Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр (2026.09.28) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Шатахууны шуурхай штабын шийдвэр, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 95 ШТС-д 1,135 тонн, орон нутгийн 42 ШТС-д 556 тонн АИ-92 автобензин нийлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагон цистерн буюу 7,680 тонн АИ-92 автобензиний үлдэгдэлтэй байна. Үүнээс 86 вагон буюу 5,160 тонн нь Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Сайншанд өртөөнд хүрээд байгаа аж. Б.Дашпүрэв АИ-92 автобензин тасраагүй, орон нутагт хязгаарлагдмал хэмжээгээр өдөр тутмын түгээлт хийж байгаа гэдгийг онцлов.

“Улсын хэмжээнд дунджаар 20 хоногийн нөөцтэй болсон үед түгээлт жигдэрч, дугаарлалт арилна. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн нөөцтэй байгаа учраас нийлүүлэлт жигд бус, түр зуурын хүндрэл гараад байна” гэв.

Шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд БНХАУ-аас гэрээлэн авсан 8,000 тонн автобензиний эхний 10 вагон Улаанбаатарт орж ирж, түгээлтэд гарчээ. Үлдсэн бүтээгдэхүүнийг Замын-Үүд болон “Тэс Петролиум”-ын байгууламжаар дамжуулан татан авах аж.

Мөн БНСУ-аас 12,000 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн болсон бөгөөд аж ахуйн нэгжүүд хуваарилалт хийж байна. Цаашид ОХУ-аас Евро-2 АИ-92-ыг тогтмол авахаас гадна БНСУ, БНХАУ-аас Евро-5 шатахууны импортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ачих шатахууны хэмжээ буурсан нь дотоодын зах зээлд хомстол, дугаарлалт үүсэх шалтгаан болсон байна. Ойрын өдрүүдэд ОХУ-аас хийх ачилтын хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгааг мэдээлэв.

Шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд нийт 300 мянган м.куб багтаамжтай сав барихаар ажиллаж байгаа бөгөөд энэ онд 150 мянган м.куб-ийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Засгийн газар 2028 он гэхэд гурван сарын стратегийн нөөц бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан