АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хавдартай танилцсан түүх
Тэр өдөр.., зургаан сар хаяанд ирсэн зуны жирийн л нэг налгар өдөр. Сэрүүлэг час хийн дуугарч сэрээж, шинэхэн өглөөг баяр хөөрөөр угтан хөшгөө нээвэл цонхны тавцан дээр цуван суусан болжморууд хөгжилтэй нь аргагүй жиргэлдэнэ. Шинэ өглөөг сэтгэл дүүрнээр угтаж ургах нарны зүг уужим амьсгаа аван мэндчилээд ажилдаа явахаар зэхэж эхэллээ. Гадуур хүрмээ гар дээрээ тохоод цүнхээ аван өрөөнөөсөө гарахдаа гэрийнхнээ сэрээчих вий гэсэндээ гэтэн гэтэн явсаар ээжийнхээ өрөөний үүдээр өнгөрвөл хаалга нь үл мэдэг онгойсон байв. Хаалганы засвараар шагайвал өвдгөө тэврэн хий хоосныг гөлрөн суугаа ээжийн минь нүдэнд хэзээ ч сарнишгүй манан будан гэлтэй их уй гуниг тодрон байв. Урьд өмнө тийм гүн гүнзгий бодолд дарагдсан, айдас дүүрэн царайг нь хараагүй болохоор хэсэг гайхан зогсоод “ээж” хэмээн дуудвал “Өө миний хүү, өчигдөр яасан орой ирдэг юм бэ? Чамайг хүлээгээд нойргүй хонолоо” гэв. Надаас болж нойргүй хоносон царай биш гэдгийг мэдэж байсан болохоор юу болсныг лавлан асуухад “Юу ч болоогүй ээ, ингэхэд чи чинь ажилтай биз дээ? Оройтлоо...” гэсэн үгнээс нь надаас ямар нэг зүйл нууж буй нь илт мэдрэгдэв.
Ээжийнхээ өмнө бохрин суугаад мөнөөх нулимсаа нууж ядан буй нүд рүү нь эгцлэн “Юу болов” хэмээн асуутал “Юу ч болоогүй ээ, юу ч болоогүй...” гэсээр хоолой зангируулан уйлж эхлэв. Харцаа буруулан уйлж суугаа ээжийгээ тэвэртэл аньсага нь дүүрэн нулимс мэлтэрч, ар араасаа бөмбөрөн гар дээр минь тусна. Энгэрт минь наалдан мэгших ээж минь хэсэг суугаад уйтай нүдээрээ, уйлсан хэвээрээ ширтэн “Дүү чинь, дүү чинь...” гээд доош харан улам ч ихээр уйлж эхэллээ. “Дүү чинь” гэсэн үгийг сонсоод л яаран гарч гүйсээр дүүгийнхээ өрөөнд орвол хөшигний завсраар гялбах нарны туяа хөөрхөн нүүрэн дээр нь тусч дүү минь бөх гэгч нь унтаж байна. Эргэн ирж “Дүү яасан гэж” хэмээн дахин асуутал “Ойрд толгой нь өвдөөд байна гэхээр нь эмнэлгээр явж шинжилгээ өгтөл хавдартай байж магадгүй гэж оношиллоо, хавдар хавдар...” гэсээр нүүрээ өвдгөндөө наав. Балмагдсан би “хавдар, хавдар...” гэж давтан хэлээд хана налан лаг хийн суулаа. Тэр үед хорвоо ертөнц зогсчих шиг л болж, толгойд түмэн бодол эргэлдэн байв. Хоорондоо зөрчилдөн хутгалдах үй түмэн бодлууд дундаас “Хавдар, хавдар” гэж хэлсэн ээжийн үг цуурай мэт дахин дахин сонстоно. Шинэ өглөөг эрч хүч дүүрэн угтсан миний сэтгэлийг ээжийн нүдэнд торсон шиг мөнөөх сарнишгүй манан будан өвч битүү бүрхжээ...
Тэр өдөр.., зургаан сар хаяанд ирсэн зуны жирийн л нэг налгар өдөр энэ айдас дагуулсан аймшигт мэдээг анхлан сонсч билээ. Төдийлэн өвчин зовлон ороогоод байдаггүй дүүгээ хавдартай байж магадгүй гэсэн мэдээг дуулаад юуны өмнө юу хийх ёстойгоо эргэцүүлэв. Өрөөндөө, хоёр хананы хооронд нааш цааш холхисоор хэсэг хугацаа өнгөрсөн ч шийдэлд хүрсэнгүй. Хүрмээ уудлан тамхи аван гарч шунаглан сорж эхлэв. \тайвшрах гэсэндээ л тэр\ Хоолой зуран цутгах хорт утааны эхүүн үнэр хувцас хунар, хамар ам хамаг л юманд өвч битүү шингэснийг сая анзаартал түүний араас, “Нээрээ би чинь гэртээ, дүүгийнхээ хажууд тамхи татдаг юм байна шүү дээ” гэсэн бодол цахилгаан адил зурс хийн орж ирлээ. Талдаа орон уугиж байсан таван насны хулгайчийг газар хаян гишгэлээд эргэн орлоо. Компьютер асаагаад хайлтын системд “хорт хавдар” гэсэн хоёрхон үгийг бичээд товч дартал 834 мянган илэрц гарч байна. Тархины, элэгний, ходоодны, улаан хоолойн, умайн хүзүүний, нойр булчирхайн, нарийн гэдэсний, нүдний, уушигны гээд л 122 төрлийн хорт хавдар манай улсад бүртгэгдсэн байдаг аж. Зөвхөн гурван сая хүрэхтэй үгүй хүн амтай манай улсад...
“Ингэхэд, би хорт хавдрын тухай юу мэдэх билээ” хэмээн өөрөөсөө асуувал өмнөөс хариу өгсөнгүй. Хариултгүй асуултын хариуг олохоор хавдар гэсэн үг орсон цахим хуудас бүрээр нэгжин ороод нэгд нэгэнгүй уншлаа. “Бүх эд эрхтэнд хавдар үүсч болно. Хүний бие махбодь маш олон төрлийн эд, эсээс тогтох бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалан хавдар янз бүр байдаг. Биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсч, олширсноор хавдар үүснэ. Хавдрын үед эсүүд хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүснэ” гэхчлэн чимээгүй тахал хэмээн нэрийдсэн эл өвчнийг нэгд нэгэнгүй тайлбарлажээ. Дэлхий нийтийг дагжин чичрүүлсэн эл өвчний тухай “А” ч үгүй гэдгээ ойлгосон би цаас чичихээс нааш цоордоггүй, хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг үгийг ой тойндоо ортол ойлгосон юм. Хүмүүн заяаг олж төрсөн бид хэлэхээс нааш, өөрийн биеэр өвчин зовлонтой тулахаас нааш үхэшгүй мөнх мэтээр сэтгэж ганцхан олдсон амьдрал, бие эрхтнээ хайрладаггүй аж. Цааш уншлаа. “Амьдралын зөв хэв маяг, хэвшлийг дагаж мөрдөх нь хорт хавдрын нийт өвчлөлийн 80 хувиас урьдчилан сэргийлнэ. Хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 33 хувь нь тамхинаас үүддэг бол бүх төрлийн архи согтууруулах ундаа 38 хувийг гэхчлэн тоймгүй олон тоо баримт дурджээ. Хүнсний зохисгүй хэрэглээ, буруу хооллолтоос үүдсэн хавдар дийлэнх хувийг нь эзэлдэг ба өөх тос, амьтны гаралтай хүнсний хэрэглээг багасгах нь хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг. Цаг агаар, тоосжилт, илүүдэл жин гээд миний төсөөлөө ч үгүй зүйлсээс ч үүсдэг аж. Наранд хэт их гарах, түлэгдэх нь арьсны хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог бол илүүдэл жинтэй хүмүүсийн 40 орчим хувь хавдраар өвчилж тэдний талаас илүү нь нас бардаг ажээ. 2008 оны байдлаар дэлхий дахинд 7.6 сая хүн хорт хавдраас болж нас барсан бөгөөд жил бүр 12.4 сая орчим хүн шинээр өвчилдөг байна.
Учрыг нь сайн ойлгоогүй дүү маань юу болоод байгааг ээжээс асууж элэг зүрхийг нь эмтэлж байв. Шинжилгээний хариугаа хүлээн Хавдар судлалын үндэсний төвийн коридорт сууж байтал дүү маань “Дунд сургуулиа төгсөөд гадаадад сурч мэргэжил эзэмшинэ. Англи, хятад хэл сурна” гэхчлэн миний сэтгэлд хургасан манан будан дундаас үл харагдах ирээдүйн тухай ярьж эхлэхэд асгарах шахсан нулимсаа нуун байж сэтгэлд дотроо уйлж байлаа. Ихэвчлэн 70 болон түүнээс дээш насныхан өвчилдөг тархины хорт хавдраар сүүлийн үед бага насны хүүхдүүд өвчлөх нь ихэссэн аж.
Эмч нар битүү хатуу үгээр ярих нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Цөхрөнгөө барсан ээж минь эмчийн өрөөнд орж юу болсон тухай лавлавал. “Охин чинь толгойдоо олон удаа доргилт, бэртэл авч байжээ. Тэр нь нөлөөлснөөс хавдар үүссэн байна. Гэхдээ та айлтгүй ээ. Хоргүй хавдар гэж оношилсон. Эмчилгээ сайн хийлгэж, сэтгэл санааг нь тайван байлгавал давгүй шүү” гэхэд нь ээж бид хоёр өөд өөдөөсөө харан инээх ч биш уйлах ч биш болж баяртай мэдээ дуулгасан эмчийг тэвэрч авах нь холгүй байв. Чихэндээ итгэж чадахгүй байгаа мэт “Хоргүй хоргүй” гэж дахин дахин давтаж хэлнэ. Манай улсад өнгөрсөн онд 3272 хүн хорт хавдраар нас барсан ба энэ тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Тэдгээр хүний нэг нь дүү минь биш гэж бодох тусам амьдралын үнэ цэнийг улам ихээр ойлгоно. Дэлхий дахиныг айлгасан аймшигт өвчинтэй танилцсан түүх минь энэ билээ.
Өвчин хийсч ирдэггүй хэлж ирдэг
“Би ирлээ...” хэмээн хэлний сургалтаасаа инээд алдсаар орж ирсэн дүүгээ хараад саяхан л аймшигт өвчинд алдчих вий хэмээн айж байсан миний сэтгэл амар амгалангаар дүүрэв. Дүүгийн маань бие ч дээрдэж эхэлсэн. Хэд хоног эмнэлгээр нойр хоолгүй гүйсэн ээж минь сая нэг санаа нь амарч бүтэн нойртой хонох болов. Эм тариа, үзлэг оношилгоо, асаргаа сувилгаа гээд эмнэлэгтэй холбоотой түмэн асуудалд толгойгоо гашилган явсаар түрийвчээ хоосолжээ. Хорт хавдар эдийн засгийн хувьд хамгийн зардал ихтэй өвчний нэг. Манай улсын анагаах ухааны салбарын нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг зөвхөн хорт хавдарт зарцуулдаг гэнэ. 2009 онд дэлхийн эдийн засагт хорт хавдраас болж 895 тэрбум ам.долларын алдагдал үүссэн нь нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцэх аж. Мөн сүүлийн үеийн судалгаагаар манай улс хорт хавдраар нас баралтын тоогоороо Өмнөд Африкийн дараа хоёрдугаарт орж буй нь энэ өвчин эдийн засаг болоод хүн амын нөхөн үржихүйд ямар их хөнөөлтэйг харуулна. ДЭМБ-аас тогтоосноор хорт хавдраар өвчлөгсдийн тоо энэ онд зүрх судасны өвчлөлийг ардаа орхижээ. Улмаар хүн төрөлхтнийг хүйс тэмтэрч буй номер нэг аюул болж байгаа хэрэг. Вакцин, эм тариа, үзлэг оношилгоо, шинжилгээ гээд л хөдлөх тоолонд мөнгө урсана. Ходоодны хавдрын хоёдугаар үе шатанд орсон нөхрийгөө аврахаар хамаг л эд хөрөнгө, байр, унаа тэр ч бүү хэл тавилга сэлтээ ч зарж дуусгасан нэгэн эмэгтэй орох оронгүй болсон хойноо хайрт ханиа хавдар гэх өвчинд хамаг юмтайгаа залгиулсан тухайгаа нулимс дуслуулан ярьсан юм. Жил гаран ажлынхаа хажуугаар нөхрөө асран, хоёр ч удаа Энэтхэг рүү эмчилгээнд явах гээд байр машинаа зарсан ч тусыг эс олсон гэдэг. Нэгэнт найдваргүй болсон нөхрийнхөө насыг уртасгах гэж элэг түлэх мэс ажилбар, химийн тариа дөрвөн ч удаа хийлгээд нэмэр болоогүй аж. Хүчтэй тарианд арьс, үс нь гуужсан нөхөр нь хоосон гэрт хий хоосныг ширтэн хэвтсээр амьсгал хураасан гэдэг. Хамгаас үнэтэй хүнээ алдаад зогсохгүй орох оронгүй болсон тэрээр хоёр хүүхдээ дагуулан жил бүр шинжилгээ өгдөг болсон аж. “Бид л сонсдоггүй болохоос өвчин хийсч ирдэггүй хэлж ирдэг юм. Тухайн үед толгой, хөл гар, ходоод гэхчлэн эд эрхтэн өвдөхөд өвчин намдаах эмээр зовиураа дардаг нь хамгийн том алдаа. Тэр өвдөлт, зовиур л “Би чамайг авахаар очиж байна шүү” гэж өвчин хэлж ирж буй хэрэг юм. Нөхрийн маань ходоод үе үе өвддөг байсныг ойшоохгүй явсаар, хэлж ирсэн өвчнийг хийсч ирдэг гэж ойлгосноос ийм байдалд хүрлээ. Ядаж ганц сарын өмнө эмчид хандсан бол өдийд хамт байх байсан ч юм бил үү” хэмээн хань ижлээ алдсан бүсгүй нулимс унаган суусансан. Өвчин зовлон хийсч бус хэлж ирдэг ажээ.
Чимээгүй тахлын чимээг анирдахуй
“Чишшш.., чимээгүй” гэх дуу ард гармагц цочин харвал хамар хашааны хижээл насны ах дэлгүүрийн хана налан зогсож байв. Түүнийг Б гэнэ. Өмднийхөө халаасанд юу ч юм чихэн хийсэн нь цамцных нь цаанаас товойн харагдах бөгөөд байсхийгээд л түүнийгээ байгаа үгүйг шалгах мэт тэмтрэнэ. Түүнийг хайн аргаа барсан эгч нь дэлгүүрийн ойр хавиар эргэлдэх бөгөөд яван явтал нь амьсгалаа даран ард минь нуугдсаар л байв. “Ашгүй, явчихлаа. Ах нь жаахан сахилгагүйтээд...” хэмээн ус гүйсэн нүдээр ирмэчихээд гудамжны булан эргээд алга болов. Төд удалгүй гэрийн зүг гэлдэрч явтал нөгөө ах тэр хавийн галуун хүзүүттэй нөхөрлөгч ганц нэг нөхөдтэй бөглөө мулталж зогсоо харагдлаа. “Эднийг дээ” гэж бодоод цааш алхангаа архи гэгч савнаасаа бусдыг залгигч хорны тухай хэсэг эргэцүүллээ. 50 хол давсан эгч нь ааг үнэр нь цоргисон арван насны хулгайчид дүүгээ алдчих вий гэсэн дээ л дэлгүүр бүрийн хаалга татан яваа нь энэ аж. Дүүгээ хоргүй хавдартай гэдгийг мэдэхээс өмнө олон ч зүйлийг анзаардаггүй байснаа ойлгосон би Б ахыг элэгний өвчтэй гэдгийг тэр өдөр л мэдсэнсэн. Тэрээр элэгний цирроз буюу элэг хатуурах өвчнөөр шаналж буй нэгэн. Дэнжийн мянгад ганцаар амьдардаг байсан түүний өвчин хүндэрмэгц эгч нь дэргэдээ авч хашаандаа буулгасан гэнэ. Өглөө бүр босч хөшгөө нээхэд Б ах умгар жижигхэн гэрийнхээ үүдэнд сууж байдагсан. Зарим өглөө харагдахгүй бөгөөд эгч нь бие засахаар явах зуураа шагайж харах нь амьд эсэхийг нь мэдэх гэсэн мэт.
Элэгний хатуурал буюу цирроз нь Грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг аж. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх атал циррозоор өвчилсөн хүнийх тод шар өнгөтэй болдог тул ийн нэрлэжээ. “Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдахыг цирроз гэнэ” хэмээн анагаах ухааны номонд өгүүлжээ. Эл өвчний үед элэг жижигрэх эсвэл томордог аж. Б ахын хувьд дэлгүүрийн хашаа налан зогсож намайг цочоож байсан тэр үед төдийлэн анзаарагддаггүй байсан ч өдөр хоног өнгөрөх тусам өвчин нь хүндэрсээр тогоон чинээ гэдэстэй болсон хэрэг. Өнөө маргаашгүй нярайлах дөхсөн болов уу гэмээр жирэмсэн хүнийх шиг том гэдэс нь хамаг л эрч хүчийг нь сорсон гэлтэй алхаж гишгэх нь хүртэл нэг л зовиуртай. Дүүгээ хорт хавдартай гэж сонссоноос хойш бүх зүйл утгагүй мэт санагдаж байсан болохоор Б ахын зовлонг сайн ойлгож байлаа.
Амралтын өдөр байсан санагдана. Гэртээ харих замд ташаагаа тулан бөхийн зогссон хүн урдаа таван литр болов уу гэмээр жижигхэн усны сав тавин зогсож байхтай таарав. Намайг ойртон очиход таван литрийн саваа тавин литрийнх гэлтэй чүү ай өргөн өндийж, арав хүрэхгүй алхаад амрах аж. Дэргэдүүр нь өнгөрөхдөө ажвал Б ах байлаа. “Сайн уу ах аа? Би танд тусалъя” гэхэд цонхийж хатсан царайгаар үл мэдэг мишээн “Баярлалаа, дүү минь. Цайны усгүй болчихоод усанд явтал худаг энэ хоёрын хооронд хонох нь байна шүү” гэсээр дуугүй инээв. Хоёр хөлөө зөөж ядан гэлдрэх түүнийг даган элдвийг хөөрөлдөн алхахад байсхийгээд л зогсож амрах аж. 100 метр ч хүрэхгүй зайд зургаа, долоо амарсаар гэрт нь ирлээ. Хогшил гэх юмгүй хог шороонд дарагдсан гэр нь эзнээ үхэхийг хүлээсэн мэт эзгүй ханхай оргино. Тэр өдрөөс хойш Б ахын бие улам бүр муудав. Элэгний цирроз нь хорт хавдрын урьтал өвчлөл бөгөөд эл өвчнийг бүрэн эдгээх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр аргацаах боломжтой гэнэ. Өвчин даамжирсан үед хүндрэл үүсэх явцыг удаашруулахаас өөр арга байдаггүй аж. Удаашруулах. Энэ үг удаанаар үх гэснээс өөрцгүй сонстоно. Өглөөдөө Б ах ч харагдахаа болив. Тэр гэртээ хэвтээд удаанаар үхэж буй аж. Эмчилгээ хийлгэе гэвч мөнгө төгрөггүйн зовлонтой хүмүүс мөр бүтэн хувцаслаж яваагаа аз гэж бодно. Б ах бага залуу насандаа архи гэх ундаанд баланд дурласан баавгай мэт дурлаж явсан нь ийм байдалд хүргэжээ. Элэгний хатуурал цаашлаад манай оронд хамгийн элбэг тохиолддог элэгний хорт хавдраас сэргийлье гэвэл архи гэх ундаанаас татгалзах ёстой ажээ.
Чимээгүй тахал чимээтэй ирдэг гэдгийг Б ахын удаанаар төгсч буй амьдралаас ойлгосон билээ. Ууж идэхийн жаргал тухайн үедээ хамгаас сайхан мэт боловч үхлээ хүлээн хэвтэхийн цагт асар удаанаар амиа хорлож байсан хэрэг гэдгийг ойлгох биз. Уусан хундага бүр чимээгүй тахлын чихэнд тань шивэгнэх үхлийн зөгнөл ажээ.
eooe bie evgui bolodd hooloi zangiraad l er khun uildaggui ym gej bodood l nulimsa nuulaa
\Бодит түүхээс сэдэвлэв\
Тэр өдөр.., зургаан сар хаяанд ирсэн зуны жирийн л нэг налгар өдөр. Сэрүүлэг час хийн дуугарч сэрээж, шинэхэн өглөөг баяр хөөрөөр угтан хөшгөө нээвэл цонхны тавцан дээр цуван суусан болжморууд хөгжилтэй нь аргагүй жиргэлдэнэ. Шинэ өглөөг сэтгэл дүүрнээр угтаж ургах нарны зүг уужим амьсгаа аван мэндчилээд ажилдаа явахаар зэхэж эхэллээ. Гадуур хүрмээ гар дээрээ тохоод цүнхээ аван өрөөнөөсөө гарахдаа гэрийнхнээ сэрээчих вий гэсэндээ гэтэн гэтэн явсаар ээжийнхээ өрөөний үүдээр өнгөрвөл хаалга нь үл мэдэг онгойсон байв. Хаалганы засвараар шагайвал өвдгөө тэврэн хий хоосныг гөлрөн суугаа ээжийн минь нүдэнд хэзээ ч сарнишгүй манан будан гэлтэй их уй гуниг тодрон байв. Урьд өмнө тийм гүн гүнзгий бодолд дарагдсан, айдас дүүрэн царайг нь хараагүй болохоор хэсэг гайхан зогсоод “ээж” хэмээн дуудвал “Өө миний хүү, өчигдөр яасан орой ирдэг юм бэ? Чамайг хүлээгээд нойргүй хонолоо” гэв. Надаас болж нойргүй хоносон царай биш гэдгийг мэдэж байсан болохоор юу болсныг лавлан асуухад “Юу ч болоогүй ээ, ингэхэд чи чинь ажилтай биз дээ? Оройтлоо...” гэсэн үгнээс нь надаас ямар нэг зүйл нууж буй нь илт мэдрэгдэв. Ээжийнхээ өмнө бохрин суугаад мөнөөх нулимсаа нууж ядан буй нүд рүү нь эгцлэн “Юу болов” хэмээн асуутал “Юу ч болоогүй ээ, юу ч болоогүй...” гэсээр хоолой зангируулан уйлж эхлэв. Харцаа буруулан уйлж суугаа ээжийгээ тэвэртэл аньсага нь дүүрэн нулимс мэлтэрч, ар араасаа бөмбөрөн гар дээр минь тусна. Энгэрт минь наалдан мэгших ээж минь хэсэг суугаад уйтай нүдээрээ, уйлсан хэвээрээ ширтэн “Дүү чинь, дүү чинь...” гээд доош харан улам ч ихээр уйлж эхэллээ. “Дүү чинь” гэсэн үгийг сонсоод л яаран гарч гүйсээр дүүгийнхээ өрөөнд орвол хөшигний завсраар гялбах нарны туяа хөөрхөн нүүрэн дээр нь тусч дүү минь бөх гэгч нь унтаж байна. Эргэн ирж “Дүү яасан гэж” хэмээн дахин асуутал “Ойрд толгой нь өвдөөд байна гэхээр нь эмнэлгээр явж шинжилгээ өгтөл хавдартай байж магадгүй гэж оношиллоо, хавдар хавдар...” гэсээр нүүрээ өвдгөндөө наав. Балмагдсан би “хавдар, хавдар...” гэж давтан хэлээд хана налан лаг хийн суулаа. Тэр үед хорвоо ертөнц зогсчих шиг л болж, толгойд түмэн бодол эргэлдэн байв. Хоорондоо зөрчилдөн хутгалдах үй түмэн бодлууд дундаас “Хавдар, хавдар” гэж хэлсэн ээжийн үг цуурай мэт дахин дахин сонстоно. Шинэ өглөөг эрч хүч дүүрэн угтсан миний сэтгэлийг ээжийн нүдэнд торсон шиг мөнөөх сарнишгүй манан будан өвч битүү бүрхжээ...
Тэр өдөр.., зургаан сар хаяанд ирсэн зуны жирийн л нэг налгар өдөр энэ айдас дагуулсан аймшигт мэдээг анхлан сонсч билээ. Төдийлэн өвчин зовлон ороогоод байдаггүй дүүгээ хавдартай байж магадгүй гэсэн мэдээг дуулаад юуны өмнө юу хийх ёстойгоо эргэцүүлэв. Өрөөндөө, хоёр хананы хооронд нааш цааш холхисоор хэсэг хугацаа өнгөрсөн ч шийдэлд хүрсэнгүй. Хүрмээ уудлан тамхи аван гарч шунаглан сорж эхлэв. \тайвшрах гэсэндээ л тэр\ Хоолой зуран цутгах хорт утааны эхүүн үнэр хувцас хунар, хамар ам хамаг л юманд өвч битүү шингэснийг сая анзаартал түүний араас, “Нээрээ би чинь гэртээ, дүүгийнхээ хажууд тамхи татдаг юм байна шүү дээ” гэсэн бодол цахилгаан адил зурс хийн орж ирлээ. Талдаа орон уугиж байсан таван насны хулгайчийг газар хаян гишгэлээд эргэн орлоо. Компьютер асаагаад хайлтын системд “хорт хавдар” гэсэн хоёрхон үгийг бичээд товч дартал 834 мянган илэрц гарч байна. Тархины, элэгний, ходоодны, улаан хоолойн, умайн хүзүүний, нойр булчирхайн, нарийн гэдэсний, нүдний, уушигны гээд л 122 төрлийн хорт хавдар манай улсад бүртгэгдсэн байдаг аж. Зөвхөн гурван сая хүрэхтэй үгүй хүн амтай манай улсад...
“Ингэхэд, би хорт хавдрын тухай юу мэдэх билээ” хэмээн өөрөөсөө асуувал өмнөөс хариу өгсөнгүй. Хариултгүй асуултын хариуг олохоор хавдар гэсэн үг орсон цахим хуудас бүрээр нэгжин ороод нэгд нэгэнгүй уншлаа. “Бүх эд эрхтэнд хавдар үүсч болно. Хүний бие махбодь маш олон төрлийн эд, эсээс тогтох бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалан хавдар янз бүр байдаг. Биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсч, олширсноор хавдар үүснэ. Хавдрын үед эсүүд хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүснэ” гэхчлэн чимээгүй тахал хэмээн нэрийдсэн эл өвчнийг нэгд нэгэнгүй тайлбарлажээ. Дэлхий нийтийг дагжин чичрүүлсэн эл өвчний тухай “А” ч үгүй гэдгээ ойлгосон би цаас чичихээс нааш цоордоггүй, хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг үгийг ой тойндоо ортол ойлгосон юм. Хүмүүн заяаг олж төрсөн бид хэлэхээс нааш, өөрийн биеэр өвчин зовлонтой тулахаас нааш үхэшгүй мөнх мэтээр сэтгэж ганцхан олдсон амьдрал, бие эрхтнээ хайрладаггүй аж. Цааш уншлаа. “Амьдралын зөв хэв маяг, хэвшлийг дагаж мөрдөх нь хорт хавдрын нийт өвчлөлийн 80 хувиас урьдчилан сэргийлнэ. Хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 33 хувь нь тамхинаас үүддэг бол бүх төрлийн архи согтууруулах ундаа 38 хувийг гэхчлэн тоймгүй олон тоо баримт дурджээ. Хүнсний зохисгүй хэрэглээ, буруу хооллолтоос үүдсэн хавдар дийлэнх хувийг нь эзэлдэг ба өөх тос, амьтны гаралтай хүнсний хэрэглээг багасгах нь хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг. Цаг агаар, тоосжилт, илүүдэл жин гээд миний төсөөлөө ч үгүй зүйлсээс ч үүсдэг аж. Наранд хэт их гарах, түлэгдэх нь арьсны хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог бол илүүдэл жинтэй хүмүүсийн 40 орчим хувь хавдраар өвчилж тэдний талаас илүү нь нас бардаг ажээ. 2008 оны байдлаар дэлхий дахинд 7.6 сая хүн хорт хавдраас болж нас барсан бөгөөд жил бүр 12.4 сая орчим хүн шинээр өвчилдөг байна.
Учрыг нь сайн ойлгоогүй дүү маань юу болоод байгааг ээжээс асууж элэг зүрхийг нь эмтэлж байв. Шинжилгээний хариугаа хүлээн Хавдар судлалын үндэсний төвийн коридорт сууж байтал дүү маань “Дунд сургуулиа төгсөөд гадаадад сурч мэргэжил эзэмшинэ. Англи, хятад хэл сурна” гэхчлэн миний сэтгэлд хургасан манан будан дундаас үл харагдах ирээдүйн тухай ярьж эхлэхэд асгарах шахсан нулимсаа нуун байж сэтгэлд дотроо уйлж байлаа. Ихэвчлэн 70 болон түүнээс дээш насныхан өвчилдөг тархины хорт хавдраар сүүлийн үед бага насны хүүхдүүд өвчлөх нь ихэссэн аж.
Эмч нар битүү хатуу үгээр ярих нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Цөхрөнгөө барсан ээж минь эмчийн өрөөнд орж юу болсон тухай лавлавал. “Охин чинь толгойдоо олон удаа доргилт, бэртэл авч байжээ. Тэр нь нөлөөлснөөс хавдар үүссэн байна. Гэхдээ та айлтгүй ээ. Хоргүй хавдар гэж оношилсон. Эмчилгээ сайн хийлгэж, сэтгэл санааг нь тайван байлгавал давгүй шүү” гэхэд нь ээж бид хоёр өөд өөдөөсөө харан инээх ч биш уйлах ч биш болж баяртай мэдээ дуулгасан эмчийг тэвэрч авах нь холгүй байв. Чихэндээ итгэж чадахгүй байгаа мэт “Хоргүй хоргүй” гэж дахин дахин давтаж хэлнэ. Манай улсад өнгөрсөн онд 3272 хүн хорт хавдраар нас барсан ба энэ тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Тэдгээр хүний нэг нь дүү минь биш гэж бодох тусам амьдралын үнэ цэнийг улам ихээр ойлгоно. Дэлхий дахиныг айлгасан аймшигт өвчинтэй танилцсан түүх минь энэ билээ.
Өвчин хийсч ирдэггүй хэлж ирдэг
“Би ирлээ...” хэмээн хэлний сургалтаасаа инээд алдсаар орж ирсэн дүүгээ хараад саяхан л аймшигт өвчинд алдчих вий хэмээн айж байсан миний сэтгэл амар амгалангаар дүүрэв. Дүүгийн маань бие ч дээрдэж эхэлсэн. Хэд хоног эмнэлгээр нойр хоолгүй гүйсэн ээж минь сая нэг санаа нь амарч бүтэн нойртой хонох болов. Эм тариа, үзлэг оношилгоо, асаргаа сувилгаа гээд эмнэлэгтэй холбоотой түмэн асуудалд толгойгоо гашилган явсаар түрийвчээ хоосолжээ. Хорт хавдар эдийн засгийн хувьд хамгийн зардал ихтэй өвчний нэг. Манай улсын анагаах ухааны салбарын нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг зөвхөн хорт хавдарт зарцуулдаг гэнэ. 2009 онд дэлхийн эдийн засагт хорт хавдраас болж 895 тэрбум ам.долларын алдагдал үүссэн нь нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцэх аж. Мөн сүүлийн үеийн судалгаагаар манай улс хорт хавдраар нас баралтын тоогоороо Өмнөд Африкийн дараа хоёрдугаарт орж буй нь энэ өвчин эдийн засаг болоод хүн амын нөхөн үржихүйд ямар их хөнөөлтэйг харуулна. ДЭМБ-аас тогтоосноор хорт хавдраар өвчлөгсдийн тоо энэ онд зүрх судасны өвчлөлийг ардаа орхижээ. Улмаар хүн төрөлхтнийг хүйс тэмтэрч буй номер нэг аюул болж байгаа хэрэг. Вакцин, эм тариа, үзлэг оношилгоо, шинжилгээ гээд л хөдлөх тоолонд мөнгө урсана. Ходоодны хавдрын хоёдугаар үе шатанд орсон нөхрийгөө аврахаар хамаг л эд хөрөнгө, байр, унаа тэр ч бүү хэл тавилга сэлтээ ч зарж дуусгасан нэгэн эмэгтэй орох оронгүй болсон хойноо хайрт ханиа хавдар гэх өвчинд хамаг юмтайгаа залгиулсан тухайгаа нулимс дуслуулан ярьсан юм. Жил гаран ажлынхаа хажуугаар нөхрөө асран, хоёр ч удаа Энэтхэг рүү эмчилгээнд явах гээд байр машинаа зарсан ч тусыг эс олсон гэдэг. Нэгэнт найдваргүй болсон нөхрийнхөө насыг уртасгах гэж элэг түлэх мэс ажилбар, химийн тариа дөрвөн ч удаа хийлгээд нэмэр болоогүй аж. Хүчтэй тарианд арьс, үс нь гуужсан нөхөр нь хоосон гэрт хий хоосныг ширтэн хэвтсээр амьсгал хураасан гэдэг. Хамгаас үнэтэй хүнээ алдаад зогсохгүй орох оронгүй болсон тэрээр хоёр хүүхдээ дагуулан жил бүр шинжилгээ өгдөг болсон аж. “Бид л сонсдоггүй болохоос өвчин хийсч ирдэггүй хэлж ирдэг юм. Тухайн үед толгой, хөл гар, ходоод гэхчлэн эд эрхтэн өвдөхөд өвчин намдаах эмээр зовиураа дардаг нь хамгийн том алдаа. Тэр өвдөлт, зовиур л “Би чамайг авахаар очиж байна шүү” гэж өвчин хэлж ирж буй хэрэг юм. Нөхрийн маань ходоод үе үе өвддөг байсныг ойшоохгүй явсаар, хэлж ирсэн өвчнийг хийсч ирдэг гэж ойлгосноос ийм байдалд хүрлээ. Ядаж ганц сарын өмнө эмчид хандсан бол өдийд хамт байх байсан ч юм бил үү” хэмээн хань ижлээ алдсан бүсгүй нулимс унаган суусансан. Өвчин зовлон хийсч бус хэлж ирдэг ажээ.
Чимээгүй тахлын чимээг анирдахуй
“Чишшш.., чимээгүй” гэх дуу ард гармагц цочин харвал хамар хашааны хижээл насны ах дэлгүүрийн хана налан зогсож байв. Түүнийг Б гэнэ. Өмднийхөө халаасанд юу ч юм чихэн хийсэн нь цамцных нь цаанаас товойн харагдах бөгөөд байсхийгээд л түүнийгээ байгаа үгүйг шалгах мэт тэмтрэнэ. Түүнийг хайн аргаа барсан эгч нь дэлгүүрийн ойр хавиар эргэлдэх бөгөөд яван явтал нь амьсгалаа даран ард минь нуугдсаар л байв. “Ашгүй, явчихлаа. Ах нь жаахан сахилгагүйтээд...” хэмээн ус гүйсэн нүдээр ирмэчихээд гудамжны булан эргээд алга болов. Төд удалгүй гэрийн зүг гэлдэрч явтал нөгөө ах тэр хавийн галуун хүзүүттэй нөхөрлөгч ганц нэг нөхөдтэй бөглөө мулталж зогсоо харагдлаа. “Эднийг дээ” гэж бодоод цааш алхангаа архи гэгч савнаасаа бусдыг залгигч хорны тухай хэсэг эргэцүүллээ. 50 хол давсан эгч нь ааг үнэр нь цоргисон арван насны хулгайчид дүүгээ алдчих вий гэсэн дээ л дэлгүүр бүрийн хаалга татан яваа нь энэ аж. Дүүгээ хоргүй хавдартай гэдгийг мэдэхээс өмнө олон ч зүйлийг анзаардаггүй байснаа ойлгосон би Б ахыг элэгний өвчтэй гэдгийг тэр өдөр л мэдсэнсэн. Тэрээр элэгний цирроз буюу элэг хатуурах өвчнөөр шаналж буй нэгэн. Дэнжийн мянгад ганцаар амьдардаг байсан түүний өвчин хүндэрмэгц эгч нь дэргэдээ авч хашаандаа буулгасан гэнэ. Өглөө бүр босч хөшгөө нээхэд Б ах умгар жижигхэн гэрийнхээ үүдэнд сууж байдагсан. Зарим өглөө харагдахгүй бөгөөд эгч нь бие засахаар явах зуураа шагайж харах нь амьд эсэхийг нь мэдэх гэсэн мэт.
Элэгний хатуурал буюу цирроз нь Грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг аж. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх атал циррозоор өвчилсөн хүнийх тод шар өнгөтэй болдог тул ийн нэрлэжээ. “Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдахыг цирроз гэнэ” хэмээн анагаах ухааны номонд өгүүлжээ. Эл өвчний үед элэг жижигрэх эсвэл томордог аж. Б ахын хувьд дэлгүүрийн хашаа налан зогсож намайг цочоож байсан тэр үед төдийлэн анзаарагддаггүй байсан ч өдөр хоног өнгөрөх тусам өвчин нь хүндэрсээр тогоон чинээ гэдэстэй болсон хэрэг. Өнөө маргаашгүй нярайлах дөхсөн болов уу гэмээр жирэмсэн хүнийх шиг том гэдэс нь хамаг л эрч хүчийг нь сорсон гэлтэй алхаж гишгэх нь хүртэл нэг л зовиуртай. Дүүгээ хорт хавдартай гэж сонссоноос хойш бүх зүйл утгагүй мэт санагдаж байсан болохоор Б ахын зовлонг сайн ойлгож байлаа.
Амралтын өдөр байсан санагдана. Гэртээ харих замд ташаагаа тулан бөхийн зогссон хүн урдаа таван литр болов уу гэмээр жижигхэн усны сав тавин зогсож байхтай таарав. Намайг ойртон очиход таван литрийн саваа тавин литрийнх гэлтэй чүү ай өргөн өндийж, арав хүрэхгүй алхаад амрах аж. Дэргэдүүр нь өнгөрөхдөө ажвал Б ах байлаа. “Сайн уу ах аа? Би танд тусалъя” гэхэд цонхийж хатсан царайгаар үл мэдэг мишээн “Баярлалаа, дүү минь. Цайны усгүй болчихоод усанд явтал худаг энэ хоёрын хооронд хонох нь байна шүү” гэсээр дуугүй инээв. Хоёр хөлөө зөөж ядан гэлдрэх түүнийг даган элдвийг хөөрөлдөн алхахад байсхийгээд л зогсож амрах аж. 100 метр ч хүрэхгүй зайд зургаа, долоо амарсаар гэрт нь ирлээ. Хогшил гэх юмгүй хог шороонд дарагдсан гэр нь эзнээ үхэхийг хүлээсэн мэт эзгүй ханхай оргино. Тэр өдрөөс хойш Б ахын бие улам бүр муудав. Элэгний цирроз нь хорт хавдрын урьтал өвчлөл бөгөөд эл өвчнийг бүрэн эдгээх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр аргацаах боломжтой гэнэ. Өвчин даамжирсан үед хүндрэл үүсэх явцыг удаашруулахаас өөр арга байдаггүй аж. Удаашруулах. Энэ үг удаанаар үх гэснээс өөрцгүй сонстоно. Өглөөдөө Б ах ч харагдахаа болив. Тэр гэртээ хэвтээд удаанаар үхэж буй аж. Эмчилгээ хийлгэе гэвч мөнгө төгрөггүйн зовлонтой хүмүүс мөр бүтэн хувцаслаж яваагаа аз гэж бодно. Б ах бага залуу насандаа архи гэх ундаанд баланд дурласан баавгай мэт дурлаж явсан нь ийм байдалд хүргэжээ. Элэгний хатуурал цаашлаад манай оронд хамгийн элбэг тохиолддог элэгний хорт хавдраас сэргийлье гэвэл архи гэх ундаанаас татгалзах ёстой ажээ.
Чимээгүй тахал чимээтэй ирдэг гэдгийг Б ахын удаанаар төгсч буй амьдралаас ойлгосон билээ. Ууж идэхийн жаргал тухайн үедээ хамгаас сайхан мэт боловч үхлээ хүлээн хэвтэхийн цагт асар удаанаар амиа хорлож байсан хэрэг гэдгийг ойлгох биз. Уусан хундага бүр чимээгүй тахлын чихэнд тань шивэгнэх үхлийн зөгнөл ажээ.
0 Сэтгэгдэл
нар
сайн бичжээ сонирхолтой тоо баримттай сургамжтай
2013.10.07
2013.09.19























