Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан авлига авсан нь тогтоогджээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУ-ны сайд байхдаа “Багш нарыг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан тендерт оролцогчоос 50 мянган ам.долларын авлига авсан болохыг УМБГ-ынхан шалгалтын явцад тогтоосон байна. Тэрээр БНХАУ-д албан ажлаар явж байхдаа дээрх тендерт оролцож байсан “Haier” компанийн төлөөлөгчөөс ийм авлига авсныг гэрч, холбогдогчийн мэдүүлгээр баталжээ. Сануулахад Хятадын “ZTE” компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ё.Отгонбаярыг ажиллаж байх үед  “Шинэ зууны боловсрол” төслийн тендерт оролцон ялж байсан юм. Тус компанитай хамт 2011 онд уг тендерт ”Haier” компани өрсөлдсөн авч “ZTE”-ийн удирдлагууд авлига өгч ялсан нь тодорхой болсон билээ. Тухайн үед БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” төслийн тендерт салбарын сайд Ё.Отгонбаяр “Блүүмбэрг” телевизийн хөтлөгч Э.Долгион хоёрын оролцоотой шударга бусаар ялсан “ZTE” компанийн захирлууд авлига өгсөн талаархи хэргийг  өдгөө холбогдох хууль хяналтынхан  шалгаж байна.
0 Сэтгэгдэл
ichij amidaraasai bi shudraga geed ***** baisan shorond hiigeechee ene hulgaichiig
Дээр суугаачууд бүгд энэ шүүдээ.1990 оноос хойш УИХ, ЗГ,Урөнхийлөгч,тусгай албад агентлаг яамдууд аймаг хийслэлд ажилласан бүгдийг шалгах харэгтэй.Шалгах цаг ирэндээ.Эд нийгмийг яг шар тос шиг дотроос нь өтөөж байгаа юмдаа.Монголд монгол байна уу???
үнэн харамч явалддаг хүүхэндээ зуслангийн байшин авч өгөөд байхдаа яахав дээ тэр муу ТВ5 ийн өглөөний нэвтрүүлэгчдээ
awilga awsan mongotei n hamt tuw talbai deer toron dotor hiigeed tugjcheech naad munguu idej uugaad amidar geed goyshd
Muu *****
Заваан юмнуудыг шоронд нь хийгээд идсэн мөнгийг нь буцааж аваад дахин төрийн албанд ажиллуулахыг 3 үеэр нь хориглосугай!!!
Хамгийн их уншсан