Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 айлын орон сууц барих шав тавилаа
     
Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Өмнөговь аймгийг хөг­жүү­­лэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд ард иргэдийг орон сууцжуулах талаар тодорхой заалтууд тусгасан байдаг. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тойрогтоо энэ чиглэлээр олон ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.        
Сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж байгаа тус аймагт ард иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлд нь анхаарах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Тиймээс орон нутгийн удирдлагууд энэ дөрвөн жилд аймагтаа 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хувийн хэвшлийн байгууллагын гүй­цэтгэж байгаа орон сууцанд орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлж 200 гаруй айлыг орон сууцжуулах ажил үргэлжилж байна. 2013-2016 оны хуга­цаанд Өмнөговь аймагт нийт 1000 айл орон сууцаар хан­гагдсан байх бөгөөд энэ ажлын албан ёсны шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны өдөр Даланзадгад хотод боллоо.  Шинэ орон сууц нь Далан­задгад сумын нутаг дэвсгэрт төлөвлөгдсөн “Шинэ Даланзадгад” хороололд баригдаж эхэлнэ. 1000 айлын орон сууцны шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун тэргүүтэй албаныхан оролцсон юм. Энэхүү орон сууцыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын орол­цоотойгоор барьж гүйцэтгэх юм. Төр, хувийн хэвшлийн орол­цоог хослуулан гүйцэтгэх 1000 айлын орон сууц нь Өм­нө­говь аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн бай­гуу­лалтуудын нэг бөгөөд бу­сад аймагтай харьцуулахад Өмнө­говьд анх удаа хэрэгжиж бай­гаа­гаараа онцлог болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан