АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Б.ЭРДЭНЭЦОГТЫН ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ
Энэ үгийг л сонсох гэж “Ардчилал” сониныхон бусдыг уриалж, дэмжлэг хүссэн юм. “Ардчилал” сонин, ASSA.mn сайт, С1 телевизийнхэн хамтран сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг солиулах хагалгааны төлбөр болох 30 мянган ам.долларыг цуглуулахаар өөрсдийн хамт олноос 20 сая төгрөг босгож, үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийг уриалж байсан. Тэгвэл бидний чин хүсэл биелж, хагалгаа амжилттай болжээ. Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч аргаа баран бидэнд хандсан өдөр саяхан. Цаг хором бүрээр хэмжигдэж байсан андынхаа амийг аварч, сэтгүүлзүйн өрхийг бүтэн байлгах гэж хичээсэн ажил маань амжилттай боллоо. Б.Эрдэнэцогт маань өнгөрсөн баасан гарагт манай цагаар 09:30 цагт хагалгаанд орж, 17 орчим цагийн турш үргэлжилсний эцэст 21-ний 05:00 цагт дуусчээ. Харин донор нь хагалгаанд адилхан цагт ороод 21-ний шөнө 01:00 цагт гарсан байна. Хагалгаанаас бүх зүйл хамаарна хэмээн эмч нар мэдэгдэж байсан ч үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүс, түүний ар гэрийнхний залбирал, түүнийг гэсэн сэтгэлийн хүчээр бүх зүйл амжилттай болжээ.
Одоогоор Б.Эрдэнэцогт, түүний донор хоёр сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм. Тун удахгүй түүний биеийн байдлыг харгалзан үзэж хэр удаан эмчилгээ хийлгэхийг нь шийднэ хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдлээ. Донор болсон МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн гуравдугаар курсийн оюутан охин маань ч гэсэн хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй байна. Энэ хугацаанд хичээлээс нь чөлөөлж өгсөн тус сургуулийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Мөн андын маань амь насыг хэмжин одох цаг хугацааны эцсийн мөчид тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлж байна. Түүний сайхан сэтгэлийн өглөг Монголын сэтгүүлзүйн салбарт тохиох гарз хохирол, нэгэн ээжийн өрийг эмтлэх зовлон, хоёр бяцхан үр, халамжит ханийг өнчрүүлэх аюулаас гэтэлгэхэд тус нэмэр боллоо.
Олны хүч оломгүй далай гэдэг. Бидний сайхан сэтгэлийн хандив андынхаа амийг аварч чадлаа. Цаашид ч гэсэн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдлыг мэдээлсээр байх болно.
ashgui dee hurdan edgeerei
ашгүй дээ. нэг хүн ч гэсэн
Энэ үгийг л сонсох гэж “Ардчилал” сониныхон бусдыг уриалж, дэмжлэг хүссэн юм. “Ардчилал” сонин, ASSA.mn сайт, С1 телевизийнхэн хамтран сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг солиулах хагалгааны төлбөр болох 30 мянган ам.долларыг цуглуулахаар өөрсдийн хамт олноос 20 сая төгрөг босгож, үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийг уриалж байсан. Тэгвэл бидний чин хүсэл биелж, хагалгаа амжилттай болжээ. Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч аргаа баран бидэнд хандсан өдөр саяхан. Цаг хором бүрээр хэмжигдэж байсан андынхаа амийг аварч, сэтгүүлзүйн өрхийг бүтэн байлгах гэж хичээсэн ажил маань амжилттай боллоо. Б.Эрдэнэцогт маань өнгөрсөн баасан гарагт манай цагаар 09:30 цагт хагалгаанд орж, 17 орчим цагийн турш үргэлжилсний эцэст 21-ний 05:00 цагт дуусчээ. Харин донор нь хагалгаанд адилхан цагт ороод 21-ний шөнө 01:00 цагт гарсан байна. Хагалгаанаас бүх зүйл хамаарна хэмээн эмч нар мэдэгдэж байсан ч үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүс, түүний ар гэрийнхний залбирал, түүнийг гэсэн сэтгэлийн хүчээр бүх зүйл амжилттай болжээ. Одоогоор Б.Эрдэнэцогт, түүний донор хоёр сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм. Тун удахгүй түүний биеийн байдлыг харгалзан үзэж хэр удаан эмчилгээ хийлгэхийг нь шийднэ хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдлээ. Донор болсон МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн гуравдугаар курсийн оюутан охин маань ч гэсэн хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй байна. Энэ хугацаанд хичээлээс нь чөлөөлж өгсөн тус сургуулийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Мөн андын маань амь насыг хэмжин одох цаг хугацааны эцсийн мөчид тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлж байна. Түүний сайхан сэтгэлийн өглөг Монголын сэтгүүлзүйн салбарт тохиох гарз хохирол, нэгэн ээжийн өрийг эмтлэх зовлон, хоёр бяцхан үр, халамжит ханийг өнчрүүлэх аюулаас гэтэлгэхэд тус нэмэр боллоо.
Олны хүч оломгүй далай гэдэг. Бидний сайхан сэтгэлийн хандив андынхаа амийг аварч чадлаа. Цаашид ч гэсэн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдлыг мэдээлсээр байх болно.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
2013.09.23
2013.09.23























