АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Саалиа бэлдэхээр саваа бэлд
Бидний өвөг дээдэс хоёрхон өгүүлбэрээр хорвоо ертөнцийн түмэн зүйлсийн учгийг тайлж, ухааруулж чаддаг гайхалтай хүмүүс аж. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үгний утгыг ойлгуулсан үйл явдал “Blue” хамтлагийн тоглолт байв. Дэлхий дахины хамтлагийг урьж авчирчихаад шаардлага хангахгүй цэнгэлдэхэд, бүрэн бус техник хэрэгсэлтэй тоглуулах гэсэн нь саваа бэлдээгүй хэрэг болов. Техникийн саатлаас болж тасалдаж, улмаар хойшилсон тоглолт нь төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр тоглолт үзэхээр цугласан үзэгчид зохион байгуулагчид болоод “Буян”-гийн Жагаагийн өмнөөс нүүрээ улайлгаад авсан. Хэдийгээр зохион байгуулагч “Evento” компани болон ганц нэг хүний нэр дурдагдаад өнгөрөх ч цаана нь улс орны нэр гарч байгааг мартах учиргүй. Их Британи гэлтгүй дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан “Blue”-ийн залуус шоу ертөнц төдийлэн хөгжөөгүй манай оронд айлчлан ирж, цаг агаар, техник тоног төхөөрөмж гололгүй тоглосон нь маш их хүндэтгэл. Давчуу цагт ихийг амжуулах төлөвлөгөөтэй ирсэн залуус есдүгээр сарын 14-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан бол продюсер болон багийнхан нь тайз засал, хөгжим хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүднээс 13-ны өдөр ирсэн. Тоглолт товлосон цагтаа буюу 14-ний 19:00 цагаас эхлэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар таван цаг сунжирч, цөхөрсөн үзэгчдийг уйдаахгүйн тулд “Extacy”, “S4” хамтлагийнхан гарч уран бүтээлээ толилуулсан ч дурамжхан хүлээн авсан. Арга ч үгүй биз. Дуучин гэхээс илүүтэй жүжигчин баймаар манай дуучид ам барих урлагийг алдаа мадаггүй үзүүлсэн нь даарч хөрсөн үзэгчдийг доромжилсон хэрэг. Хоёр дахь өдөр буюу өчигдөр болсон тоглолт цагтаа эхэлсэн ч төдийлэн удаан үргэлжлээгүй. Манай оронд ганц өдөр саатах байсан хамтлаг, багийнхан дахин нэг өдөр өнжсөн нь цаг, мөнгө алдсан хэрэг болов. Гэвч соёлч боловсон зангаар өөрсдийнх нь буруу мэт фэнүүдээсээ албан ёсоор уучлалт гуйсан нь хүндлүүштэй санагдсан. Тоглолт ямар нэг асуудалгүйгээр эхэлсэн ч үзэгчид өмнөх өдрөөс цөөн байгаа нь анзаарагдсан. Өмнөх өдөр нь голдоо ортол даарсан үзэгчид хашир зангаар дулаан хувцастай ирсэн байлаа. Хамтлагийн залуус ч хэлсэндээ хүрч, Монголын фэнүүдээ үнэхээр доргиосон. Харамсалтай нь, төлөвлөгөө ёсоор 20 дуу дуулах байсан ч ганцхан цаг үргэлжилсэн тоглолтод сэтгэл гундуухан үлдсэн үзэгчид хамтлагийн залуусыг тайзны араар ороход “Blue, Blue, Blue…” хэмээн орилсоор дахин хоёр ч дуу дуулуулаад авсан. 2000 онд ид хит болж байсан бидний сайн мэдэх “One love”, “Fly by”, “Best in me” зэрэг дуугаа дуулахад үзэгчид даган дуулж, “улаан” фэнүүд нь орилж хашгиран, хажуугаар зөрөх охид бүсгүйчүүд “дурлачихлаа” гэх мэтээр сэтгэл хөдлөлөө нуулгүй ярьж байсан нь цөөнгүй. Гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг эхний өдрийн тоглолт саатаагүй бол үзэгчид болоод хамтлагийнхны хэн хэнийх нь сэтгэл сэвгүй үлдэх байсан биз. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр техникийн саатлаас болж тоглолт хойшлоход “ичиж үхэх дөхлөө” хэмээн хэлэх хүн цөөнгүй байсан.
Дэлхийд нэртэй хамтлагийн тоглолтыг үзэж буй манай үзэгчид ч гэсэн ямар ч дэг ёсгүй, бүдүүлэг, соёлгүй авирлаж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Тайзны өмнө зогсч тамхи баагиулах нь битгий хэл архи дарс уух нь ч цөөнгүй байсан. Бужигнасан олны дундуур явж байхад пиво ундааны лааз, элдэв хог хөлд торох нь төв цэнгэлдэх бус томоос том хогийн сав гэлтэй. Мөн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн цагдаа болон хамгаалагчид цахилгаан бороохой тачигнуулан олныг айлгаж цочоох нь ч их байв. Энэ намар хүйтэн байгааг ч хэлэх үү задгай дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийнэ гэдэг чамгүй тэсвэр, тэвчээр шаардсан зүйл гэдгийг нотолсон хэрэг боллоо. “Тоглолтыг “UB Palace”-д хийж болоогүй юм уу” гэх хүмүүс ч цөөнгүй байсан. За, энэ удаа ч яахав ичсэн хүн хүн ална гэгчээр ингэс тэгэс гээд домноод өнгөрлөө. Одоо тун удахгүй болох Солонгосын хамтлагууд мөн л Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Дараагийн тоглолтоо даамай сайн бэлтгэхгүй бол энэ удаагийнх шиг ичиж үхмээр зүйл болж магадгүй л байх.

0 Сэтгэгдэл