АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Бүрэн шаталттай зуухыг хэрхэн хэрэглэх талаар айл бүрт нь зөвлөгөө өгнө
Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол
Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч 45 000
бүрэн шаталттай зуухыг төвийн 6 дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр
борлуулах ажил 09 сарын 15-наас эхэллээ. Зуухны утаа ялгаруулалт, үр
ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн
шаталттай 4 зуух (Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн
ХХК-ны “Том дөл” зуух, Элмеко ХХК-ны “Талст” зуух, Их тэнгэрийн хүч
ХХК-ны “BEKAS-107”зуух) шалгараад байгаа юм. Өмнө нь бүрэн шаталттай
зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд дараах шат
дамжлагаар зуух авах боломжтой.
Үүнд: 1) Хас банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл авна.
2) Хас банкны тооцооны төв рүү очиж, нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушааж, төлбөрийн баримтыг авна.
3)Төлбөрийн баримтаа үзүүлж, гэрээ байгуулна.
Харин гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх юм. Айл өрхүүдийн хувьд хуучин зуухаа заавал тушаах бөгөөд зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол
Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч 45 000
бүрэн шаталттай зуухыг төвийн 6 дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр
борлуулах ажил 09 сарын 15-наас эхэллээ. Зуухны утаа ялгаруулалт, үр
ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн
шаталттай 4 зуух (Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн
ХХК-ны “Том дөл” зуух, Элмеко ХХК-ны “Талст” зуух, Их тэнгэрийн хүч
ХХК-ны “BEKAS-107”зуух) шалгараад байгаа юм. Өмнө нь бүрэн шаталттай
зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд дараах шат
дамжлагаар зуух авах боломжтой.Үүнд: 1) Хас банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл авна.

0 Сэтгэгдэл