатай тул үүнээс урьтаж зуслангийн газар өмчлөх ажлыг эхлүүлэх цаашлаад бусад дүүргийн зуслангийн газрын судалгааг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс иргэн бүр өөрийн эрхээ эдэлж зуслангийн газраа өмчилж авахыг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл























