АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Элс, давс, тусгай бодисыг хангалттай нөөцлөхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх А/808 тоот
захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн 2013-2014 оны
өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт
хугацаанд нь дуусгах, Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай,
автозамыг хальтиргаа гулгаагүй байлгах үүднээс элс, давс, тусгай бодисыг
хангалттай хэмжээгээр нөөцлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг төвлөрсөн халаалтгүй аж ахуйн нэгжүүдийн обьектуудын халаалтын
системд шатдаг шингэрүүлсэн хийн түлш, сэргээгдэх эрчим хүч, эрчим
хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэрэг халаалтын хэрэгсэл ашигласан
тохиолдолд өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог
журамд шилжих ажлыг 2013 оны 11 сард багтаан зохион байгуулахаар боллоо.
Захирамжийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр авсан эрчим хүчний хэмнэлттэй
зуухыг бүртгэгдсэн байршил дээрээ ашиглаагүй иргэдийн судалгааг
нарийвчлан гаргаж зуухны үнийг үндсэн өртгөөр төлүүлэх, мөн дотоод орчны
агаарын бохирдлыг багасгах зорилгоор “ионжуулагч гэрэл
”-ийг дэлгэрүүлж, эхний ээлжинд цэцэрлэгийн бага насны хүүхдийн эрүүл
мэндийг хамгаалахад анхаарч ажиллахыг ажил хариуцсан дарга нарт
даалгалаа. Түүнчлэн нийслэлийн малтай иргэдийн хадлан тэжээлийг
бэлтгүүлэх, иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоог
нөөцлөхийг холбогдох албаны удирдлагуудад тус тус үүрэг болголоо.
Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нь иргэд, оршин
суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хийгдэх
ажил тул нийслэлчүүдэд хандан өвлийн улирал эхлэхээс өмнө дор бүрнээ
өөрсдөөсөө шалтгаалсан өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл