АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Нисэхийн салбарынхан аюулгүй ажиллагааны түвшингээрээ дэлхийд аравт ордог

Өргөн уудам нутагтай, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд нисэхийн салбар гадаад ертөнцөд гарах гол гарц юм. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ салбар төдийлөн амжилттай байсангүй. Иймээс Шинэчлэлийн Засгийн газар нисэхийн салбарыг бодлоготойгоор дэмжихээр шийдэн “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг боловсруулаад байна. Уг бодлогын баримт бичигт нисэхийн салбарт бэрхшээлтэй ямар асуудал байна түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар шат дараатай тусгажээ. Үүнтэй холбогдуулан өчигдөр ИНЕГ-аас “Салбарын шинэчлэл-2013” зөвлөлгөөн зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Зам тээврийн сайд А.Гансүх, ИНЕГ-ын дарга С.Буяндалай болон авиа компаниудын удирдах албаныхан оролцож санал солилцлоо. Уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай уялдан ачаа, зорчигч эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан агаарын тээврийн компаниудад агаарын хөлгийн паркийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг салбарынхан онцолж байлаа. Түүнчлэн манай улсын агаарын тээврийнхэн аюулгүй ажиллагааны түвшингээрээ дэлхийд эхний аравт бичигдэж байгаа бөгөөд энэ амжилтаа ахиулахаар хамтран ажиллаж буйгаа салбарын удирдлагууд хэлж байсан. Өнгөрсөн он жилүүдэд манай улс агаарын хүлгийн хүрэлцээ муу, хэзээ өөрийн гэсэн онгоцтой болох бол гэдэг байлаа. Тэгвэл 2012 оны эцсийн байдлаар “МИАТ” ТӨХК хоёр, хувийн хэвшлийн “Изинис эйрвэйз” найм, “Монголиан эйрлайнс групп” долоо, “А-Жет авиашн” дөрөв, “Мак”, “Аэромонголиа” гурав, “Блю скай”, “Тэнгэрийн улаач”, “Томас эйр” тус бүр нэг агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Өнгөрсөн онд авиа компаниуд агаарын тээврээр 758 мянган зорчигч тээвэрлэжээ. Олон улсын нийт зорчигч тээвэрлэлтийн 55 хувийг “МИАТ”, “Корэйн эйр” 18 хувь, “Эйр чайна” 13 хувь, “Аэрофлот” зургаан хувийг эзэлж байгаа аж. Гэвч иргэд монополь компаниуд үнээ хөөрөгдөн эрх ашгийг нь хохироож буй талаар гомдоллодог. Энэ нь нэг талаар шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнээс ямагт өндөр байж, авиа компаниудад хамгийн тулгамдсан асуудал болсоор ирсэнтэй холбоотой. Учир нь, агаарын тээвэр эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлын 35 хувийг шатахуун эзэлдэг.
ТС-1 шатахууны импортын хэмжээ 2010 онд 10 хувь, 2011 онд 52,7 хувь, өнгөрсөн онд 46,1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь ч үүнтэй холбоотой. Гэтэл өнгөрсөн оны байдлаар Ази номхон далай, Европ, Африк, Өмнөд Америкт агаарын хөлгийн шатахууны үнэ дунджаар тонн нь 890-1000 ам.доллар байхад манай улсынх 1470 ам.доллар байна. Энэ мэтчилэн шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал нисэхийн салбарт байгаа тул төрөөс баримтлах бодлогод дээрх бүх асуудлыг тусгасан гэдгийг салбарын удирдлагууд онцолж байлаа.
А.Гансүх: Одоогоор шатахуунаас тонн тутамд нь 200 ам.доллар хэмнэж байна
Зөвлөлгөөний үеэр Зам тээврийн сайд А.Гансүх сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Өнөөдөр Иргэний нисэхийн салбарынхан шинэчлэлийг талаар зөвлөлдөж байна. Энэ салбарт хамгийн түрүүнд ямар шинэчлэл хийх бол?
-Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Ерөнхийдөө энэ салбарт шинэчлэл хийгээд эхэлчихсэн. Гуравдугаар сард “МИАТ” компанид “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгосон. Тавдугаар сард “Боинг-767” онгоц худалдаж авсан. Дахиад хоёр онгоц нэмж авахаар тохиролцсон.
Манай авиа компаниудад шатахуун нийлүүлдэг компани нь дэлхийн зах зээлийн дундаж үнээс өндөр үнээр борлуулдаг гэдэг. Энэ тал дээр яамны зүгээс ямар зохицуулалт хийх вэ?
-Нисэхийн салбарын зардлын ихэнх хувийг шатахууний үнэ эзэлдэг учраас энэ асуудлаар бодлого гаргаж байгаа. Энэ бодлогын дагуу тодорхой шийдвэр гарч хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр цаашид үнэ хямдрах боломжтой. Өнөөдрийн байдлаар бид дотоодын нөөц боломжоо ашигласнаар шатахуунаас тонн тутамд 200 ам.долларын хэмнэж байгаа.
-Гадаад нислэгт “Кореан Эйр” монополь байна гэсэн яриа гарч байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Төрөөс яг энэ асуудлаар тусдаа бодлого боловсруулж гаргалаа. Монополь дотроо зүй ёсны монополь гэж байна. Бид тодорхой түвшинд байгаа энэ бүх монополиудыг үе шаттайгаар өөрчлөх асуудлыг бодлогын баримт бичигт тусгаж өгсөн. Удахгүй хэрхэн хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг гаргана.
-Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудлын ажлын явц хэр байгаа вэ?
-Газар шорооны ажил 90 хувийн гүйцэтгэлтэй. 2016 онд ашиглалтад ороход гурван шинэ онгоцтой, тив дамжин нисэх чадвартай болно. Өөрөөр хэлбэл АНУ руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ гэсэн үг.
М.Дашпунцаг: Үйлчлүүлэгчдийн тоо өндөр, буудлын ачаалал их
Орон нутагт нисэх буудлуудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын дарга М.Дашпунцагтай ярилцлаа.
-Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадал тааруу техникийн хүрэлцээ муу гэдэг. Танай буудлын хувьд байдал ямар байна вэ?
-Манай буудал 100 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Шинээр байгуулагдсан цогц үйлчилгээ үзүүлдэг. Удахгүй хатуу хучилттай зурвас ашиглалтад орно. Долоо хоногт долоон нислэг үйлддэг. Хүннү эйр, Айромонголиа компани үйлчилгээ үзүүлдэг. Манайд агаарын хөлгүүдийг тоолдог станц хүртэл ажилладаг. Бид бүхэн баруун хязгаар нутагт иргэний нисэхийн үйл ажиллагааг доголдолгүй хүргэхээр ажиллаж байна.
-Буудлын ачаалал хэр байдаг вэ. Боловсон хүчний нөөц хэр хангагдсан бэ?
-Жил ирэх бүр зорчигч урсгалын тоо нэмэгдсээр байгаа. Нисэхийн аюулгүй үйл ажиллагааг хангахад 24 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Манай аймагт уул уурхайн “Алтайн хүдэр” компани үйл ажиллагаа явуулдаг. Иймээс онгоцоор үйлчлүүлэгчдийн тоо өндөр, буудлын ачаалал асар их байдаг. Зорчигчид дугаарлаад дугаар хүрэлцэхгүй үе зөндөө бий.
-“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д орон нутгийн нисэх буудлыг хэрхэн хөгжүүлэхээр тусгасан бэ. Танай буудал олон улсын нислэг хүлээн авах боломж бий юү?
-Нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод орон нутгийнхны хувьд хамгийн түрүүнд нисэхийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдод үзүүлэх үйлчилгээг сайжруулахаар тусгасан. Мөн орон нутагт хөрөнгө оруулалт нэлээд шаардлагатай тул технологийн машин, гэрэлтүүлэг, хатуу хучилттай зурваст нэлээд хөрөнгө оруулалт тусгасан байна билээ. Төсөвлөсөн хөрөнгүүд цаг тухайдаа орж ирэх юм бол манай буудал олон улсынх болох боломжтой. Учир нь, БНХАУ-ын Шинжаан, ОХУ-ын Алтай Красноярскаар агаарын чиглэлээр холбох боломж маш өндөр бий.
Г.Мөнхбаатар: Салбарын шинэчлэлийн бодлого тодорхой болсон нь бидэнд хангалттай
МИАТ компанийн мэдээллээр өнөөдөр манай улсад агаарын тээврийн 10 компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 51 агаарын хөлөг бүртгэлтэй байдаг аж. Эл компаниудын төлөөлөл болгож “Айромонголиа” компанийн захирал Г.Мөнхбаатартай уулзлаа.
-“Салбарын шинэчлэл-2013” уулзалтаас төрийн болон хувийн хэвшлийнхэн их өөрчлөлт, шинэчлэл хүсч буй бололтой?
-Өмнө нь, иргэний нисэхийн салбарт урт хугацааны бодлого байгаагүйгээс хувийн хэвшлийн компаниудын цаашдын хөгжлийн хандлага тодорхойгүй байсан. Одоо салбарын бодлого шинэчлэгдсэнээр төрийн болон хувийн хэвшлийн компаниуд ямар үүрэгтэй ажиллах вэ, төр яаж дэмжих вэ гэсэн бодлого нь тодорхой боллоо. Ажиллах чиглэл, үүрэг нь ил болчихоор хувийн хэвшлийнхэн аль чиглэл рүү хэрхэн хөгжих вэ гэдгээ ч тодорхойлж байна. Бидэнд энэ л хангалттай.
-Танай компани хэчнээн агаарын хөлөгтэй вэ?
- Манай компани гурван онгоцтой. Манайх бүс нутгийн чанартай буюу хилийн дагуух Орос, Хятадын хотуудад нислэг үйлдэхээр болж байгаа. Манай салбарын хөгжлийн бодлого тодорхой болсноор хувийн хэвшлийнхний хөгжилд их чухал түлхэц болсон. Гэхдээ авиа компанийн удирдлагуудын хамгийн их ярьдаг зүйл нь орон нутгийн нисэх буудлын дэд бүтэц сул байгаад шүүмжлэлтэй ханддаг. Хэрвээ чадавхийг нь сайжруулан 24 цагийн үйлчилгээтэй сайн нисэх онгоцны үйлчилгээ нэвтэрвэл авиа компаниуд нислэгийнхээ цагийг чөлөөтэй зохицуулж чадна.
-Авиа компаниудад тулгарч буй гол бэрхшээл бол боловсон хүчин. Танай компанийн хувьд мэргэжилтнээ хаана бэлтгэж байна?
-Нисгэгч нарын хэрэгцээ өнөөдөр зайлшгүй үүсчихсэн. Яахав, яамнаас судалгаа хийсний үндсэн дээр 18 нисгэгчийг гадаадад сургаж байна. Харин манай компанийн хувьд өөрсдийн зардлаар долоон хүнийг АНУ-ын Нисэхийн сургуульд бэлтгэж байгаа. Нэг үеэ бодвол Монголын иргэний нисэхийн салбар гараанаас цуг гарсан бусад орны нисэхийн байгууллагатай харьцуулахад тэргүүлэх чиглэлтэй болсон. Жишээ нь, Казахстантай харьцуулахад хол илүү. Нөгөөтэйгүүр, монголчууд техник технологи, нисэхийн салбарт ажиллаж чаддаг болсны баталгаа. Энэ нь, монгол хүний мэдлэг, боловсрол гадаадынхнаас дутахгүйг харуулж буй хэрэг.
-Иргэний нисэхийн салбар хэр эрүүл өрсөлдөөнтэй байна вэ?
-Мэдээж, дотоодын иргэний нисэхийн 10 компани үйлчилгээгээрээ өрсөлдөнө. Одоо дөнгөж л хувийн хэвшлийнхэн шинэ зах зээлд орж буй учраас эерэг бус юм бий. Гэхдээ энэ нь хүндэрч, ужгирсан зүйл биш. Бид хариуцлага, үйлчилгээгээрээ өрсөлддөг. Яагаад гэвэл, хариуцлага тухайн байгууллагыг бусдаасаа хол давуу алхахад нөлөөлдөг. Бид үүгээрээ л өрсөлдөж байна.
-Хувийн хэвшлийг дэмжиж буй салбарын яамны бодлого та бүхэнд хэр нийцтэй буудаг юм бол?
-Салбартаа шинэчлэл хийж байгаа нь бидний хувьд баярлууштай зүйл. Учир нь, толгойгүй хүн байдаггүй шиг бодлогогүй салбар яаж хөгжих юм бэ. Эсвэл бодлого нь ойлгомжгүй үлбэгэр бол хэчнээн бид хөгжинө гэж яриад нэмэргүй шүү дээ. Энэ салбарт өрсөлдөж буй 10 компани дор бүрнээ салбарын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж байна. Төрөөс ч бодлогын хүрээнд дэмжснээр авиа компаниуд нислэг, онгоцныхоо тоог ч нэмж байна. Манай компанийн хувьд 2014 онд их өөрчлөлт гарах байх аа.
С.Буяндалай: “Чингис хаан” нисэх буудал ачааллаа даахгүй байна
Зөвлөгөөний үеэр ИНЕГ-ын дарга С.Буяндалайтай ярилцлаа.
-Хэдэн зуун метрийн өндөрт олон хүний амь насыг хариуцан ажиллана гэдэг асар том үүрэг. Ер нь манай улс агаарын хүлгийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байна вэ?
-Манай улс аюулгүйн ажиллагааны түвшингээрээ Ази номхон далайн бүс нутагт тавдугаарт, дэлхийд аравт явж байгаа. Энэ амжилтаа ахиулах талаар бид ажиллана. 2020 он гэхэд бид Ази номхон далайн бүс нутагтаа тэргүүлэхийг зорьж байна. Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас аудит шалгалтыг гишүүн орнууддаа тогтмол хийдэг. 192 улстай энэ салбарын хамгийн том байгууллага. Гишүүн улс оронд шалгалт хийхэд манай улс 15-д явж байгаа дүн гарсан.
-Нисэхийн салбарт чадварлаг боловсон хүчин хэр хангалттай байгаа вэ. Боловсон хүчнийг сургах мэргэшүүлэх талаар ИНЕГ-аас ямар бодлого баримтлах бол?
-“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу бид дэлхийд салбартаа тэргүүлэгч орнуудад боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөөд байгаа. Одоогийн байдлаар АНУ, Европ, Ази номхон далайн хөгжилтэй оронд 100 гаруй оюутан сургасан.
-Манай улс анх удаа төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогыг гаргасан. Энэ бодлогууд хэрэгжих бололцоо хэр вэ. 2020 он гэхэд манай улсын нисэхийн салбар өнөөдрийнхөөс тэс өөр харагдах болов уу?
-Тийм ээ. Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг УИХ-аас баталж өгсөн. Үүний дагуу манай байгуулага хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байгаа. Хэрэгжүүлэх үүрэгт 11 чиглэл бий. 2020 он гэхэд иргэний нисэхийн салбарт өөрчлөлт, дэвшил орсон байхыг та бүхэн харах болно.
-Салбарын хэмжээнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Нэлээд бий. Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал ачааллаа даахгүй хүндхэн байна. Шинэ нисэх буудал ашиглалтад ортол бид дахин төлөвлөлтийн асуудлаа зайлшгүй сайжруулах шаардлага бий. Иймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 2017 он хүртэл нөөц бололцоо дээрээ тулгуурлан зохицуулан ажиллана. Мөн орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлнэ. Орон нутгийн буудлууд алдагдалтай ажилладаг. Иймээс алдагдлыг бууруулахын тулд дорвитой ажил хийх шаардлага бий.
-Ойрын үед орон нутагт шинээр нисэх буудал барих төлөвлөгөө бий юү. Засвар шинэчлэл хийх шаардлагатай буудлуудын тухайд?
-Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу бүсчилсэн хөгжилд тулгуурлаж нисэх буудлуудыг хөгжүүлнэ. Үүнд, хамгийн түрүүнд баруун, зүүн, хойд гэсэн чиглэл орж байна. Тухайлбал, Ховд, Хөвсгөл, Чойбалсан, Өмнөговийн нисэх буудлыг ирээдүйд том онгоц буулгах чиглэлээр хөгжүүлнэ. Одоогоор энэ ажлын эхлэл тавигдаад байгаа. Түүнчлэн орон нутгийн бүх нисэх буудлыг хатуу хучилттай болгохоор ажиллаж байна. Одоо хийх ажлынхаа 50 гаруй хувийг хийсэн. 2020 онд бүх нисэх буудал хатуу хучилттай болно.
-Нисэх буудал барихад хэдий хэр зардал мөнгө шаардлагатай байдаг юм бэ?
-Олон улсаас тавигддаг стандартаас шалтгаална. “Чингис хаан” олон улсын нисэх буудал шиг буудал барина гэвэл гарцаагүй олон тэрбум төгрөг шаардана. Харин багавтар буудал барихад тэрнээс бага мөнгө гарна. Иймээс стандартаасаа шалгаалж төсөв гардаг болохоор шууд тэдэн төгрөг гэх боломжгүй. Удахгүй хөшигийн хөндийд олон улсад хэрэглэдэг 4С гэсэн стандарттай нисэх буудал ашиглалтад орно.
-Танайхаас авиа компаниудад хэрхэн хяналт тавьдаг вэ. Манай улсын онгоцны хүрэлцээ хэр байгаа бол?
-Өнөөдөр агаарын замд МИАТ, Хүннү Эйр, Айромонголиа зэрэг арван компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт манайхаас төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт байнга хийдэг. Энэ үйл ажиллагаа ном журмын дагуу явагддаг учир иргэний нисэхэд ажиллаж байгаа авиа компаниуд Монгол Улсад мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажилладаг. Хангаж ажиллагаагүй компаниудыг агаарын тээврийн үйлчилгээнд гаргадаггүй.
-Сүүлийн үед нисэхийн салбарт хувийн компаниуд хүч түрэн орж ирэх болсон. Үүнд ИНЕГ-аас ямар байр суурьтай байдаг юм бэ?
-Бид нисэхийн салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх үйл ажиллагааг явуулна. Иргэний нисэхэд төрөөс зохицуулалтыг нь хийж өгдөг. Иймээс авиа компаниуд үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй. Гол нь найдвартай, чанартай үйлчилгээг иргэдэд хүргэх шаардлагатай.
-Нисэхийн салбар хэр хөгжиж байгаа вэ?
-Иргэний нисэхийн салбар байнгын өсөлттэй явж ирсэн. Тухайлбал, 2006-2008 он хүртэл манай салбар тогтмол 12.5 хувийн өсөлттэй байлаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой энэ өсөлт саарах хандлага ажиглагдсан. Дотоодын агаарын тээврийн компаниудын хувьд өсөлт үүнээс өндөр.

0 Сэтгэгдэл