АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
”Хөдөлмөрийн яармаг-2013” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

"Start Your Career!" уриан дор “Монгол-Германы Гүүр” ТББ, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОНХ) хамтран өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - 2013" үзэсгэлэнг BlueMon цамхагт 9 сарын 17,18 нд хийх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Яармагийн гол зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршиж байгаа ажээ. Энэхүү үзэсгэлэн яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгох ажээ. Уг үзэсгэлэнд ирснээр өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчид таниулан, ирээдүйн ажлын байраа олж, ажлын гараа -амжилтаа эхлэх боломжтой юм байна. Түүнээс гадна зөвхөн гадаадад мэргэжил эзэмшсэн гэлтгүй ажил хайж байгаа залуус оролцох боломж нээлттэй ажээ. Гэхдээ ажил олгогч байгууллагууд англи хэлний өндөр мэдлэгтэй, туршлагатай хүн хайдаг болохоор байна. Дашрамд дуулгахад 2011 оны “Хөдөлмөрийн Яармаг”-аар ажил олгогчид 3000 орчим ажлын байруудыг зарлаж, давхардсан тоогоор 6000 ажил горилогчдын анкетыг хүлээн байна. Үүний үр дүнд 2011 оны 11 сарын байдлаар 54 хүн ажилд амжилттай зуучлагдаж, урт хугацааны гэрээ байгуулжээ.

0 Сэтгэгдэл