АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
“Ардчилал” сонин, “ASSA.mn” сайт, “С1 телевиз”-ийнхэн хамтран Б.Эрдэнэцогтод 20 сая төгрөг хандивлалаа
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт элэгний хүнд өвчин тусч, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор Энэтхэг улсыг өнгөрсөн сарын 28-нд зорьсон билээ. Гэвч түүний эмчилгээний зардал хүрэлцэхгүй байгаагаас өнөөг хүртэл хагалгаанд ороогүй байгаа юм. Өмнө нь түүнд яруу найрагчид, сэтгүүлчид гээд түүний ойр дотныхон 20 гаруй сая төгрөг цуглуулж өгсөн ч тэр мөнгө нь асаргаа сувилгаа, донорын шинжилгээ гэх мэт зүйлд зарцуулагдаж хагалгаа хийлгэхэд хүрэлцэхээ байжээ.
Одоо түүнд элэг шилжүүлэн суулгахад 30 мянган ам.доллар шаардлагатай байгаа юм. Тиймээс энэ мөнгийг олж өгч, мэргэжил нэгтнээ, найзаа аврахын тулд өдөр тутмын “Ардчилал” сонин, “ASSA.mn” сайт, C1 телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид хамтран 20 сая төгрөгийг түүний ээж Б.Баасанжаргалд өнөөдөр хандивласан юм. Энэ мөнгө Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардлын 50 хувь юм. Тиймээс эмчилгээний зардалд шаардлагатай үлдсэн мөнгийг нь ойрын өдрүүдэд цуглуулж өгөхийг хэвлэл мэдээллийн бусад байгууллагын хамт олноос уриалж байгаа юм.
Ойрын өдрүүдэд гэж яаравчлахаас өөр арга алга. Б.Эрдэнэцогт хагалгаанд орохоор Энэтхэг улсыг зорьсноос хойш бараг сар орчим болж байна. Энэ хугацаанд түүнд таарах донор олдохгүй нэлээд хугацаа алдсан. Ойр дотны хүмүүсээсээ донор болох хүн хайж гурван ч хүнийг Энэтхэгт аваачиж шинжилгээнд оруулсан боловч янз бүрийн шалтгаанаас болж таарахгүй өдий хүрсэн. Түүний амь нас, эрүүл мэнд сараар биш, өдөр, цаг, минутаар хэмжигдэж байна. Харин сайн санаат хүмүүсийн ачаар хар элгийн хүн донор болохоор болоод байгаа юм. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг донор олдсон боловч эмчилгээ хийлгэх мөнгө байхгүйгээс болж Б.Эрдэнэцогт маань сэтгэлээр унаж, “Нэгэнт эмчилгээний зардал олдохгүй байгаа юм чинь. Монголдоо очиж ясаа тавих минь” хэмээн ээж рүүгээ утасджээ.
Үгүй ээ, нэгэнт зорьсон болохоор Б.Эрдэнэцогтоо чи эдгэрэх ёстой. Бид тантай хамтарч ажиллаж байгаагүй, би яруу найрагч биш гэж хойш суусангүй. Хэвлэл мэдээллийн салбар гэдэг энэ том айлд мөр зэрэгцэн явсан болохоор бид чадах чинээгээрээ нөхрийнхөө төлөө тэмцэж, бусдыгаа уриалж байна. Бид далайд дусал нэмэр гээд суух ёсгүй. Дуслыг хураавал далай гэдэг ч бид дусал хуралдан цуглахыг харж суух бус, далайг бий болгох ажлыг эрчимжүүлж байна.
Б.Эрдэнэцогт сэтгүүлчийн эмчилгээний зардалд шаардлагатай мөнгийг босгож өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагын үзэг нэгт нөхөд маань идэвхийлэн оролцож, сэтгэл гаргана гэдэгт найдаж байна. Тиймээс бидний түүчээлсэн энэ ажил өнөөдөр бусад хэвлэл мэдээллийн байгууллагад хандивын хайрцаг болон хүрэх болно. Та бүхэн тав нь тав гэхгүй, арав нь арав гэхгүй боломжийнхоо хэрээр мөнгө хандивлаж Б.Эрдэнэцогтод шаардлагатай байгаа мөнгийг нь босгож өгөхийг уриалж байна. Таны хандивласан мөнгө сэтгүүлч Б.Эрдэнэцогтын амийг аварч, ээж нь хүүгээ, эхнэр нь нөхөрөө, хүү нь аавыгаа, сэтгүүлчид, яруу найрагчид Б.Эрдэнэцогтыгоо угтахаар онгоцны буудалд догдлон зогсоно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгүүлчдээ Б.Эрдэнэцогтдоо туслацгаая.
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт элэгний хүнд өвчин тусч, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор Энэтхэг улсыг өнгөрсөн сарын 28-нд зорьсон билээ. Гэвч түүний эмчилгээний зардал хүрэлцэхгүй байгаагаас өнөөг хүртэл хагалгаанд ороогүй байгаа юм. Өмнө нь түүнд яруу найрагчид, сэтгүүлчид гээд түүний ойр дотныхон 20 гаруй сая төгрөг цуглуулж өгсөн ч тэр мөнгө нь асаргаа сувилгаа, донорын шинжилгээ гэх мэт зүйлд зарцуулагдаж хагалгаа хийлгэхэд хүрэлцэхээ байжээ. Одоо түүнд элэг шилжүүлэн суулгахад 30 мянган ам.доллар шаардлагатай байгаа юм. Тиймээс энэ мөнгийг олж өгч, мэргэжил нэгтнээ, найзаа аврахын тулд өдөр тутмын “Ардчилал” сонин, “ASSA.mn” сайт, C1 телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид хамтран 20 сая төгрөгийг түүний ээж Б.Баасанжаргалд өнөөдөр хандивласан юм. Энэ мөнгө Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардлын 50 хувь юм. Тиймээс эмчилгээний зардалд шаардлагатай үлдсэн мөнгийг нь ойрын өдрүүдэд цуглуулж өгөхийг хэвлэл мэдээллийн бусад байгууллагын хамт олноос уриалж байгаа юм.

0 Сэтгэгдэл