АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Албан байгууллагуудын халаалтыг ирэх сарын 1-нд өгнө

Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжаар байгаль, цаг уурын
олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг
харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц,
эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09
дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар
тогтоосон юм. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч
эхэлсэн тухай холбогдох газраас мэдээлж байна. Харин нийт аж ахуйн нэгж,
байгууллагуудын халаалтын хугацааг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс
2014 оны 05 дугаар сарын 01-ний хооронд байхаар тогтоосон байна. Мөн
гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй
холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах,
хадгалах шаардлагаар 2013 оны 10 дугаар сарын 15-наас ирэх оны 04 дүгээр
сарын 01 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв
болон салаа шугамнаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар
дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглолоо. Хэрэв дулааны эрчим хүч
хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс
шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах,
хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар холбогдох
газрууд нь шийдвэрлэх юм байна

0 Сэтгэгдэл























