АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгах үүрэг өглөө
“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/32 тоот тогтоолоор баталсан. Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон. Энэ ажлын хүрээнд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй реламны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд төлөвлөлтийн дагуу мэдээллийн болон рекламны самбаруудыг гудамж, талбайд байршуулах юм. Гэвч өнгөрөгч өдрүүдэд Зуун айлын явган хүний зам дээр рекламны самбар байрлуулсан талаар иргэдийн ирүүлсэн гомдлын талаар Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодруулахад: Явган хүний зам дээр “Улаанбаатар сан”-гийн рекламны самбарыг ямар ч зөвшөөрөлгүйгээр байршуулсан байсан. Өнөөдөр тус сангийн холбогдох хүмүүстэй уулзаж, яаралтай буулгах үүрэг өгсөн” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл