Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гар утас бие засах газрын суултуураас бохир

Энэ тухай “Daily Mail” сонин мэдээлж байна. Мэдрэгч дэлгэц бүхий ухаалаг гар утас, таблетуудыг гараа угаалгүй ашигласны улмаас ийнхүү бохирддог аж. Шинжилгээ хийхээр авсан нэгэн таблетийн дэлгэц дээрээс судлаачид алтлаг стафилококкийн 600 нэгж нян илрүүлсэн бол ариун цэврийн өрөөний суултуураас авсан дээжнээс ердөө 20 илэрсэн байна. Үүнээс гадна ийм төрлийн гар утас, таблетийн дэлгэцнээс гэдэсний савханцар, хоолны хордлогын нян бактер энтеро нян мянга гаруй нэгж илэрсэн нь хүний эрүүл мэндэд онц аюултайд тооцогддог. Харьцуулахад, суултуураас авсан дээжнээс арван нэгж орчим нян илрүүлдэг. Гэтэл “Apple” гэх мэт зарим компани хэрэглэгчдийг мэдрэгчтэй дэлгэцээ гэмтээхгүйн тулд угаагч шингэн ашиглан цэвэрлэхгүй байхыг зөвлөж байна гэж эрс шүүмжилсэн байна.
Алтлаг стафилококк нян нь батга, хатиг, мундаснаас эхлээд уушигны хатгаа, менингит, ясны хэмийн үрэвсэл, цусны бохирдолт зэрэг олон арван өвчин үүсгэх аюултай юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан