АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ц.Шижир: Зуслангийн долоон амны судалгааг бүрэн хийгээд дуусч байна
НИТХ-ын шийдвэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудыг өмчлүүлэхээр болсон. Энэ ажлыг хариуцаж буй “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-ны ажлын явцын талаар Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.
-Зуслангийн газрыг өмчлүүлэх судалгааны ажил 70 хувьтай байна гэсэн. Эхний ээлжинд аль бүсийнх нь судалгаа гарсан бэ?
-Өнөөгийн байдлаар зуслангийн бүсийн долоон амны судалгааг бүрэн хийгээд явж байна. Үүнд, Хуурай мухар, Зуун мод, Гоодойн ам, Ар, Өвөр Гүнт, Шарга морьт, Хандгайтын богинын ам орж байна. Дээр дурдсан зуслангийн бүсэд газар эзэмшиж байгаа иргэн “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-нд хандан өмчилж авах боломжтой эсэхээ шүүлгэж харж болно. Ямар нэгэн асуудалгүй бол газраа өмчлөх эрхтэй.
-Өмчлөх эрх нь нээлттэй болбол ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлдэг билээ дээ. Тэрийгээ л бүрдүүлж өгнө.
-Өнөөгийн байдлаар “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-нд иргэд хэр хандаж байна. Ямар зөрчилтэйн улмаас буцаж байна вэ?
-Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газарт хийсэн урьдчилсан тооллогоор 47943 газрын 60 орчим хувийг нь буюу 24793 нэгжийг хувьчлах боломжтой гэж үзсэн. Харин үлдсэн газрууд нь ойн болон усан сан бүхий газар, тусгай хэрэгцээний болон зам шугам сүлжээний зэрэг газрууд дайрсан байсан. Ийм зөрчилтэй газруудын эзэд буцаж байгаа. Зарим нэгэнд нь зөрчлөө арилгахыг сануулсан. Иргэд хууль дүрмээ сайн нягталж, судалж байх хэрэгтэй.
-Энэ сарын 25-ны дотор зуслангийн бүсийн судалгааг дуусгаад өмчлүүлэх ажилдаа орно гэж мэдээлсэн. Амжих бол уу?
-Амжина аа. Судалгаагаа энэ сарын 25-нд дуусгавал дараагийн ажил болох өмчлөл эхлэх учиртай. Харин зуслангийн газраа өмчилж авах боломжтой иргэд Өмчийн харилцааны газарт хандах ёстой.
- 0,7 га газраа өмчилсөн иргэнд зуслангийн газраа өмчлөх эрх үүсэх үү. Энэ талаар олон иргэн асуудаг л даа?
-Үгүй. Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн нэг л удаа газар өмчлөх эрхтэй. Тиймээс өмнө нь нийслэлээс газар өмчилж авсан бол гэр бүлийнхээ бусад гишүүний нэр дээр зуслангийн газраа өмчилж авч болно.
НИТХ-ын шийдвэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудыг өмчлүүлэхээр болсон. Энэ ажлыг хариуцаж буй “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-ны ажлын явцын талаар Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа. -Зуслангийн газрыг өмчлүүлэх судалгааны ажил 70 хувьтай байна гэсэн. Эхний ээлжинд аль бүсийнх нь судалгаа гарсан бэ?
-Өнөөгийн байдлаар зуслангийн бүсийн долоон амны судалгааг бүрэн хийгээд явж байна. Үүнд, Хуурай мухар, Зуун мод, Гоодойн ам, Ар, Өвөр Гүнт, Шарга морьт, Хандгайтын богинын ам орж байна. Дээр дурдсан зуслангийн бүсэд газар эзэмшиж байгаа иргэн “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-нд хандан өмчилж авах боломжтой эсэхээ шүүлгэж харж болно. Ямар нэгэн асуудалгүй бол газраа өмчлөх эрхтэй.
-Өмчлөх эрх нь нээлттэй болбол ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлдэг билээ дээ. Тэрийгээ л бүрдүүлж өгнө.
-Өнөөгийн байдлаар “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-нд иргэд хэр хандаж байна. Ямар зөрчилтэйн улмаас буцаж байна вэ?
-Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газарт хийсэн урьдчилсан тооллогоор 47943 газрын 60 орчим хувийг нь буюу 24793 нэгжийг хувьчлах боломжтой гэж үзсэн. Харин үлдсэн газрууд нь ойн болон усан сан бүхий газар, тусгай хэрэгцээний болон зам шугам сүлжээний зэрэг газрууд дайрсан байсан. Ийм зөрчилтэй газруудын эзэд буцаж байгаа. Зарим нэгэнд нь зөрчлөө арилгахыг сануулсан. Иргэд хууль дүрмээ сайн нягталж, судалж байх хэрэгтэй.
-Энэ сарын 25-ны дотор зуслангийн бүсийн судалгааг дуусгаад өмчлүүлэх ажилдаа орно гэж мэдээлсэн. Амжих бол уу?
-Амжина аа. Судалгаагаа энэ сарын 25-нд дуусгавал дараагийн ажил болох өмчлөл эхлэх учиртай. Харин зуслангийн газраа өмчилж авах боломжтой иргэд Өмчийн харилцааны газарт хандах ёстой.
- 0,7 га газраа өмчилсөн иргэнд зуслангийн газраа өмчлөх эрх үүсэх үү. Энэ талаар олон иргэн асуудаг л даа?
-Үгүй. Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн нэг л удаа газар өмчлөх эрхтэй. Тиймээс өмнө нь нийслэлээс газар өмчилж авсан бол гэр бүлийнхээ бусад гишүүний нэр дээр зуслангийн газраа өмчилж авч болно.
0 Сэтгэгдэл
Сараа
Энэ судалгааны материалтай танилцаж болох уу? яаж танилцах вэ?
2017.11.23























