Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
Лучиано Павароттид нэр хүндийн шагнал нөхөн олгохоор боллоо
2000 онд анхныхаа ялагчдыг өлгийдөн авсан сонгодог урлагийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “Classic Brit” наадмаас нэгэн мэдэгдэл хийлээ. Энэ нь амьдралынхаа бүхий л хугацаанд дуурийн урлагт хүчин зүтгэсэн “Дэлхийн гурван тенорын нэг” домогт дуучин Лучиано Павароттид хүндэт шагнал гардуулах тухай юм. Наадмын зөвлөлөөс 2007 оны эхээр түүний нэрийг дэвшүүлсэн ч нойр булчирхайн хорт хавдрын улмаас хорвоог орхисон юм. Иймээс түүний эхнэр Николетта Мантовани Паваротид шагналыг зургаан жилийн дараа нөхөн олгохоор болсон байна.

Энэ мэдээг сонссон хатагтай Николетта “Нөхрийн минь дуурийн урлагт зүтгэсний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ сайхан үйл явдалтай давхцан тус шагналыг олгохоор болсонд талархаад баршгүй нь” гэжээ. Сонирхуулахад, Николетта дуучны туслахаар олон жил ажиллаж байгаад ижил дасал болон 2003 онд гэр бүл болсон. Хэдийгээр өөрөөсөө үе мултарсан эмэгтэйтэй гэрлэлээ гэсэн хов жив их байсан ч түүнтэй хамт өнгөрүүлсэн хэдхэн жилд Павароттигийн амжилт үлэмж хэмжээгээр ахисан талаар ойр дотны хүмүүс ярилцдаг гэнэ.

П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл