АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
А.Эрбар: Энэ өвөл 8759 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангана
Хэрэглэгчид энэ сарын 15-наас дулаанаа авч эхэлсэн. Харин хэзээ жигдрэх болон цаг үеийн асуудлын талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн Инженерийн албаны дарга А.Эрбартай ярилцлаа.
-Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын аль хэсгийн орон сууц халаалтаа аваад байна. Хэзээ жигдрэх вэ?
-Улаанбаатар хотын халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг нийслэлийн Засаг дарга тогтоодог. Үүний дагуу Засаг даргын А/861 тоот захирамжийн дагуу орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-нд өгсөн бол аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг ирэх сарын 1-нд өгнө. Манай компанийн хувьд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцнуудыг халаалтад залгах хуваарь гаргасан. Өнөөдрийн байдлаар нийт “Энхтулга” өргөө, “Чин хүрээ” өргөө, ОНӨААТҮГ-ын харьяа 40.0 мянгат, 50,0 мянгат, тавдугаар хороолол, 220 мянгат, Зайсан орчмын орон сууц хариуцсан бүх СӨХ, контор, “Зүүн сэлбэ” өргөө ОНӨААТҮГ-ын харьяа их тойруу орчмын 6,7 дугаар хороолол, 100 айл, 11 дүгээр хороолол зэрэг нийслэлийн бүх орон сууц дулаанаа аваад жигдэрсэн
-Халаалтаа аваагүй орон сууцнууд бий юү. Байгаа бол яагаад аваагүй юм бэ?
-Шугам тоноглолынх нь засвар дуусаагүй, дулааны эрчим хүчний өр төлбөрөө барагдуулаагүй зэрэг шалтгаанаар тодорхой тооны орон сууцны ашиглалт хариуцсан ОНӨААТҮГ-ын харьяа дулаан дамжуулах төвүүдийн дараахь орон сууцнуудын халаалт залгагдаагүй байна. Үүнд, БГД-ийн 18 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн урд “Бади”-н орон сууц, Дэнж хотхоны 40, 50 дугаар байр, “Отгон тэнгэр” СӨХ-ны 52 дугаар байр, “Хан талст”-ын 71, 72 дугаар байр, “ЖМБО” орон сууцны конторын харьяа Монголросцветментийн орон сууц дулаанаа аваагүй байна. Түүнчлэн Сэргээн засах клиник сувиллын салааны хэрэглэгчдийнх салаа шугам гэмтэлтэй, “Ганга өргөө” ЦТП-12-буюу төмөр замын 47, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 78, 74, 51, 47 а байрны ЦТП-н шугамыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа. Харин жилийн жилд яригддаг “Улаанхуаран” өргөө ОНӨААТҮГ харьяа УС-15 ЦТП хэрэглэгчдийг хангадаг дулаан дамжуулах төвийн халаалтын ялтсан бойлерын ачааллыг нэмэх ажил хийгдэж байна. Энэ сарын 20 гэхэд эдгээр орон сууны хэрэглэгчдийг дулаанаар хангана
-Та энэ сарын 15-наас сургууль, цэцэрлэгүүд хэзээ дулаанаа авч эхэлсэн гэлээ. Гэтэл зарим нь аваагүй байгаа юм биш үү?
-Сургууль, цэцэрлэгүүдийн халаалт залгах ажил гэрээ болон манай компанид ирүүлсэн хүсэлтийн дагуу зохицуулагдаж байгаа. Ихэнх сургууль, цэцэрлэгийн халаалтыг залгасан. Ямар ч асуудал байхгүй.
-Өмнө нь танай байгууллагаас өр төлбөртэй конторуудад дулаан нийлүүлэхгүй гэсэн шаардлага тавьж байсан. Энэ жилийн тухайд өр, авлагатай дулаан авагч байгууллага бий юү?
-“Ашид мөнх” өргөө, “Өнөр энх” өргөө, “Таван шар” өргөө, “Батбаян бүрд” зэрэг ОНӨААТҮГ бий. Өр барагдуулах хуваарь гаргаж барагдуулахаар ажиллаж байна.
-Нийслэлд жилээс жилд бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр дулаан авагч байгууллага нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд танай байгууллага нийт хэдэн өрх, аж ахуйн нэгж, барилгыг дулаанаар хангах вэ. Энэ талын тооцоо судалгаа гарсан уу?
-Энэ жилийн хувьд шинээр 100 гаруй барилга объект дулаанд холбогдох хүсэлт гаргасан. Тооцоо судалгаагаар дулаан хангамжийн хувьд хүндрэлтэй хэсгүүдэд шинэ хэрэглэгчийн холболтыг хийхдээ хязгаарлалт хийж байна. Нийтдээ 8759 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангаж ажиллана.
-“Улаанбаатар дулааны сүлжээ” компани маанвь өвлийн бэлтгэлээ хэр хангасан юм бэ. Нийтдээ хэдэн төгрөгийн их болон урсгал засвар хийв?
“УБДС” компани нь 2013 онд зуны их засвар хөрөнгө оруулалтаар шугамын насжилт дууссан болон өнгөрсөн халаалтын улиралд гэмтэл гарсан 23 цэгт 3350.7 метр урт шугамыг шинэчлэн солилоо. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,4 тэрбум төгрөгөөр хоёр цэгт 2662 хос метр шугам хоолойг өргөтгөн шинэчлэх, даралт өргөх насос станц гурвын шинэчлэлийн ажил хийсэн. Өвлийн бэлтгэлээ сайн хангасан гэж бодож байна.
-Гэхдээ санасан хэмжээндээ засвар үйлчилгээгээ хийж чадсан уу. Учир нь, ОСНААУГ-ын Инженерийн бодлогийн хэлтсийн дарга П.Баатартуулын хэлснээр чадлынхаа хэрээр хуучирсан дулааны шугам сүлжээг сольж байна гэсэн л дээ?
-“УБДС” компанийн зуны засварын зардлыг ТӨХ батладаг. Бид батласан хөрөнгөд багтаан ашиглалтын хугацаа дууссан, өвлийн оргил ачааллын үед гэмтэл гарч болзошгүй шугамыг шинэчлэн солих арга хэмжээ авдаг.Энэ ажлыг боломжийн хэмжээнд хийж дууссан. Гэхдээ ашиглалтын хугацаа нь дууссан, элэгдэлд орсон бүх шугам хоолойг нэг зуны хугацаанд шинэчлэн солиход хөрөнгө, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал учраас жил бүр хамгийн их гэмтэл гарсан, элэгдсэнийг нь сольдог. Иймд солигдоогүй үлдсэн газар доорх шугам сүлжээнд гэмтэл гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд, манай компани нийдээ 150-1200 мм-ийн голчтой 374,3 км шугамын ашиглалтыг хариуцаж ажилладаг бөгөөд үүний 56,8 км шугам нь 1977 оноос өмнө ашиглалтанд орсон буюу 35-аас дээш жил ашиглаж, эдэлгээний хугацаа дууссан байдаг. Энэ нь, нийт шугамын 15.2 хувийг эзэлдэг. Мөн түүнчлэн 1978-1987 онд ашиглалтад орсон буюу 25-35 жил ашигласан 300-1200 мм-ийн голчтой 76.4 км шугам одоо ажиллаж байгаа бөгөөд нийт шугамын 20,4 хувийг эзэлж байна. Эндээс манай шугам сүлжээ нэлээд хуучирсан, ашиглалтын хугацаа дуусч байгаа нь харагдаж байна.
-Дулааны тарифын суурь үнэ нэмэгдсэн гэсэн. Яагаад нэмэх болсон юм бол?
-Төвлөрсөн дулаан хангамж нь халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн ДЭХ-ний хэрэглээг тасралтгүй хангахад чиглэгдсэн систем юм. Өнөөдрийн байдлаар төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсон хэрэглэгчдийн халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн хэрэглээг хангаж байна. Халаалт, салхивч нь улирлын чанартай, ХХУ нь жилийн турш үргэлжилдэг хэрэглээ. Иймд дулааны шугам сүлжээний зуны засвар графикт хугацаанаас бусад үед бүрэн ажиллагаанд байдаг систем. Энэ нь, хэрэглээг хангахын тулд дулааны сүлжээний 374,3 км шугам хоолой, тоноглолууд бэлэн ажиллагаанд байлгаж байна гэсэн үг. Ер нь, одоо мөрдөж байгаа тариф нь үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээний зардлаас нэлээд доогуур тогтоогдсон л доо.
-Жишээлбэл?
-Орон сууцны нэг өрхөд нэг сард түгээж байгаа ХХУ халаахад 13778.8 төгрөгийн зардал гарч, 6327 төгрөгөөр худалдан 7451.8 төгрөгийн алдагдал, халаалтын хэрэглээнд 41759.8 төгрөгийн зардал гаргаж, 12958 төгрөгөөр худалдаж байгаагаас 28801.8 төгрөгийн алдагдалтай борлуулалт хийдэг юм. Иймээс дулааны үнийн тарифт үйлчилгээний тарифийг авч байхаар шийдвэрлэсэн. Энэ үйлчилгээний тарифыг тогтоох талаар хоёр жилийн өмнөөс тооцоо судалгаа хийсний эцэст хамгийн бага хэмжээгээр тогтоосон. Цаашдаа дулаан хангамжийн тогтвортой байдлыг хангах үүдээс энэ суурь тариф нэмэгдэхээр байгаа.
-Дулааны суурь үнэ нэмэгдчихээр төлбөрөө төлдөггүй айлууд төлөх болов уу. Дулааны мөнгөө өгдөггүй байгууллага, өрх олон байдгийг ОСНААУГ-ынхан хэлж байсан?
-Үйлчилгээний тарифийн талаар буруу эсвэл мэдээлэл дутуу авснаас зарим маргаан гарч байгаа. Үүнийг Эрчим хүчний зохицуулах газраас баталсан тогтоолын дагуу холбогдох зохицуулалт хийж байна.
-Энэ жилийн өвөлжилтөд танайхаас ямар шинэ бодлого, төлөвлөгөө барин ажиллах юм бол?
-Энэ жил шинээр эх үүсвэр баригдаагүй, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хувьд дутагдалтай байгаа тул хэт халалт болон дулааны эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ, алдагдлыг зогсоох бодлого баримталж ажиллана. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жил ДЦС-2, 3, 4-д нэг цагт 19500 тн/ц ус халааж, сүлжээнд нийлүүлж ажилласан. Энэ жилийн тооцоогоор 23200 тн/ц ус шаардлагатай байгаа. Гэтэл эх үүсвэрүүд болон дамжуулах сүлжээ маань ийм ачаалал авах техникийн боломжгүй. Иймд бид хэмнэлтийн горимд ажиллахаас өөр арга байхгүй. Тиймээс нийт хэрэглээний 65 орчим хувийг эзэлдэг орон сууцны ашиглалтын байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай болж байгаа. Өөрөөр хэлбэл, орон сууцны ашиглалт хариуцсан конторуудын хоёрдугаар хэлхээний тохируулга, ялангуяа орон сууцны нийтийн эзэмшлийн хаалга, цонхоор алдагддаг дулааны алдагдлыг бууруулах, хэмнэх тал дээр анхаарч ажиллана. Иргэд, оршин суугчид эртнээс орон сууц, орцныхоо дулаалгыг хийж эхлэх хэрэгтэй байна.
-Яаж бууруулах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Эрчим хүчний яамнаас энэ жилийг Эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласантай холбогдуулан дулааны шугамаар алдагдаж байгаа алдагдлыг 0,3 хувиар, сүлжээний нэмэлт устай алдагдаж байгаа дулааныг 0,2 хувиар бууруулах төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бид 230 сая төгрөгийн хэмнэлт гаргана. Мөн дээр дурдсан байрны дулаан алдагдлыг хэмнэснээр төгсгөлийн хэрэлэгчдийн дулааны эрчим хүчний дутагдлыг нөхөх боломж бий болно.
-Дулааны шугам хоолойнд хүн орж түлэгдсэн, нас барсан гэх тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Ийм болзошгүй аюулаас сэрэмжилж ямар арга хэмжээ авч байна вэ?
-Дулааны худагт түлэгдэж нас барсан тохиолдолд осолдогчид нь орон гэргүй тэнэмэл хүмүүс байдаг. Тэрнээс ажлын байранд үүргээ гүйцэтгэж байсан ажилчин байхгүй. Дулааны худаг гэлтгүй газар доорх инженерийн байгууламжийн худгийн таг хулгайлах явдал өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан ч байсаар л байна. Бид өөрийн хөрөнгөөр шинээр 120 таг, хуучин актлагдсан шугам хоолойгоор 85 таг хийж суурилуулсан.
Хэрэглэгчид энэ сарын 15-наас дулаанаа авч эхэлсэн. Харин хэзээ жигдрэх болон цаг үеийн асуудлын талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн Инженерийн албаны дарга А.Эрбартай ярилцлаа.-Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын аль хэсгийн орон сууц халаалтаа аваад байна. Хэзээ жигдрэх вэ?

Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл