АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Алдаж боломгүй халуун амь

Цаг хугацааны үнэ цэнийг бид төдийлөн ойлгодоггүй. Гэхдээ хүний амь, цаг, минут бүрээр хэмжигдэх мөч ирэхэд л сая нэг ухаарах шиг. Энэ цаг хугацаатай хэчнээн тэмцээд ч, ганцхан хүний хүч хүрэхгүй амьдралын өмнө сөхрөх тохиолдол олон. Гэхдээ ийм хүчгүй тэмцлийн тоог нэмэхгүйн тулд бид нэгдэж, сэтгэл гаргах цаг ирээд байна.
Яруу найрагч, сэтгүүлч Б.Эрдэнэцогт маань элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр Энэтхэг улсыг зориод 20-иод хонож байна. Өнөөдрөөс хоёр сарын өмнө түүний биеийн байдал муудаж, сэхээнд орсон. Тэр үед эмч нар даруй элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохгүй бол ганцхан сарын хугацаа үлдсэнийг дуулгаж байсан нь олон хүнийг цочирдуулсан. Тэр үеэс л яруу найрагч болон сэтгүүлзүйн халуун ам бүл үзэг нэгтнээ аврах аян өрнүүлсэн. Үүний үр дүнд 20 гаруй сая төгрөг цуглуулж, түүнийг эхний ээлжинд Энэтхэг улс руу явуулсан ч энэ мөнгө нь шинжилгээ болон хагалгааны өмнөх эмчилгээ, донорын шинжилгээ зэрэгт зарцуулагдаж, одоо хагалгааны төлбөр 30 мянган ам.доллар хэрэгтэй байгаа аж.
Хэрэв 30 мянган ам.доллар цугларчихвал ирэх баасан гарагт хагалгаандаа ороход саадгүй ч энэ хэмжээний мөнгө цуглуулахад амаргүй. Гэхдээ “Ардчилал” сониныхон, “ASSA.MN”, “С1” телевизийнхэнтэй хамтран хамт олныхоо зүгээс 20 сая төгрөг буюу шаардлагатай мөнгөний талыг цуглуулж, Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгчид гардуулан өглөө.
Эмчилгээний зардлаас гадна донор олдохгүй байсан ч асуудал шийдэгдэж Б.Эрдэнэцогтын хүргэн ахын төрсөн дүү донор болохоор Энэтхэг улсыг зорьсон аж. Тиймээс үлдсэн мөнгийг маргаашийн дотор бүрдүүлэн шилжүүлж, андыгаа аврахын тулд бид үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийг энэ аянд нэгдэхийг уриалж, байгууллагуудаар хандивын хайрцаг аялуулахаар боллоо. Олны хүч оломгүй далай гэсэн үг бий.
Тийм ч учраас дээрх гурван байгууллагын 120 хүний сэтгэл, хөдөлмөрийн шимээр бүтсэн сайхан сэтгэлийн өглөг маань олон монголчуудыг уриалж чадах байх гэж найдсаны үндсэн дээр бид эцсийн хугацаа хүртэл чадах бүхнээ хийхээр ажиллаж байгаа билээ.
Үзэг нэгтнүүддээ хандсан уриалгыг маань дэмжин, өглөгийн гараа сунгах буянтнууд эхнээсээ бидэнд хандаж байна. Монголын үндэсний олон нийтийн радиогийн хамт олон 300 мянган төгрөг, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр хувиасаа 500 мянган төгрөгийг юуны түрүүнд хандивлаад байгууллагадаа хандивын хайрцгийг маань аялуулахаар амласны дээр “Монголын мэдээ” сонины хамт олон ч сэтгэлийн хандиваа өргөлөө.
Б.Баасанжаргал: Хүү маань хором, мөч бүртэй өөрийн чадлаараа тэмцэж байгаа
Б.Эрдэнэцогтын ээж, Б.Баасанжаргалтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрээр “Хүүдээ энд байгаа байдлаа хэлээгүй ч ээжтэйгээ утсаар ярихдаа “Наана чинь мөнгө олдохгүй байгааг мэдэж байна. Найзууд маань хэдийгээр сайхан сэтгэл гаргасан ч болохгүй байгааг нь би зөнгөөрөө мэдэж байна. Бүх үнэнийг надад хэлчих. Хэрвээ мөнгө олдохгүй байгаа бол би мягмар гарагийн /өчигдрийн/ нислэгээр очлоо” гээд ярьсан. Хүү маань амьдрах итгэлээ алдчих юм бол амийг нь авахаар ирсэн аюулт өвчнөөс илүү сэтгэл санаанд нь нөлөөлөх байх гэж бодсоны үндсэн дээр би энд байгаа байдлаа огт хэлээгүй. Итгэлээ алдах гэж байхад маань тусалсан “Ардчилал” сонин, assa.mn сайт, “С1” телевизийнхэндээ баярлалаа” гэсээр нүдэндээ нулимстай ярилцсан юм.

-Б.Эрдэнэцогтын маань биеийн байдал маш хурдан нь муудсан. Анх ганцхан сарын хугацаа л үлдсэн гэдгийг сонсох хүнд байсан байх?
-Хүүхдүүдэд захиж хэлэхэд, жилдээ ганц удаа ч гэсэн эмнэлэгт үзүүлж байхгүй бол өвчин гэдэг хэлж ирдэггүй юм шүү. Өнгөрсөн долдугаар сарын эхээр нэг өдөр гэрт нь очсон чинь бүх бие нь ногоорчихсон байсан. “Яагаад чи ингээд ногоорчих воо, шарлачихсан байна шүү дээ” гээд хүүгээ дагуулаад эмнэлэг орсон. Шарлаад ком болчихсон байна л гэж анх таамагласан чинь элэг нь өвдсөн байсан. Ингээд эмчилгээ хийлгэсэн ч элэг нь муудсаар бүр ажиллагаагүй болж сэхээнд орсон. Наадмаар тав хоног эмнэлгээс гараад, наадмаас хойш буцаад хэвтсэн. Тэгэхэд миний хүүгийн бие маш хүндэрч хэвтсэн. Тэр үед найз нөхөд нь очсон. Зарим нь зүрхшээгээд орж, харж чадахгүй байлаа. Тэр үед ямар ч найдваргүй гээд эцсийн шатандаа орсон л гэж байв. Харин сэтгүүлзүйн салбарт хамтран ажиллаж байсан нөхдүүд, шүлэг бичдэг найзууд нь “Бид хөдөлнө. Яасан ч ингээд явуулчихгүй” гэж хэлээд л явсан.
-Тэгээд л хандивын данс нээж, тоглолт зохион байгуулсан. Тэндээс хэр их мөнгө төвлөрүүлж чадсан бэ?
-Тоглолтоос ч нэг их мөнгө олно гэж найдаагүй л дээ. Бүх сургууль, цэцэрлэг амарчихсан, яг бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр таарсан учраас хурим найр болоод, Хүй долоон худагт наадам болж байсан. Улаанбаатар эзэнгүй шахуу байхад үе таарсан учраас сайхан сэтгэл гаргаж, тэр арга хэмжээг зохион байгуулсан хүмүүст хүндрэлтэй байсан байх л даа. Гэхдээ л хүү маань 20 гаруй сая төгрөгтэй Энэтхэг рүү явсан.
-Найз нарыгаа очиход “Харин ч одоо шарласан байна” ингээд гайгүй болно гэж хэлсэн гэсэн. Гэхдээ л биеийн байдал нь муудсаар байсан?
-Хүү маань анхнаасаа л эдгэнэ, хөл дээрээ босно гэсэн найдлагатай байсан. “Ээжээ та бүх юмыг сайн тэмдэглээд байгаарай. Хүү нь эдгэрч босоод, ажлаа хийгээд ачийг нь хариулна” гээд л байсан. Ганцхан сарын нас үлдсэн гэдгийг нь ч хэлээгүй. Хүү маань амьдрах итгэлээ алдчих юм бол амийг нь авахаар ирсэн аюулт өвчнөөс илүү сэтгэл санаанд нь нөлөөлөх байх гэж бодсоны үндсэн дээр би юу ч хэлээгүй. Итгэлээ алдах гэж байхад маань тусалсан “Ардчилал” сонин, www.АSSA.mn сайт, “С1” телевизийнхэндээ дахин, дахин баярлалаа. Хүү маань хөл дээрээ сайн явж чадахгүй байгаа ч тэнд байдаг танил ламаараа камер олуулаад нэг юм хийж байгаагаа хэлсэн. Хүү маань үлдсэн хором, мөч бүртэй өөрийнхөө чадлаар тэмцэж байгаа.
-Ямартаа ч Б.Эрдэнэцогт маань хамгийн эхний алхмаа хийгээд Энэтхэгт оччихсон байгаа. Биеийн байдлынх нь талаар та ямар мэдээ авсан бэ?
-Энэтхэгт очоод эмнэлэгт хэвтсэн боловч эмнэлгийн төлбөрөөс буудлын төлбөр нь бага учраас буудалд байгаа. Эндээс хэлмэрчлэх гэж үеэл маань явсан. Донор, үеэлтэйгээ гурвуулаа буудалд байна. Одоо жаахан хавантай байгаа. Гэхдээ эмч нар асуудал биш гэж гэсэн.
-Энэтхэг явахаас нь өмнө аз таарч тэндээс эмч ирсэн байсан. Тэр эмч Б.Эрдэнэцогтыг үзээд, хагалгаа хийлгэвэл эдгэрнэ гэсэн нь ихээхэн найдлага түрүүлсэн шүү дээ?
-Нэгдүгээр эмнэлгийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Энэтхэг эмч үзээд замын ая даахгүй учраас тусгай хоол өг, мах өгч болохгүй. Энэ хүнийг хөл дээр нь босго гэж нэгдүгээр эмнэлгийн эмч нарт хэлсэн. Тэгээд 36 хоногийн турш эмчилгээ хийлгэхэд хүү маань хөл дээрээ босоод онгоцонд суухдаа хөлөөрөө алхаад орсон.
-Гэхдээ хамгийн өнөр ам бүлтэй сэтгүүлзүйн өрхөд гишүүн болж, олонд танигдсан болохоор сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар Б.Эрдэнэцогт маань эдгэнэ гэдэгт бид бүхэн найдаж байгаа. Сэтгүүлч гэдэг мэргэжлийг хэрхэн эзэмшсэн юм бэ?
-Шүлэг бичдэг мөртлөө шүлгээ нуучихдаг байсан. Цагаан сар болоод хивсээ гаргаж гөвөх гэтэл тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр бичсэн шүлгүүд гарч ирсэн. Энийг хэн бичсэн гэтэл хүү маань би бичсэн гэсэн. Тэгээд л аравдугаар ангидаа “Хүрэл тулга” наадамд оролцоод Утга зохиолын дээд сургуульд суралцах урилгаар шагнагдаж байсан. Хүү маань өөрөө их хөдөлмөрч. Оюутан байхдаа зуны амралтаараа “Сэрүүлэг” сонинд ажиллаад өөрийнхөө сургалтын төлбөрийг эгчийнхтэйгээ олчихсон. Багаасаа л биеэ даасан, хүнээс тусламж дэмжлэг тэр бүр гуйгаад байдаггүй л байсан.
-Хагалгааны зардлаас гадна бас нэг асуудал тулгарсан нь донор байсан шүү дээ?
-Эгч нь эхээс ганцаараа. Дөрвөн хүүхэдтэй. Донор хэрэгтэй болох үед Эрдэнэцогтын маань ах, эгч, дүү гурав шинжилгээ өгсөн. Гэвч бүгд тэнцэхгүй гэсэн. Тэгэхээр нь ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхдийг шинжилгээнд оруулаад донор гээд явуулсан ч Энэтхэгт очоод тэнцэлгүй буцаад ирсэн. Эрдэнэцогттой хамт хэлмэрчлэх гэж явсан бас ээжийн маань дүүгийн хүү шинжилгээ өгсөн ч тэнцээгүй. Эгч нь энэ олон жил дөрвөн хүүхдээ өсгөх гэж явахдаа ганцаараа шүү гэж нэг ч удаа бодож байгаагүй. Энэ удаа л тэнгэр хол, газар хатуу гэдгийг мэдэрсэн. Бүх боломж маань ингээд л дуусчихлаа. Одоо яах вэ гээд шаналж эхэлсэн дээ.
-Гэхдээ аз таарч донор олсон байгаа, тийм ээ?
-Ганц охины маань нөхрийн ээж над руу юу болж байна гээд залгасан. Бүх болж байгаа зүйлээ яритал, “Би нэгдүгээр бүлгийн цустай. Би донор болж болох болов уу” гэсэн. Тэгээд л шинжилгээ өгсөн чинь тэнцсэн. Худ маань Булган аймгийн Орхон сумаас ирэхдээ оюутан охиноо ч гэсэн дагуулаад ирсэн. Тэр хоёр хоёулаа шинжилгээ өгөөд тэнцсэн учраас залуу хүн эргэж төлжихөд амархан гээд охиныг нь донор болгохоор явуулсан. Эрүүл, саруул, цэцэг цэврүү шиг охиноо донор болгохоор явуулсан худдаа маш их баярлаж байна. Худ маань бас айлын ганц охин юм билээ. Тийм ч учраас надад сэтгэл гаргаж тусалсан.
-Донор олдохгүй байгааг сонсоод явж байхдаа таныг осолд орсон гэж дуулсан. Биеийн байдал гайгүй юу?
-Хүүгийнхээ бичиг баримтыг хөөцөлдөөд явж байтал донор болох гээд Энэтхэг явсан хүн тэнцээгүй гэдгийг утсаар дуулгасан. Тэрийг сонсоод манараад л явчихсан. Тэгж явтал хажуугаас нэг машин гарч ирээд мөргөчихсөн. Эмнэлэгт ч үзүүлж амжихгүй л явна. Хүү маань хөл дээрээ босч байвал би яахав.
-Хүүгийнхээ эмчилгээний төлбөрт нэмэрлэх гээд хашаагаа зарах гэсэн боловч худалдан авах хүн олдохгүй байгаа гэсэн?
-Зар өгөөд нэмэр алга. Уг нь, Нисэхэд жаахан хазгай л болохоос том газар бий. Тэр хашаанд чинь манай хүргэний таван ам бүл, манай гурван ам бүл амьдардаг. Хашаагаа зарчих юм бол бид найм гэрээ бариад амьдаръя гэж ярилцсан ч худалдан авах хүн олдохгүй л байна.
-Дахин 30 мянган ам.доллар хэрэгтэй гэдгийг сонсоод УИХ-ын гишүүд рүү мессеж бичсэн гэсэн. Тэд тусална гэж мэдэгдсэн үү?
-Миний мессежинд зарим гишүүн хариу өгсөн. Сономпил гишүүн сая төгрөг данс руу нь хийсэн. Оюун сайдын ах нь Энэтхэгийн Дэли хотод Элчингээр суудаг учраас машин тэргээр тусалж чадна гэж мэдэгдсэн.
Хүн хүнийхээ хайраар л дутдаг. Амьд байх хугацаандаа хайраа харамгүй түгээх нь хүн болж төрсний давуу чанар. Гэхдээ тэр хайр хэзээ ч дундардаггүй учраас хормоор хэмжигдэж байгаа амь насыг л аврах хэрэгтэй байна. Нутгийн олон нь “Эрүүл байгаа хүүхдээрээ тоглолоо” гэж Б.Баасанжаргал эгчийн худ Ц.Долгоржав эгчийг зэмлэсэн ч тэрээр “Нэг хүнээ ч гэсэн босгож, алтан амийг нь аваръя гээд л нэг өдрийн дотор шийдээд ирсэн” хэмээн ярьсан. Түүний охин Эрдэнэт хот дахь МУИС-ийн салбар сургуулийн гуравдугаар курсийн оюутан аж. Тэрээр мөн “Охин маань ч гэсэн энэ хүсэлтийг уриалгахан хүлээн авсан” хэмээлээ. Элэгнийх нь хаанаас хэрхэн авах, хэр зэргийн эмчилгээ хийлгэх, хичээлээ хэр хугацаанд завсарлахыг тодорхой мэдэхгүй ч “Олон хүн донор болдог. Залуу хүн болохоор болох байлгүй” гээд л охиноо явуулсан хэмээн яриад урт хугацаагаар хичээлээс нь чөлөөлж өгсөн МУИС-ийнханд баярлалаа гэсэн юм.
Tnks
Huue ee humuusee ta nar chin yaagaad tag bolchivoo. End tendhiin bolson boloogui toglolt uzej bhaar zaluusaa ter munguu Erdenetsogt setguulch dee handiv bolgood uchuuch dee.

0 Сэтгэгдэл
ff
hud ni yamar mundag saihan setgeltei hun be bayar hurgie. handiviin dans bgaamu
2013.09.21
2013.09.18
2013.09.17