АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ж.Сүх-Эрдэнэ: Өмнөговь аймаг Малчны өдрөө тэмдэглэнэ
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сүх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Намрын сэрүү орж хүйтний эрч чангарах дөхөж байна. Өмнөговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?
-Энэ жил манай аймгийн зуншлага тааруу байсан. Өнгөрсөн зун зөвхөн аймгийн төв орчимд хур тунадас орж, нийт нутгийг хамарсангүй. Манай аймаг 16,5 кв.км нутагтай. Үүнээс есдүгээр сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургацыг судлахад 50 хувь нь гантай буюу гандуу гэсэн мэдээлэлтэй байна. Тэгэхээр одоо бороо ороод ч цагийн байдалд төдийлөн нөлөөлж чадахгүй болов уу. Тиймээс бид эртнээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байх нь зүйтэй. Аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах комисс томилогдон ажиллаж байна. Энэ комисс төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулна. Холбогдох бүх байгууллагын дарга, эрхлэгч, удирдлага гээд 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Комисс маань хоёр хоногийн өмнө хуралдаж төв суурин болон хөдөө орон нутагт ямар ажил зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргасан.
Аймгийн хувьд хамгийн хүнд нэг зүйл нь хадлан тэжээл бэлтгэлийн асуудал. Эртнээс бэлдэхгүй бол Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймагт 434 тонн хадлан бэлтгэх даалгавар өгсөн. Энэ бол аюулгүй нөөцийн өвс тэжээл. Аймгийн нөөцөд өмнөх жилүүдэд бэлтгэсэн 600 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээл бий. Сумдын нөөцөд 79 тонн өвс, 71 тонн тэжээл байна. Бас малчид гар тэжээл хадлан өвс бэлтгэдэг, одоогийн байдлаар 31 тонн хадлан бэлтгэсэн. Ер нь аймгийн хэмжээнд 600 гаруй тн хадлан бэлтгэх зорилттой ажиллаж байна.
Манай аймгийн хувьд 5100 гаруй өрхөд 13000 малчин байдаг гэсэн судалгаа бий. Харин малын хувьд 1,8 сая толгой мал намаржиж байна. Гэхдээ мал сүргийн эргэлтээр тооцоход Өмнөговь аймгийн хэмжээнд 1,5 сая мал өвөлжиж хаваржина гэсэн тооцоололтой байгаа. Тиймээс 6500 тонн хадлан бэлтгэх шаардлагатай юм. Ер нь, аймгийн нутаг дэвсгэрт хадлан бэлтгэхэд тохиромжтой газар нутаг цөөхөн. Гэхдээ бүх бололцоог дайчилж, бүх байгууллагыг идэвхитэй оролцох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хамгийн түрүүнд анхаарах ёстой чухал асуудал, байгууллагадаа хэрхэн анхаарал тавьж чадаж буй вэ?
-Сургууль цэцэрлэгийн хүүхэд багачуудтай холбоотойгоор боловсролын байгууллагууд байна. Бүтэн хавар зун өнгөрчихөөд байхад одоо намрын сэрүү орж, хүйтний улирал хаяанд ирчихээд байхад “гадаа дулаан байна, гадна сүлжээг ингэж янзлах хэрэгтэй” гэдэг асуудал яригдаж байгаа нь зохисгүй асуудал. Эртнээс энэ ажлыг зохион байгуулаад одоо дуусч байх ёстой. Гэхдээ энэ бүхнийг боломжийн хэрээр зохицуулахаар ажиллаж байна. Ер нь, өвөлжилтийн бэлтгэл ажилд дулаан, цахилгааны асуудал хамгийн чухал. Үүнд хариуцсан байгууллагууд нь хамтарч ажиллах ёстой талаар комиссоос үүрэг даалгавар өгсөн. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс долоо хоног бүр хуралдана. Тэр болгон дээр үйл ажиллагаагаа дүгнээд цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаар шийдвэрлэж ажиллана.
-Гэрэл цахилгааны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад тус аймаг энэ жил харьцангуй гайгүй байна. 110 квт-ын төвийн шугамд холбогдчихвол хуучин ДЦС-ыг зөвхөн дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашигладаг болно гэж тооцоолсон. Тэгэхээр энэ өвөл даланзадгадчууд цахилгааны бэрхшээлгүй өвөлжинө гэж ойлгож болох уу?
-Бид өмнө нь цахилгаанаа найдвартай болгочихлоо гэж байтал эргээд л ямар нэгэн гэнэтийн асуудлаас болоод тасардаг байсан. Тэгэхээр яг энэ тал дээр шууд ам гарахад хэцүү. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг голлон зохион байгуулах ёстой газар бол аймгийн ДЦС. Өнөөдөр тус байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ 88 хувьтай хангасан, үлдсэн хугацаанд бусад ажлаа гүйцэтгэх боломжтой гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ жил “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани болон Даланзадгадын дулааны цахилгаан станц асуудалгүй учраас тог цахилгааны хувьд боломжийн байна гэж үзэж байна. Мөн “Таван толгой” ХК-ийн нүүрсний үнийг нэмэхгүйгээр орон нутгийн хэрэглэгчиддээ түгээгээд дулаан цахилгаанаа авах боломж бий.
-Цаг агаарын урьдчилсан дүн мэдээг харахад, иргэдийн ярьж байгаагаас ч эрт сэрүү орж өвөл хүйтрэх төлөвтэй байна. Ер нь, аливаа онц ноцтой асуудал гарвал өвөлжилтийн бэлтгэл ажлын комисс хэр бэлэн байгаа вэ?
-Аймгийн онцгой комисс удахгүй хуралдана. Энэ хурлаар зөвхөн өвс тэжээл гэлтгүй төв суурин газрын хувьд түлш шатахуун, түлээ нүүрсний нөөцөө бүрдүүлэх талаар ярилцана. Өнгөрсөн долоо хоногт цаг агаарын талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс улс орон даяар анхааруулсан. Гэхдээ хүйтний улирлын прогноз бидэнд албан ёсоор ирээгүй. Ер нь бол цаг тааламжгүй байх нь. Өмнөх жилүүдийн өдийд есдүгээр сард манай аймгийн хувьд намаржилт сайхан байдаг. Гэтэл энэ жил эрт сэрүүсч, өвөл хүйтний эрч чангарах дохио өгч байна. Олон жилийн дунджаас ахиу хур тунадастай гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа. Ямар ч байсан бид ирэх өвлийг өнтэй давахад авч болох бүх арга хэмжээг авч ажиллана.
-Холбогдох байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ нөгөө талаас иргэд өөрсдөө юу анхаарах ёстой вэ. Иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэх байх?
-Тэгэлгүй яахав. Комиссын хурлаар энэ асуудал яригдсан. Иргэд өөрсдөө “манайхыг дулаалаагүй” гэсэн мөртлөө өөрсдөө ямар ч бэлтгэлгүй байдаг гэж Дулаан хангамжийн газрын дарга хэлсэн. Зарим иргэд нэлээд сайн бэлтгэдэг ч нөгөө хэсэг нь тааруухан байдаг. Ер нь, цонхоор “мөнгө их урсаж байна” гэдгийг иргэдэд анхааруулдаг. Тэр утгаараа иргэд хийх ёстой зүйлээ хийж, өөрсдөөс шалтгаалах зүйлээ бэлтгэж байх нь зүйтэй.
-Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачлан “Говь фестиваль” арга хэмжээг жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээ хэзээ болох вэ?
-“Говь фестиваль-2013” энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдана. Өнгөрсөн жилийн хувьд “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа” зохиогдож байсан. Энэ нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг учраас энэ жил болохгүй, зөвхөн сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн, мод модон эдлэл гээд бүх төрлийн үзэсгэлэн худалдаа болно. Үүнд Өмнөговь аймгийн 15 сумын малчин, иргэд, бизнес эрхлэгчдээс гадна бусад аймаг, ялангуяа хил залгаа аймгуудаас оролцоход нээлттэй. Бид энэ арга хэмжээгээр 11 төрлийн номинацаар шилдгүүдээ шалгаруулна. “Говь фестиваль-2013” энэ сарын 20, 21-нд Даланзадгад хотод болно.
Энэ жилийн “Говь фестиваль”-ийн нэг онцлог нь “Малчны өдөр”-тэй давхцаж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн баасан гарагийг “Малчны өдөр” хэмээн тэмдэглэх болсон. Малчны өдрөөр бид Улаанбаатар хотоос малчдын эдийн засгийн боловсрол олгох багш урьж сургалт зохион байгуулна.
-Малчны өдөр энэ жил анх удаагаа зохион байгуулагдана. Энэ өдрийг тэмдэглэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байна?
-“Говь фестиваль” арга хэмжээний үеэр сум бүрийн малчин аймгийн төвд цуглардаг. Тэр үед нь бид аймгийн малчдын зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн асуудлын хэрэгжилт, төрөөс малчдын талаар баримтлах бодлого зэргийг малчиддаа тайлагнах, цаашлаад ирэх жил мал аж ахуйн салбарт малчдын талаар ямар асуудлыг аймаг орон нутгийн бодлогод тусгах хэрэгтэй байна гэдгийг ярилцана. Жил болгон тэмдэглэх учраас бид жил бүр малчдынхаа үгийг сонсоно, жил бүр тодорхой үр дүн гарч байна гэж төлөвлөсөн.
-“Говь фестиваль” арга хэмжээний үеэр иргэдийн нэг хүлээдэг зүйл нь олон төрлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломж. Зохион байгуулагчдын зүгээс ч мөн ийм зорилго тавьдаг. Гэвч бодит байдал дээр үйлдвэрлэгчид маань эсрэгээрээ барааныхаа үнийг өсгөх хандлага их байдаг. Энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт байгаа юу?
-Мэдээж төрөөс үүнд шууд зохицуулалт хийх эрх зүйн орчин байхгүй. Ер нь үнийг аль болох үйлдвэрээс гарснаар нь барихыг бид уриалдаг. Тухайлбал, өнгөрсөн жил зохиогдсон “Ингэний айрагны баяр”-ын арга хэмжээгээр бид “Үнийн хөөрөгдөлгүй үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе” гэсэн уриан доор тэмдэглэж байсан. Тэгэхээр бид “Говь фестиваль” арга хэмжээнд оролцогчдод мөн л уриална. Намар цаг болж байна, тариа ногоо ургацын хувьд төмс, хүнсний ногооны үнийг буулгахыг уриална. Гэхдээ бид шууд оролцох боломжгүй, зах зээлийнхээ зарчмаар л явна.

0 Сэтгэгдэл