АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ч.Амартүвшин: Эцсийн дүндээ монголчууд түүхээ л зарж, алдаж байна
Уул уурхай манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон. Иймд олон уурхай нээгдэх хэрээр түүх соёлын өв өртөж сүйдэж байна гэдэг. Ингээд түүх соёлын дурсгалаа хамгаалах болон түүнийг хэрхэн судалж шинжилж байгаа талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн авран хамгаалах судалгааны секторын эрхлэгч, доктор Ч.Амартүвшинтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуул хийх, уурхай нээгдэх бүрт түүх соёлын өв өртөгдөж байна гэдэг. Мэргэжлийн судлаач хүний хувьд та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Уул уурхайн лицензийн талбай Монгол орны нийт нутгийн гуравны нэгийг бүрхсэн. Монгол орон археологи, түүхийн дурсгалаар арвин. Соёлын өвөө хадгалж хамгаалъя гэдэг. Гэхдээ хөдөө хээр нэг жалганд байгаа чулуун байгууламж, булш бунхан лицензийн талбайд орсон тохиолдол олон. Тэр лицензийн талбайд орсон түүхийн дурсгал бүрийг бид мэдэж, авран хамгаалж судалгаа хийж чадахгүй байгаа.
Соёлын өвийн тухай хуульд тухайн лицензийн талбайд байгаа түүх соёлын дурсгалыг авран хамгаалах зардлыг тухайн компани хариуцна гэдэг заалт бий. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлдэг, бас хэрэгжүүлдэггүй нь ч байгаа. Жишээлбэл, 2003 онд улсын хэмжээнд түүх соёлын зүйлийг авран хамгаалах хоёрхон ажил хийсэн. Харин өнгөрсөн жилийн байдлаар 200 орчим болж өслөө. Тэгэхээр ахиц дэвшил гарч байна. Гэвч сүйтгэсэн тохиолдол тасрахгүй байгаа. Зам тавьж буй компаниуд хариуцлагатай ажилламаар байна. Археологийн дурсгал замаа дагаж л байдаг. Гэтэл замын трасс гаргахдаа түүх соёлын өв байгаа газрыг дайруулаад хийх тохиолдол гарсан. Жишээлбэл, Ховд аймгийн Дарви, Цэцэг суманд байгаа “Мон Эн Ко” компанийн тавьсан тээврийн замд хүрэл зэвсгийн үеийн дурсгалууд өртөгдсөн.
Уурхайн лицензийн талбайд байгаа зарим дурсгалыг аваад хаясан байхад бид мэдэхгүй. Лицензийн талбай бүрт бид хяналт тавих судалгаа хийхэд хүч хүрэхгүй. Механизм байхгүй. Монгол Улсын хэмжээнд 50 гаруй л археологич ажиллаж байна. Тэгэхээр бүх түүх дурсгалын зүйлийг бүртгэж, хамгаална гэхэд хүн хүч дутмаг юм. Хамгийн гол нь төрийн хяналтыг сайжруулах хэрэгтэй. Мөн орон нутгийнхан байгаль орчин, газар шороогоо хамгаалахын хажуугаар түүх соёлынхоо дурсгалыг мэддэг, хадгалдаг, хайрладаг байх нь зүйтэй гэж бодож байна.
-Ер нь, түүх дурсгал, соёлын өвөө бүртгэж кадастрын зураглал хийсэн зүйл байна уу?
-Ийм зүйл байхгүй. Манайд тулгамдсан нэг асуудал л даа. Монгол орны археологи, түүх дурсгалын газруудаа бүртгэлжүүлэх шаардлагатай юм. Нэг уулын аманд ямар ямар дурсгал байна гэдгийг бид мэдэхгүй сууна гэдэг нь буруу замаар явж ирсэний шинж. Ер нь бүх улс орон л ийм зам туулдаг. Манай улс нэг үеэ бодоход одоо мөнгөтэй болж байгаа болохоор түүх соёлын өвөө бүртгэж кадастрын зураглалд оруулах боломж бүрдэж байна. Ингэж байж лиценз олгохдоо энд болно, тэнд болохгүй гэдгийгээ мэддэг болох юм. Манай хүрээлэнгээс суурь судалгаа хийдэг газрууд бий. Тэр газруудын мэдээллийн сан хадгалагдаж байгаа. Өөр газар бол бидний мэдлээс гарсан л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр соёлын өвийн мэргэжилтний тоог орон нутаг болон улсын хэмжээнд нэмэгдүүлэх ёстой. Төрөөс түүх соёлын өвөө бүртгэлжүүлэх кампанит ажил өрнүүлбэл археологичид гар бие оролцоход бэлэн. Түүх соёлын өвөө бүртгээд авсан байхад бид дэлхий нийтэд нүүр бардам үзүүлэх юмтай болно. Бид ийм дурсгалтай. Үүнийг одоо судална. Энэ дурсгалаа шинжлэх ухаан технологийн хөгжил илүү үед судална гэх мэтээр төлөвлөгөө гаргах бололцоо бүрдэнэ. Ер нь, Монгол нутагт яг ямар дурсгал байна гэдгээ мэдэх шаардлагтай юм.
-Ер нь, өдий болтол яагаад ийм бүртгэл хийж ирээгүй юм бэ?
-Гол шалтгаан нь археологийн шинжлэх ухаан хавсарга маягтай түүхийн шинжлэх ухааныг дэмжих чиглэлтэй явж ирсэн. Иймд археологич их цөөхөн байна. Археологийн дурсгалыг бүртгэнэ гэдэг бол мэдлэг, туршлага юм. Жилд 40-50 оюутан төгсдөг. Гэхдээ тэд төгсөөд юу хийдэг нь тодорхойгүй. Ямар ч ажлын байр байхгүй. Археологийн хүрээлэнд жилд нэг шинэ судлаач ажилд орвол дээд хэмжээ нь. Мэргэжлийн хүрээлэнгийнх нь судлаач боловсон хүчин ийм цөөхөн байхад бүртгэл мэдээллийн ажил хийнэ гэдэг бол хэцүү шүү дээ. Гэвч манай хүрээлэн бага багаар бүртгэх, индексжүүлэх, кадастрын зураглал хийж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт түүх соёлын өвийн бүртгэл хийж ном гаргасан. Одоо Говь-Алтай, Өмнөговь аймагт ажлаа эхлээд байгаа.
-Тэгээд одоо түүх соёлын хэчнээн өв бүртгээд байна вэ?
-Нэгдсэн тийм тоо баримт гаргаагүй. Манайх бол бүртгэл мэдээллийн санг хариуцдаг байгууллага биш. Соёлын өвийн төв мэднэ. Манай хүрээлэнгийн судалгаагаар нэг аймгийн нутгаас 10 мянга гаруй томоохон дурсгал бүртгэгдэж байгаа юм.
Тэгэхээр хүн төвлөрч байсан Хархорин, Орхоны хөндийн археологийн дурсгалыг бүртгэх юм бол асар их тоо гарна. Иймд Монгол орны археологийн дурсгалын тоог гаргах маш хүнд. Төлөвлөгөөний дагуу хорь, гучин жил судалсны дараа нэгдсэн тоон үзүүлэлт гарах байх. Манайхан заримдаа плантеологи археологийг хольж хутгадаг. Плантеологийн дурсгал үлэг гүрвэлийг бид соёлын өвд багтаадаг. Энэ бол соёлын өв биш. Соёлын өв гэдэг бол хүний гараар бүтсэн зүйл юм. Соёлын өвд чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмрийн түрүү үе, Хүннү, Сяньби гээд эртний улсууд, Монголын их эзэнт гүрэн, сүм хийдийн туурь гээд л түүхийн маш олон үеийн дурсгал багтана. Иймд түүхийн тухайн үе бүрийг маш сайн мэддэг олон судлаачтай баг ажиллаж байж соёлын өв, дурсгалаа нямбай бүртгэж авах юм. Тухайлбал археологичид л гэхэд чулуун зэвсгийн үе, булш бунханы судалгааг мэддэг судлаачид тус тусдаа байдаг.
-Монгол нутгийг археологийн диваажин гэдэг. Жилд хэчнээн дурсгал илрүүлж судалдаг вэ?
-Монгол орон бол үнэхээр археологийн диваажин. Судлагдаагүй цагаан толбо болж үлдсэн нутаг. Тэгээд 1990-ээд оноос хойш өрнөдийнхөн манайд судалгаа хийхээр нэлээд ханддаг юм. Археологийн хүрээлэн одоогоор арваад оронтой хамтарч эрдэм шинжилгээний 20 гаруй төсөл хэрэгжүүлж байна. Бид жилд 5-6 мянган дурсгал шинээр илрүүлж 100 гаруйг малтан судалдаг. Энэ бүгдийг дээр хэлсэн гадаадынхантай хамтарсан төслөөр л хийдэг юм. Харамсалтай нь үндэсний эрдэм шинжилгээний төсөл байхгүй. Энэ нь нөгөө л хөрөнгө мөнгөтэй холбоотой. Өнөөдөр, гадаадад төгссөн үндэсний археологичид эх орондоо ирж эхэлсэн тул шинжилгээ судалгааны ажилд боловсон хүчин гологдохгүй. Харин төр засгаас анхаарч археологийн судалгааг төдийлэн дэмжихгүй л байна. Иймд бид археологийн диваажингаа рекламдаж гаднынхантай хамтарч өөрийн түүхээ судалж байгаа. Тэдний техник, технологи, хүн хүч, хөрөнгө мөнгийг ашиглах сайшаалтай. Гэвч нөгөө талдаа буруу. Юу гэхээр гарах дүгнэлт нь янз янз гарна. Гадаадынхан хийсэн учраас тэдний хийсэн дүгнэлт илүү нөлөөлөх ч явдал бий. Тайлбарлахдаа өөр өнцгөөс ч хандаж болно. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд түүх соёлын дурсгал хэрхэн нөлөөлөхийг харуулах баримт л даа. Монголын археологичид өөрсдөө малтаад судлах юм бол үндэсний эрх ашигтаа нийцсэн судалгааны ажил хийнэ шүү дээ.
Хэрэв бид түүх соёлын өвийн бүртгэлээ хийчихсэн бол энэ талаар та нөхөдтэй хамтарч болно. Үүнийг болохгүй. Энэ бол манай улсын дотоод бодлого гээд сууж байх учиртай юм. Археологийн чиглэлийн бодлого бол бараг төрийн бодлоготой хамт байх хэрэгтэй. Өөрийн гэсэн түүхгүй зарим ард түмэн түүхээ босгож байна шүү дээ. Казахстан улс өнөөдөр түүхээ өөрсдөө бичиж эхэллээ. Гэтэл монголчууд агуу их түүхтэй байж түүхээ өөрсдөө бичдэггүй. Гадаадынханаар бичүүлж байгаа нь гунигтай.
-Та гадаадынхантай хамтарч 20 гаруй төсөл хэрэгжүүлж байна гэж дээр хэлсэн. Түүхийн аль үед хамаарах ямар ямар дурсгалд эрдэм шинжилгээний ажил хийж байна вэ?
-Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуучин чулуун зэвсгийн үеийн судалгаа хийж байна. Энэ үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, нүүдэл, он цагийг тодруулахаар судаллаа. Үүнээс наашлаад хүрэл зэвсгийн үеийн судалгаа хийж байгаа томоохон дурсгалууд ч бий. Жишээ нь, Баянхонгор аймгийн Богд суманд Монгол-Японы хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монгол-Монаккогийн хамтарсан төсөл Архангай аймагт хэрэгжиж буй юм. Хүннүгийн судалгаа гэхэд л ардаа том давалгаа хийлээ. Тухайлбал, Дуурлиг нарс, Гол мод, Гол мод-2 гээд язгууртны олон булш малтлаа. Мөн Ноён ууланд ч булш малтсан. Тэгээд олон үр дүн гаргасан. Үүнээс гадна монголчууд Чингисийн үеийн гэж ярьдаг 13 зууны үеийн дурсгалыг Хархоринд германчуудтай хамтарч малтлаа. Чингисийн орд байсан Аваргын балгасыг япончуудтай хамтарч малтаж байна.
-Эртний булш бунхан малтсан хэрэг нэлээд гардаг. Та бүхнийг судалгаа шинжилгээний ажлаар явж байхад тонуулчдад өртсөн түүхийн дурсгал хэр таардаг бол?
-Харин тийм. Өнөөдөр уул уурхай гэхээсээ шунахай сэдэлтэй тонолт археологийн дурсгал сүйтгэдэг үнэхээр том асуудал болоод байгаа юм. Энэ нь орон нутагт малгүй болсон, ажлын байргүй иргэд эртний булшнаас их зүйл гардаг гэсэн цуу ярианд итгэж тонож сүйтгэдэг. Үүнээс гадна эртний эдлэлийн наймаа цэцэглэж байна. Тэнд зарагдаж буй зүйлс хөгшчүүлийн авдар савнаас гарсан, эсвэл газрын хөрсөн дээр ил байж байгаад олдсон байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ сэжигтэй эдлэл маш их бий. Яагаад гэвэл газрын гүнээс ухаж гаргасан металл болон бусад эдлэлийг мэргэжлийн археологич, судлаачид хараад л мэднэ. Хэдэн метрийн гүнээс гарч ирсэн нь ч бараг тодорхой байдаг. Тэгэхээр эртний эдлэлийн дэлгүүрт булшнаас гарсан зүйл их байдаг. Нэг хүрэл зэв олж ирээд эхний дэлгүүрт ороод зарчихна. Иймд авдаг хүн байгаа болохоор цэцэглэх нь аргагүй.
Хамгийн гол нь орон нутгийн хараа хяналт л чухал. Түүнээс биш тэр хүрэл зэв болгоны хойноос хөөцөлдөнө гэвэл бүтэхгүй. Өнөөдөр мод огтлоод баригдах юм бол хууль хяналтын байгууллага машиныг нь хураагаад шийтгэдэг. Эртний булш, түүх дурсгалыг тоноод сүйтгэх юм бол хуульгүй болоод байна. Хэргийг нь шалгасан болоод сүүлдээ хэрэг биш гээд орхино гэсэн үг. Мөн 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх жишээтэй. Бүр “Би мал хулгайлаагүй. Булш ухсан хүн” гэдэг явган яриа хүртэл гарч байна.
-Тэгэхээр эртний булшнаас их зүйл олддог болохоор хүмүүс тонож зараад байна уу. Үүнтэй тэмцэх талаар ямар ямар ажил хийх ёстой вэ?
-Бүх булшнаас эдлэл гардаг гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг. Бидний шинжлэх ухааны үүднээс малтаж судалж буй булшны 10 хувиас нь л олдвор гарна. Гэхдээ бид нэг булшийг бараг сар малтдаг. Тэгэхэд тонуулчид 10 булш байлаа гэж бодоход нэг цагийн дотор ухаад л явна. Тухайн булшнаас эдлэл гарсан ч гараагүй ч бид сүүлд нь бүртгэхдээ тоносон гэж тэмдэглэдэг. Миний бодлоор түүх дурсгалын зүйлсээ хамгаалах талаар төр засгаас сурталчилгаа хийх нь зүйтэй байх. Бас түүх дурсгалын зүйлсээ тонож сүйтгэвэл ямар хор хохирол учирдаг вэ гэдгийг сургалтын хөтөлбөрт оруулах учиртай. Археологийн дурсгал бол түүх. Тэр түүхийн дурсгалын хажууд хонио хариулж, гэр бариад тоглодог хүүхдүүдэд багаас нь түүнийг хайрлах хамгаалахад сургах хэрэгтэй байна. Сургалт сурталчилгаа сайн хийхгүй бол барьж хориод дийлэхгүй. Нөгөө талаар эртний эдлэлийг гарал үүслийн гэрчилгээтэй болгож болно.
Яг үнэндээ бол эртний эдлэлийг монголчууд хоорондоо авч өгөлцөөд байна гэвэл үгүй. Гадагшаа л гарч байгаа. Эцсийн дүндээ монголчууд бид түүхээ л зарж, алдаж байна гэсэн үг л дээ. Археологчид бид гадныханыг царай алдаж мөнгө төгрөг олоод үр дүнтэй эрдэм шинжилгээний ажил хийчих санаатай хэдэн булш малтдаг. Нэг жилд 20 булш малтахад хоосон байх тохиолдол олон.
Гэтэл тонуулчид баахан булш ухаад бөөн олдвор олоод зарсан явдал бий. Заримдаа бидэнд юм олдохгүй тонуулчдад нь яагаад олдоод байдаг юм бол гэж бодох үе байдаг. Хүмүүсийн ярианаас сонсоход ховор нандин зүйл олоод зарсан тохиолдол бий. Жишээлбэл, хаш хутга Хятадаас нэлээд олддог. Монголын түүхэнд тийм зүйл олдоогүй.
Гэтэл тийм хутга Монголоос олдоод зарагдаж байсан гэж сонссон. Тэгээд эртний эдлэлийн дэлгүүрүүдэд байхгүй байгаа юм. Миний бодлоор тэр хутга монголоос бус хятадаас олдсон соёлын өв болоод л явж байгаа байх. Ер нь, манай соёлын өвийн гол худалдан авагч хятадууд л байж магадгүй гэж би боддог. Бид соёлын өвөө зарж худалдаад л байх юм бол яваандаа монголын түүхийг өөрөөр бичиж эхэлнэ шүү дээ. Монгол бол хятадын салашгүй хэсэг мөн гэж үзнэ. Иймд тонуулчдын асуудлыг төр засаг цэгцлэх ёстой юм.
-Тонуулчдыг цэгцлэх ёстой гэлээ. Төр засгаас энэ талаар арга хэмжээ авч, хараа хяналт тавьж байгаа болохоор булш тоноод баригдсан хүмүүс бий байх. Харин та бүхнийг судалгаа шинжилгээ хийх нэрээр олсон зүйлээ зараад байна гэсэн хардлага бас бий. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Манайхан археологич, плантеологичид гээд ажлаа хийж байгаа хэдхэн мэргэжилтнүүдээ дандаа харддаг. Бүх археологичид олсон эдлэлээ зарж үрдэг гэж ярьдаг юм. Бидэнд зовлогоо зовоож олсон тэр хөдөлмөрөө зүгээр зарж үрээд явах сонирхол байхгүй.
Яагаад гэвэл бидэнд түүхэнд нэрээ үлдээх судалгаа шинжилгээ хийх л сонирхол бий. Түүнээс биш нэг алтан ээмэг олоод түүнийгээ зарна гээд явахгүй. Тэмцэх хүнээ л олж чадахгүй байх шиг санагддаг. Бид ч хууль хяналтынханд шалгуулдаг. Хамгийн гол нь мэргэжлийн ажлаа хийж байгаа хүмүүсээ хардахаас илүү жинхэнэ тонуулчидтайгаа тэмцмээр байгаа юм. Биднийг судалгаа шинжилгээний ажлаар орон нутагт явж байхад иргэд эсэргүүцдэг. Үнэндээ бол өөрсдөө тэр нутагт байгаа түүхийн дурсгалаа тоноод л байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл