Английн эрүүл мэндийн нэгдлээс Баасан гарагт шүд өвчлөлтэй холбоотой нэгэн
мэдээлэл хүргэсэн нь 5 нас хүртэлх хүүхдийн шүдний эмнэлэг зорьдог гол шалтгааны
талаар байлаа. Тэд хамгийн их үйлчлүүлэгчтэй 10 эмнэлгээс авсан 133000 ширхэг 5
настай хүүхдийн шүд өвчлөлийн тухай
мэдээллийг нягтлаад тэдний 27 хувь буюу
¼ нь гүн шүд хорхойдолттой гэсэн дүгнэлт гаргажээ. Ерөнхийдөө 5 настай хүүхдэд
дээд тал нь 17-20 шүд бүрэн ургасан байдгаас хамгийн ихдээ 5 шүд хорхойтсон
байхад хэвийн гэж үздэг. Гол шалтгаан нь шүдний пааланд наалдаж үлдсэн ундаа,
хоолны үлдэгдэл хуримлагдсаар хүчил үүсгэж шүдийг бага багаар өвчлүүлсэн гэнэ.
Хэрвээ шүд хорхойдолт даамжирвал буйл сулрах аюултай учраас эцэг эхчүүд
хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаарахын сацуу шүд угаалтыг тогтмол хийх хэрэгтэйг
эмч нар сануулав.























