Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан-Уул аймгийн ИТХ-ын АН-ын бүлэг эсэргүүцэл илэрхийлж, гэр барьжээ
Дархан-Уул аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрөөс эхлэн ЗДТГ-ын байрны гадна талбайд гэр барьж, бүлгийн ажлаа явуулахаар болжээ. ИТХ дахь АН-ын бүлгийнхэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох байнгын ажиллагаатай бүлгийн ажлын байртай болох хүсэлт, шаардлагыг биелүүлээгүй гэх шалтгаанаар ийнхүү гэр барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад хандаж мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэхүү мэдэгдэлдээ, “Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нь ИТХ дахь төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох, хэлтэс агентлагийн дарга нартай ажлын уулзалт хийх зэргээр бүлгийнхээ үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Иймд Ардчилсан намын бүлэг нь өөрийн хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох байнгын ажиллагаатай бүлгийн ажлын байр гаргаж өгөөгүй тул Аймгийн Засаг даргын тамгын газрын байрны гаднах автомашины зогсоол дээр 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн "Жагсаал цуглаан хийх тухай" хуулийн дагуу тодорхойгүй хугацаагаар гэр барин бүлгийн үйл ажиллагаа явуулах болсон тухай мэдэгдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан