АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хамгаалалтад авсан газарт зөвшөөрөлгүй буувал албадан нүүлгэнэ
Монголчууд ямар ч ажлыг “хойноос урагшаа” чиглэлд гүйцэтгэж, хуулийг гууль болгодог явдал газар авсан. Жишээ нь, ямар нэг газар сонгон амьдрахыг хүсвэл эхлээд зөвшөөрөл авах ёстой. Гэтэл эхлээд хашаагаа барьж, гэрээ босгосон хойноо газар эзэмших гэрчилгээгээ хөөцөлддөг. Хэдийгээр нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жилээс эхлэн шинээр газар олгох ажлыг зогсоосон ч дээрх гажуудал тасралтгүй гарсаар байна. Хууль, дүрмийн дагуу Улаанбаатар хотод нэг ч шинэ хашаа баригдах ёсгүй юм. Гэтэл албаны хүмүүс хотын удирдлагын шийдвэрийг зөрчсөн хэчнээн айл хашаа барьж, буудалласныг тодорхойлох боломжгүй болсныг хэллээ. Учир нь, 10 айлыг албадан нүүлгэхэд тухайн газарт 20 айл нүүж ирдэг гэнэ. Үүний нэг жишээ нь, Баянзүрх дүүргийн Улиастайн аман дахь айлууд. Улаанбаатар хотын ундны цэвэр усны хамгаалалтад багтдаг Улиастайн гол руу хашаа барин шахжээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас дээрх айлуудыг албадан нүүлгэх үүрэгтэй бөгөөд шинэ суурьшлын бүсэд сануулга бүхий том самбар байршуулж эхэллээ. Самбарт “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газрыг зохих зөвшөөрөлгүй эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж томоор бичжээ.
Сануулга ёсоор албадан нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулдаг байна. Албадан нүүлгэх ажил эрчимжүүлж дүүргийн газрын алба, цагдаагийн газраас нэгтгэсэн арга хэмжээ авч эхэлжээ. Ажлын хэсгийнхэн зөвшөөрөлгүй буусан иргэд эдийн засгийн хувьд хохиролтой бөгөөд нөхөн төлбөрт унах эрсдэлтэй гэдгийг санууллаа. Зөвшөөрөлгүй газарт хэдэн сая төгрөгийн үнэтэй байшин барьсан ч албадан нураах, “Хууль бол хууль” гэх хатуу зарчим баримтлах болсныг хэллээ.

0 Сэтгэгдэл