АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Замчин залуусын ажиллах орчин нөхцөл дээшилсээр байна

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А. Мөнхбат, Авто замчин залуучуудын холбооныхон энэ 9 сарын 15-16 ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатарын чиглэлийн зам дээр ажиллаж буй “Арж капитал” ХХК –ийн замчин залуустай уулзаад иржээ. Энэхүү замын ажилд 200 гаруй залуус ажиллаж буй бөгөөд 80 орчим хувь нь 35-аас доош насны залуус байна. Уулзалтын үеэр МЗХ-ныхон замчин залуусын ажлын нэг өдөртэй танилцаж, чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд залуус энэ үеэр замчин залуусын ажил мэргэжлийн онцлог бахархал, тэдэнд тохиолдож буй хүндрэл бэрхшээл, цаашид шийдэх асуудлуудын талаар чин сэтгэлээсээ ярилцсан байна. Тэд залуучуудын байгууллагын удирдлагад цөөнгүй санал хүсэлтийг ч тавьж шийдвэрлэхэд анхаарахыг хүсчээ. Замчин залуус маш завгүй цаг нартай уралдан ажилладаг, тэр бүр хот суурин орох боломжгүй байдаг тул явуулын эмнэлгийн үзлэг шинжилгээнд тодорхой хугацаанд тогтмол хамруулах, орон сууцны зээлд нэгдсэн байдлаар хамрагдах, ажил зогссон өвлийн хэдэн саруудад мэргэжлийн болон гадаад хэлний сургалтад хамрагдах, автозамын салбарт ажиллах дотоодын чадварлаг мэргэжилтний тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөнджээ. Эдгээр замчин залуусын ажиллах орчин нөхцөл жилээс жилд дээшилж байгаа бөгөөд сард 500,000 –аас 3 сая орчим төгрөгний цалин авч байгааг залуус онцолж байлаа. Уулзалтын дараа Увертура хамтлаг замчин залуустаа бүрэн хэмжээний тоглолтоо зориулсан юм.

0 Сэтгэгдэл