АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Б.Энхбаатар: Сэтгүүлчид баримтаа нягтлахгүй бол шүүгчийн нөлөөллийн мэдүүлэгт орно
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуульд зааснаар шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөж эхэлдэг болсон. Энэ нь аливаа хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгчид иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд ямар нэг байдлаар нөлөөлөх гэж оролдвол түүнийг шүүгч тусгай мэдүүлгийн баримтад бөглөх юм. Ингэснээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажилд нөлөөлөл орохоос сэргийлэх ач холбогдолтой. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхбаатартай ярилцлаа.

-Шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд нөлөөллийн мэдүүлэг авдаг болж байгаа. Мэдүүлэг авч эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Нөлөөллийн мэдүүлэг үр дүнгээ өгч эхэлсэн үү?
-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулийн нэг бол Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль. Энэ хуульд шүүгчийн хүлээх үүрэг хариуцлагаас гадна хараат бус байдлыг хангах зохицуулалтууд орсон. Эдгээрийн нэг нь нөлөөллийн мэдүүлэг. Ийм зохицуулалтыг анх удаа хуулиндаа тусгаж, амьдрал дээр хэрэгжүүлж байна. Манай улсад урьд нь байгаагүй, бусад оронд ч тэр бүр байхгүй туршлага учраас үр дүнг нь урьдчилж таамаглаж хэлэхэд хэцүү. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөлөөллийн мэдүүлгийн загварыг баталсан. Энэ дагуу нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтыг өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүгчид хэрэг бүрт бүртгэж эхэлсэн. Хэрэв нөлөөлөл ирвэл шүүгч нөлөөллийн мэдүүлэгтээ тусгаад, нэг хувийг нь Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ. Энэ асуудлыг хариуцсан орон тооны ажилтан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөллийн мэдүүлэг бүртгэсэн баримт шүүхүүдээс хараахан ирээгүй байна. Зөвлөл маань дэргэдээ судалгааны албатай болсон учраас энэ чиглэлийн судалгаа хийж эхэлнэ. Шүүгчдэд нөлөөллийн мэдүүлэг бичих дадлыг бий болгох ёстой. Нөгөө талаар шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлгийг үнэн зөв бүртгэхгүй бол энэ нь ёс зүйн зөрчил болж болно. Шинээр боловсруулж байгаа Шүүгчийн ёс зүйн дүрэмд энэ талаархи заалт орох байх. Ингэснээр шүүгч ямар нэг байдлаар нөлөөллийн талаар бичихгүй, мэдэгдэхгүй бол өөрөө хариуцлага хүлээх юм. Нөлөөллийн мэдүүлгийг анх удаа нэвтрүүлж байгаа учраас аль аль талдаа туршлага дутсан зүйл бий. Энэ ажил эрчимжиж, шүүгч бүр нөлөөллийн мэдүүлэг бичдэг болчихвол нөлөөлсөн этгээдийг шалгаж, хариуцлага хүлээлгэнэ, эргээд энэ нь шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг бэхжүүлэх нэг алхам нь болно.
-Шүүгчдэд ямар нэг байдлаар нөлөөлж болохгүй нь гэсэн сэтгэлзүйг нийгэмд бий болгох зорилгоор нөлөөллийн мэдүүлэг авч эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Хариуцлага хүлээлгэнэ гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Өмнө нь албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд шүүгчид нөлөөлсөн ч ямар нэг хариуцлага хүлээдэггүй байсан бол одоогийн мөрдөгдөж буй хуулиар хариуцлагын тогтолцоо яригдаж эхэлсэн. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, ухамсар, хуульчдын ёс зүйн төвшин хангалттай хэмжээнд биш байгаа учраас л нөлөөллийн мэдүүлгийг гаргаж ирж байна. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөх, хуулийг сурталчлан таниулах ажил давхар хийж байгаа.
-Шүүгчдэд ихэвчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан байна лээ. Сэтгүүлч иргэдийн гомдлын мөрөөр мэдээлэл бэлтгэдэг. Гэтэл энэ нь шүүгчдэд нөлөөлсөн болох хэрэг үү?
-Нөлөөллийн мэдүүлгийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл батлахын өмнө эхлээд судалгаа хийсэн шүүгч нараас санал авсан. Өөрөөр хэлбэл шүүгчдэд ямар байдлаар нөлөөлөл ирж буйг тогтоосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж, доромжилдог зүйл их гардаг нь ч судалгаагаар тогтоогдсон. Энэ үнэн. Тодорхой нэг хэргийн талаар шүүх, шүүгчийг буруутгаад хэвлэл мэдээллээр биччихдэг, эх сурвалжийг нь шалгаад үзэхээр тэр нь бодитой биш байх жишээтэй. Энэ мэт байдлаас болж шүүх, шүүгчийн нэр хүнд унах явдал бий. Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад иймэрхүү байдлаар шүүгчтэй холбоотой асуудалд хандвал нөлөөлсөн гэж үзэж магадгүй. Тиймээс сэтгүүлчид эх сурвалжаа маш сайн нягталж байж бичих хэрэгтэй. Иргэдээс сонссон дуулснаа нягтлахгүйгээр бичих нь учир дутагдалтай. Олон талын эх сурвалжаас мэдээлэл авч, тэнцвэржүүлж байж бичвэл нөлөөллийн мэдүүлэгт орохгүй.
-Сэтгүүлчид ийм зүйлийг ингэж бичвэл шүүгчид нөлөөлсөн болно гэдгийг тодорхойлох боломжтой юу. Хуульд энэ талаар тусгасан зүйл заалт хэр байгаа бол?
-Энэ талаар тодорхойлж, ялгаа зааг гаргасан зүйл байхгүй. Нөлөөллийн мэдүүлгийн загвараа баталж, хууль сурталчлах ажил хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар материал гарвал нөлөөлсөн гэж үзэх вэ гэдэг нь яваандаа амьдралаас урган гарч ирэх байх. Нөлөөллийн мэдүүлгийг хэрэглэх тусдаа журам, заавар гэж байхгүй. Тиймээс бид энэ талаар сэтгүүлчидтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Ямар тохиолдолд шүүгчид нөлөөлсөн гэж үзэх вэ гэдгийг сэтгүүлчдэд ойлгуулах нь чухал. Бид сэтгүүлчдийн ажил үүргээ явуулах эрх чөлөөнд халдахгүй. Эргээд сэтгүүлчид маань шүүхийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдахгүй ажлаа явуулах хэрэгтэй байх. Энэ нь хэн хэнийх нь мэргэжлийн ёс зүйн асуудал шүү дээ.
-Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүгчийн хараат бус байдлаас эхлүүлээд маш олон ажил хийж эхэлжээ. Танай байгууллага шинэчлэгдснээр гүйцэтгэх засаглалтайгаа хэр уялдаа холбоотой хамтарч ажиллах юм бэ. Нөгөөтэйгүүр шүүхээс шийдвэр гардаг ч хэрэгжихгүй байх тохиолдол амьдралд олон байдаг.
-Социализмын үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүх дотроо багтдаг байсан. Шүүх шийдвэрээ гаргасан бол маргааш нь шийдвэр гүйцэтгэгч очоод биелүүлдэг байж. Энэ утгаараа шүүхийн шийдвэрийн биелэлт өндөр байсан юм билээ. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Хууль зүйн яамны харьяанд байна. Шүүх шийдвэрээ гаргалаа гэхэд шийдвэрийн биелэлт ямар байх нь шүүх, шүүгчийн ажлын үзүүлэлтэд нөлөөлөхгүй байгаа. Эрүүгийн хэргийн хувьд шүүхийн шийдвэрийн биелэлт маш өндөр хувьтай байдаг. Харин иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй. Энэ чиглэлээр шийдвэр гүйцэтгэх албаныхантай хамтран ажиллаж байна.
-Захиргааны хэргийн шүүх хоёр иргэний маргааныг хянан шийдвэрлээд байхад шийдвэр нь амьдрал дээр хэрэгждэггүй жишээ олон. Шүүхийн шийдвэр өндөр төвшинд байж, заавал биелэгддэг байх ёстой. Учир нь, шүүх иргэдийн итгэл үнэмшил дээр тогтдог байгууллага шүү дээ.
-Шүүхийн байгууллагуудын уялдаа холбоотой ажиллах эрх зүйн орчин төдийлэн хангалттай биш байна. Тухайлбал, бид шийдвэр гүйцэтгэх байгууллагыг “Та нар манай шийдвэрийг хурдан биелүүл” гэж шаардлага тавих боломжгүй. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба манайхаас тусдаа, яамны харьяанд байдаг. Иргэний болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэлийг шүүхийн дэргэд авчиръя гэх яриаг судлаачид хэлж байгаа. Энэ анхаарлын төвд байгаа асуудлын нэг гэдэгтээ маргах зүйл алга.

0 Сэтгэгдэл