АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
“Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон өөрчиллөө
Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. 2012-2016 оны нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд хотын шинэ дэд төвүүд, суурьшлийн бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан дулааны шинэ эх үүсвэр, бага оврын цэвэрлэх байгууламж, дулаан хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээг барьж байгаа тул иргэд, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангах, инженерийн байгууламжийн техник технологи, ашиглалтын бодлогыг эхнээс нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон нэр, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх шаардлагатай болсныг хэллээ. Ингэснээр нийслэлд хэсэгчилсэн дулаан хангамжаар одоогоор ашиглагдаж байгаа 200 халаалтын зуухны техник, технологи ашиглалтын бодлого зохицуулан, агаарын бохирдлыг бууруулах, нэгдсэн удирдлагын төвтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн мэдээллийн нэгдсэн сангийн систем бий болох юм. Тэргүүлэгчид хэлэлцэн олонхийн саналаар тогтоол гаргаж баталлаа.

0 Сэтгэгдэл