Билгийн

Доллар (USD)

2858.0

Улаанбаатар

+28°C
“Монгол авдар” үзэсгэлэн- Зуун дамжсан үнэт өв МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО “Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ "Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Орон нутгийн залуучуудын эрүүл мэндэд анхаарна

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Өмнөговь аймагт ажлын айлчлал хийлээ.  Уулзалтын бүрэл­дэхүүнд НҮБ-ын Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗХӨ, ХДХВ-ээс сэргий­лэх төслийн менежер, туслах ажилтан, мөн ХАХНХЯ-ны Хүн амын хөгжил, бодлогын хэрэг­жилт, зохицуулалтын газрын Залуучууд хөгжлийн хэлтсийн дарга Б.Мишээл нар оролцсон юм. Харин орон нутгийн зүгээс аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Боловсролын газрын дарга Д.Баасанхүү, ХГБХХ-ийн дарга Б.Эрдэнэцэцэг, ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал болон бусад холбогдох мэргэжилтэнүүд оролцож уулзалт ярилцлага зохион байгууллаа.     

Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж, ялангуяа уул уурхайг дагасан шилжилт хөдөлгөөнөөс улбаалан залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗХӨ/ ХДХВ-ээс сэргийлэх нь чухал арга хэмжээнүүдийн нэг болоод байгаа. Тиймээс ч энэ төсөл энэ чиглэлд зориулагдан ажиллаж байгаа гэдгийг суурин төлөөлөгч онцолсон. Мөн орон нутгийн хэмжээнд ч энэ чиглэлээр, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр олон төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүн амын сан болон ХАХНХЯ-тай байнга хамтран ажиллах болно гэдгээ Өмнөговь аймгийн төлөөлөгчид хэлсэн юм.      

Айлчлалын бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллах үеэрээ аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж НҮБ-ын ХАС-аас Телемедицин төслийн тоног төхөөрөмж гардуулан өгсөн юм. “Эх нярайн эндэгдлийг бууруулах нь НҮБ-ын Хүн амын сангийн гол зорилтын нэг. Өмнөговь аймаг ч сүүлийн жилүүдэд эхийн эндэгдлийг бууруулах тал дээр ахиц дэвшил гарсанд талархалтай байна. Энэхүү тоног төхөөрөмжийг Өмнөговь аймагт ашиглаж эхэлсэнээр дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар жирэмснээс төрөх үеийн бүх шинжилгээ хийгдэх болно” гэдгийг суурин төлөөлөгч Наоми Китахара онцолсон юм. Албаныхан мөн энэ үеэр тус аймгийн хамгийн их хүн суурьшсан огтцэций, Хандбогд сумдад ажиллаж сумдын удирдлага, холбогдох хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон “Энержи ресурс” ХХК, “Оюу толгой”-н эрүүл мэндийн холбогдох хүмүүстэй уулзах юм.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан