АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамж, тушаал гарч Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг 2013 оны 9 сарын 20-ны өдрөөс 11 сарын 1-ний хооронд, хяналтын ажлыг 2013 оны 11 сарын 4-ний өдрөөс 11 сарын 15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэхүү тооллого, бүртгэлээр нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн болон татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сан бий болгож, далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой юм. Уг захирамж, тушаалаар үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг дүүрэг, хороодод зохион байгуулж, бүх талын дэмжлэг, арга зүйн удирдлагаар ханган, үл хөдлөх эд хөрөнгө, иргэний ажлын байр бүрийг тооллого, бүртгэлжүүлэлтэд бүрэн хамруулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэхүү тооллого, бүртгэлжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, төрийн албадын үйл ажиллагаанд хэрэглэгдэхүйц мэдээллийн нэгдсэн сан бий болгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл