Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цас орж хүйтэрнэ
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг малчид тариаланчид, ард иргэдэд анхаарууллаа. Өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулвал Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас, уулаараа цас орно. Салхи хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө хүйтэрч 2-4 градус дулаан байна.

Харин баруун аймгуудын нутгаар шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 мет  хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 12-17  градус дулаан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан