Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Бразилийн Ерөнхийлөгч АНУ-д хийх айлчлалаа цуцаллаа
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф АНУ-д ирэх сард хийхээр товлосон төрийн айлчлалаа албан ёсоор цуцалжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Бразилийн Ерөнхийлөгч болоод тус улсын хамгийн том компаниудын нэг “Петробас”-ын цахилгаан шуудан, мессэжүүдийг тагнаж, шалгасан гэдэг мэдээллийн улмаас тэрээр айлчлалаа цуцалсан юм. Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллдаг байсан Эдвард Сноудений олон нийтэд илчилж орхисон нууц мэдээлэл дунд  Дильма Руссефийн захидал харилцааг АНУ тагнасан гэдэг мэдээлэл байсан билээ. Тиймээс энэ талаар шалгахыг Барак Обама даалгаад, айлчлалаа цуцалсан Бразилийн Ерөнхийлөгчтэй өөрийн биеэр холбоо барьж ярилцсан байна.
Бразилийн улс төр, бизнесийнхний хүрээнд АНУ-ын тагнаж чагнасан үйлдлийг хүлээн зөвшөөрч болшгүй хэрэг хэмээн маш эмзгээр хүлээн авч байгаа ч ингэж Ерөнхийлөгчийн айлчлалыг хүртэл цуцлах нь эдийн засаг худалдааны харилцаанд нь сөргөөр нөлөөлөх вий хэмээн санаа зовниж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан