Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УСУГ-ынхан ажлын байргүй болох нь

1959 оноос үйл ажил­ла­гаагаа явуулж буй УСУГ-ын байшин нурах аюулд хүрээд байгаа гэнэ. МХЕГ-аас тус байгууллагын барилгыг цаа­шид ашиглах боломжгүй гэ­сэн дүгнэлтээ гаргасан хэ­дий ч, удирдлагууд нь акт та­виулчихаж чадахгүй байгаа аж. Энэ талаар тус газрын дарга С.Үнэн “Хэдийгээр холбогдох байгууллага дүгнэлтээ гар­гасан ч, акт тавьчихвал бид байр­наасаа хөөгдөх болно. Манай байгууллага 1560 гаруй ажиллагсадтай бөгөөд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах учиртай. Ямар ч гэсэн машины зогсоол, агуулахаа цэгцлэн арын талбайдаа шинэ барилгаа барих санаатай. Гэвч хөрөнгө мөнгөний асуудал хүндхэн байна. Ямар ч гэсэн шийднэ” гэлээ. Дашрамд, дэл­хийн улс орнуудад усан хангамж хариуцсан бай­гууллага нь хотын төвдөө байдаг аж. Тиймээс Улаан­баатар хот ч гэсэн энэ жишгийг дагах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан