Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүдэн шүүх сандлуудыг буцаахаар ярилцжээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралда үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Мөрдөн байцаалт авах зорилгоор оруулж ирсэн сандлуудын асуудал юу болсон тухай Хууль зүйн сайдаас тодруулсан юм. Түүний асуултад Х.Тэмүүжин “ХЭҮК-оос Эрүүдэн шүүхтэй холбоотой сандлын тухай гомд­лыг Хууль зүйн яа­манд ирүүлсэн. Манай яам­наас шалгалт явуулахад санд­лыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэглэх зорил­гоор Хууль зүйн яаманд мэ­дэг­дэлгүйгээр тараасан ту­хай асуудал хөндөгдсөн. Яам­ны бодлого болон хууль тог­тоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын түвшинд Монголын нэр хүндэд санаатай халдсан гэмээр таагүй ажлыг зохион байгуулсан учраас холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон. Уг сандлыг мөрдөн байцаалт явуулах ажилтны аюулгүй ажиллагааг хангах зориулалтаар ашиглах гэж авчирсан гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын аюулгүй ажилла­гааг өөр аргуудаар хамгаалах боломж бий. Уг сандал нь онц аюултай гэмт хэрэгтэнд зориулсан юм бол сум бүрт тараах шаардлага байгаагүй. Үүнийг яах вэ гэдэгт шийдэл хайж байгаа. 460 сандлыг нийлүүлсэн компанитай гэрээ хэлцэл хийж байгаа. Сандлыг нь буцааж өгөөд, оронд нь хэв журам сахиулах болон цагдаагийн албан хаагчдын хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой өөр тоног төхөөрөмж авах бололцоо буй эсэхийг ярилцаж байгаа” гэв.

Хууль зүйн яамнаас дээрх сандлын асуудлаас гад­на цаашид энэ мэт алдаа ду­таг­дал гаргахгүй байхын тулд хол­богдох дүрэм журмыг сайжруулахаар ажиллаж бай­­гаа аж. Тухайлбал, ир­гэ­­ний эрх чөлөө болон хяз­гаарлахтай холбоотой тоног тө­хөөрөмжийг хууль сахиулах байгууллагын дотор хэрэглэх шийд гаргах гэж байгаа бол зөвхөн салбарын яамнаас зөвшөөрөл авч гаргадаг журамд шилжиж буй гэсэн. Яамны хяналтгүйгээр хэн нэгэн албан тушаалтан толгой мэдэн шийдвэр  гаргах боломжгүй болох гэнэ. Өмнө нь ЦЕГ-ын удирдлага төсөвтөө энэ талаар тоног төхөөрөмжийн зардал гэж тусгасан байжээ. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Манай яам энэ сандлыг тараах үед л мэдсэн. Хүний эрхийг зөрчих үйлдлээ өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа гэж ойлгох хандлага байсаар байна. Хариуцлага тооцож албан ту­шаа­лаас нь чөлөөлөхөд хариуд нь шүүхдээд явж байна” гэв. Эрүүдэн шүүх сан­далтай холбогдуулан цаг­даагийн тэргүүн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд “Энэ сандлуудыг та­таж ав, яагаад мэдэгдээгүй ту­хай мэдээллээ өг” гэх албан шаард­лагыг Хууль зүйн яам­наас тавихад Цагдаагийн ерөн­хий газраас Прокурорын га­зарт хандан “Сандлыг хэрэг­лэх зөвшөөрөл” хүссэн хүсэлт явуулж байсан аж.

Манайх дээрх конвенцийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улс үүрэг хүлээж, эрхээ хязгаарлуулсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харь­цуулах, шийтгүүлэхээс хам­гаалах, урьдчилан сэргий­лэх тогтолцоог ХЭҮК-ыг түшиглэн байгуулах бөгөөд Хүний эрхийн комиссын гишүүнд эрх олгож баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн, захиргааны болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзах, ярилцлага хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой болох аж.
0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
HEG HEREGG SHALGAJ UZEEGUI HUNIIG HELTSIIN DARGA BOLGOHOOR ERUUDEN SHUUH AJIL YABUULJ HERGEE SHALGUULAHAAS OOR YAH BE TEMUUJIN SAIDAA TA BAYANGOL DUURGIIN TSAGDAAGIIN HELTSIIN DARGAAR YAMAR HUN TOMILSONIIG MEDSEN UU ENE DARGA BOL HEREG SHALGAJ UZEEGUI YAJ SHALGADAGIIG MEDEHGUI HARIN SURGALTAND OCHSON TSAGDAA NARIIG DARAMTLAN MONGO ABCH TSOLOO ABHUULJ DARAA ENE TSAGDAA ZODOJ GEMTEEN GEMT HEREG UILDEN TSAGDAAGIIN BAIGUULLAGAAS HALAGDAJ BAISAN HUN HEREG SHALGAJ BAIGAA MORDON BAITSAAGCH NARIIG UDIRDANA GEED SUUJ BAIHADAA BID ENE DARGIIG IH GAIHDAG HEZEE OORCHLOH BOL GEJ HARAAD SUUJ BAINA IIM BOLHOOR TSAGDAAGIN HER HUND UNALGUI YAAH BE TEMUUJIN SAIDAA, BILEGT DARGAAA, HEREG BURTGELT, MORDON BAITSAALT HARIUTSSAN DED DARGA BAATARJABAA ENEN BOL TSAGDAAGIIN NER HUNDIIG SEBYTEEJ BAIGAA ASUUDALIIG DOTOR ENE AJILLAJ BAIGAA BOLHOOR HARAAD SEDTGEL OBDOJ BAIGAAGAA HURGELEE
tsagdaagiin baiguullagad shinchlel hiij baina geed hun udirdah yamarch chadbargui zaluu ulsuudiig gazar heltsiin darga nar bolgosnoos tsahgdaagiin baiguullaga undesdendee uurgee gutsetgeh chadbagui bolsonii tom iler shuudee
Хамгийн их уншсан