АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ХУТАГТЫН НУТАГ ХУРТАЙ БАЙНА
Ноён хутагт Данзанравжаагаар овоглосон Дорноговь нутгаар гурав хоног аялаад ирлээ. Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ Дорноговь-2” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар шинэхэн замаар шулуухан давхисаар үдшийн гялаан үнэгчилсэн үүрийн таван жингээр зорьсон газар болох Сайншанд хотод ирэв. Хутагтын нутагт зочилсон өдрүүдээр налгар намрын тэнгэр нар, хуртай угтаж, хатмал говийн хөрс, хамаг л амьтан ургамлыг ундаалсан нь бэлгэшээлтэй санагдсан. Тэнэгэр говийн дундуур тэгш гортиг адил зурсан юм шиг урсан хөврөх алтан шар зам өчүүхэн төдий ч өөгүй үргэлжилнэ. Сайншанд хоттой 600 гаруй км автозамаар холбогдоод удаагүй болохоор аян замын уртад алжааж чилээхийн зовлонгүй сайхан байв. Дэлхий багтам талын дунд дэнж хулдсан Сайншанд хот дуг нойронд дугжрах адил аниргүй угтав. Улаанбаатарын агаарын бохирдол, тоос шороо, түгжрэл, их дуу чимээнээс холдсон болохоор ч тэр үү эртэч болжморууд жиргэлдэхээс өөр аниргүй Сайншанд хот амар амгалангийн орон гэлтэй. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр хотоос 20 орчим км-ын зайд хоёр тэмээгээр мануулсан хотын хаалга урд өдрийн бороонд өнгө засан сүндэрлэх аж. Өнгөрсөн таван жилийн хугацаанд их бүтээн байгуулалтын хувьсгал эрчимтэй өрнөсөн Сайншанд нүүрээ угаасан хүүхэд адил нэг л өнгөлөг харагдана. Заг, харганаас өөр нүдэнд торох юмгүй нүцгэн говь нутагт хөгжил дэвшлийн үр хурдан соёлж байгаа нь аялал жуулчлал, газар тариалан, уул уурхай, мал аж ахуй гээд салбар, салбарын хөгжил илт анзаарагдах аж. Говийн бүс нутаг гэхээр л эзгүй хоосон элсэн цөл мэтээр сэтгэдэг цаг ард хоцорч, хатмал хөрсөнд нарийн ногоо ургуулж газар тариалан эрхлэлтийг бий болгожээ. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбороос аваад Цагаан суваргын орд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гээд дэд бүтцийн хөгжилд тулах цэг болж буй уул уурхай, ашигт малтмалын томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, орон нутагт ажлын байр бий болгож байна. Гэвч дорноговьчууд уул уурхай, ашигт малтмал гэхчлэн материаллаг хөгжлөөс илүүтэй боловсрол, хүний хөгжлийн цогц бодлогыг хөгжлийн ноён нуруу болгож байгаа нь сайшаалтай. 2011-2021 оны хооронд Дорноговь аймгийг хөгжүүлэх хөгжлийн мастер төлөвлөгөөнд тусгасан үндсэн 12 зорилго чиглэл бүхий “Шинэ Дорноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангасан, хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдсэн, аж үйлдвэржсэн бүс нутаг болох эрхэм зорилго агуулна. Сайншанд хот 100 орчим мянган хүн амтай хэдий ч ойрын ирээдүйд даруй гурав дахин их буюу 300 мянган хүн амтай болохоор зорьж буй гэнэ. Эл зорилтын хүрээнд хийж буй томоохон ажил гэвэл “Шинэ Дорноговь-2” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Тохилог сууц-10000” юм. Иргэдийн оролцоотойгоор хотын дахин төлөвлөлтийг хийж, гэр хорооллын цахилгаан, цэвэр ус, авто замын асуудлыг нэгдсэн байдлаар, бусад дэд бүтцийг бие даасан болон хэсэгчлэн шийдвэрлэх замаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд орших аж. Эл ажлын эхлэл болгож 96 айлын хоёр ч орон сууцыг ашиглалтад оруулжээ. Мөн нийтийн орон сууцаа түшиглэн амины орон сууц ихээр бий болгож байгаа нь бодлогын чанартай бүтээн байгуулалт. Учир юу гэвэл, Улаанбаатар хот хүн амын бөөгнөрөл ихтэй гэр хорооллууд нь хотын зах руу түшиглэсэн байдаг ба А, Б гэсэн хотын төвийн бүсэд хаус, амины орон сууц их байгаа нь нийгмийн давхаргын ялгаа, цаашлаад баян, ядуугийн ялгааг бий болгодог. Тэгвэл дорноговьчууд эл бусармаг тогтолцоог халахаар нийтийн болоод амины орон сууц хосолсон хорооллыг бий болгож байна. Дагаад сургууль цэцэрлэгүүдийг ч бүтээн байгуулж байгаа нь цэцэрлэг, сургууль завсардалтыг бууруулж байгаа гэнэ. Бэлтэйхэн айлын хүүхэд гэхээр л өндөр өртөгтэй хувийн цэцэрлэг, сургуульд сурч, ядмагхан айлынх нь улсын цэцэрлэгт хамрагддаг нь угтаа гаж тогтолцоо юм. Эл тогтолцооны гажуудлаас шалтгаалан нийгмийн хөгжлийн хандлага хоёр тийш салдаг аж. Хүний хөгжлөө нэгдүгээрт тавьж буй дорноговьчууд нийгмийн ялгарлыг үгүй хийхээр дэд бүтцийн хөгжлийг шинэлгээр шийдэж буй нь энэ аж.
Бидний аялал аймгийн түүхийн музей болон ноён хутагт Данзанравжаагийн музейд зочилсноор үргэлжилсэн юм. XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг Монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, говийн ноён хутагт Данзанравжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Тэрээр 1803 онд Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум/-ын нутагт үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж, өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж, олонд хүндлэгдэн улмаар говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.
Данзанравжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд мөн музейд хадгалж байгаа уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдана. Тэрээр 1820-иод оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан, 1840-өөд онд Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Ловон чимбын агуй хийд зэргийг байгуулжээ. Данзанравжаа Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц газар болжээ.
Сайншанд хотод хоёр хоног саатсан бид аймгийн нүүр царай, аялал жуулчлалын түүчээ болсон нутгийн түмний бахархал, ноён хутагтын гэгээрэлд хүрсэн Хамарын хийдэд зочлон саатсан юм. Хотоос 40 км зайд байрлах хийд хүртэл мөн л толь шиг өөгүй зам тосон угтана. Ашиглалтад ороод удаагүй уг зам ирэх сарын 1-нд нээлтээ хийх гэнэ. Зам дагаж хөгжил гэдэг үг энд л биеллээ олж буй гэлтэй өдөр, шөнөгүй зочлох гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагдсан хийд ээрэм говийн дундах эрдэнэс гэлтэй өнгө гэрлээр алаглана. Өглөө, орой, өдөр шөнөгүй цувах жуулчид хийд болоод Ханбаянзүрх хэмээн нэрийддэг хүслийн уул тийш хөвөрнө. Тодорхой тоо судалгаа хийгээгүй ч, сардаа 500 орчим жуулчин хүлээн авдаг орон нутагт аялал жуулчлалын салбарыг нэгдүгээрт тавин ажиллаж байгаа тухай аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзах үеэр хэлж байсан. Үнэхээр ч холч ухаанаар харж алт эрдэнэс, ашигт малтмалаас илүүтэй барагдаж дуусашгүй баялаг болох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь алс хэтдээ эдийн засгийн эх булаг болох болов уу. Хийдийг зорин явахад алтан наран гудайж алсын уулсын цаагуур аяархан шингэх ахуйд арван тавны тэргэл саран ч алгуурхан мандсаар гарч ирэв. Хангай газар адил ой хөвч, уул усгүй ч байгалийн сайхан бүрдсэн говь нутаг эрхгүй хараа булаана. Явсаар Их хутагтын 108 хоног бясалгал хийж, гэгээрэх зам мөрийг олсон Шамбалын оронд ирэв. Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэгдсэн уг газар хэсэг толгодын дунд байх ба нийт найман агуйгаас бүрдэнэ. Шамбалын орныг тойрон 108 суварга сүндэрлэх бөгөөд үүдний хэсэгт байх алтан хаалгаар орсноор аялал эхэлнэ. Биднийг дагуулан явсан хөтөч н.Баатар гэх хүн тус хийдэд 15 жил ажиллаж байгаа ба хөтөчийн ажил албыг мөн хугацаанд хашсан нэгэн. Түүний хэлснээр жил бүр айлчлан ирэх жуулчдын дийлэнх хувийг дотоодын жуулчид эзэлдэг ба олсон орлогоороо нутгийн иргэдийн амьдрал ахуй дориун болж байгаа аж. Хийдээс Хүслийн уул хүртэл жуулчдыг тээвэрлэн бусад байгалийн өвөрмөц тогтоц бүхий газраар бүтэн өдрийн турш аялуулан явахад нэг хүний 15 мянган төгрөг. Өглөөний нар мандахыг харахаар ирсэн хүмүүст хоноглох газар хэрэгтэй нь мэдээж. Нутгийн ард иргэд сайн хийцийн гэрт жуулчдыг хоноглуулах бөгөөд хоол унд, түлээ түлш, ус гээд бүхий л юм бэлэн байх аж. Гэр буудалд нэг хоноход 30 мянган төгрөг бөгөөд тэрхүү алс хязгаар жуулчны баазад бүхий л банкны картаар үйлчилнэ. Мөн нутгийн гар урчуудын уран гараар бүтсэн сувинер, бэлэг дурсгалын зүйлс гадаадын жуулчдын сонирхлыг ихэд татдаг аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тохиосон хутагтын хойд дүрийг тодруулах үеэр 30 орчим мянган хүн цугласан тухай нутгийн олон хөөрөлдөж байсан. Энэ мэт аялал жуулчлалын хөгжил ашигт малтмалаас ч илүү өгөөжтэй байгаа нь аймаг орон нутаг, эдийн засаг, дэд бүтцэд их нөлөөлдөг ажээ.
Ноён хутагт Данзанравжаагаар овоглосон Дорноговь нутгаар гурав хоног аялаад ирлээ. Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ Дорноговь-2” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар шинэхэн замаар шулуухан давхисаар үдшийн гялаан үнэгчилсэн үүрийн таван жингээр зорьсон газар болох Сайншанд хотод ирэв. Хутагтын нутагт зочилсон өдрүүдээр налгар намрын тэнгэр нар, хуртай угтаж, хатмал говийн хөрс, хамаг л амьтан ургамлыг ундаалсан нь бэлгэшээлтэй санагдсан. Тэнэгэр говийн дундуур тэгш гортиг адил зурсан юм шиг урсан хөврөх алтан шар зам өчүүхэн төдий ч өөгүй үргэлжилнэ. Сайншанд хоттой 600 гаруй км автозамаар холбогдоод удаагүй болохоор аян замын уртад алжааж чилээхийн зовлонгүй сайхан байв. Дэлхий багтам талын дунд дэнж хулдсан Сайншанд хот дуг нойронд дугжрах адил аниргүй угтав. Улаанбаатарын агаарын бохирдол, тоос шороо, түгжрэл, их дуу чимээнээс холдсон болохоор ч тэр үү эртэч болжморууд жиргэлдэхээс өөр аниргүй Сайншанд хот амар амгалангийн орон гэлтэй. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр хотоос 20 орчим км-ын зайд хоёр тэмээгээр мануулсан хотын хаалга урд өдрийн бороонд өнгө засан сүндэрлэх аж. Өнгөрсөн таван жилийн хугацаанд их бүтээн байгуулалтын хувьсгал эрчимтэй өрнөсөн Сайншанд нүүрээ угаасан хүүхэд адил нэг л өнгөлөг харагдана. Заг, харганаас өөр нүдэнд торох юмгүй нүцгэн говь нутагт хөгжил дэвшлийн үр хурдан соёлж байгаа нь аялал жуулчлал, газар тариалан, уул уурхай, мал аж ахуй гээд салбар, салбарын хөгжил илт анзаарагдах аж. Говийн бүс нутаг гэхээр л эзгүй хоосон элсэн цөл мэтээр сэтгэдэг цаг ард хоцорч, хатмал хөрсөнд нарийн ногоо ургуулж газар тариалан эрхлэлтийг бий болгожээ. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбороос аваад Цагаан суваргын орд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гээд дэд бүтцийн хөгжилд тулах цэг болж буй уул уурхай, ашигт малтмалын томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, орон нутагт ажлын байр бий болгож байна. Гэвч дорноговьчууд уул уурхай, ашигт малтмал гэхчлэн материаллаг хөгжлөөс илүүтэй боловсрол, хүний хөгжлийн цогц бодлогыг хөгжлийн ноён нуруу болгож байгаа нь сайшаалтай. 2011-2021 оны хооронд Дорноговь аймгийг хөгжүүлэх хөгжлийн мастер төлөвлөгөөнд тусгасан үндсэн 12 зорилго чиглэл бүхий “Шинэ Дорноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангасан, хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдсэн, аж үйлдвэржсэн бүс нутаг болох эрхэм зорилго агуулна. Сайншанд хот 100 орчим мянган хүн амтай хэдий ч ойрын ирээдүйд даруй гурав дахин их буюу 300 мянган хүн амтай болохоор зорьж буй гэнэ. Эл зорилтын хүрээнд хийж буй томоохон ажил гэвэл “Шинэ Дорноговь-2” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Тохилог сууц-10000” юм. Иргэдийн оролцоотойгоор хотын дахин төлөвлөлтийг хийж, гэр хорооллын цахилгаан, цэвэр ус, авто замын асуудлыг нэгдсэн байдлаар, бусад дэд бүтцийг бие даасан болон хэсэгчлэн шийдвэрлэх замаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд орших аж. Эл ажлын эхлэл болгож 96 айлын хоёр ч орон сууцыг ашиглалтад оруулжээ. Мөн нийтийн орон сууцаа түшиглэн амины орон сууц ихээр бий болгож байгаа нь бодлогын чанартай бүтээн байгуулалт. Учир юу гэвэл, Улаанбаатар хот хүн амын бөөгнөрөл ихтэй гэр хорооллууд нь хотын зах руу түшиглэсэн байдаг ба А, Б гэсэн хотын төвийн бүсэд хаус, амины орон сууц их байгаа нь нийгмийн давхаргын ялгаа, цаашлаад баян, ядуугийн ялгааг бий болгодог. Тэгвэл дорноговьчууд эл бусармаг тогтолцоог халахаар нийтийн болоод амины орон сууц хосолсон хорооллыг бий болгож байна. Дагаад сургууль цэцэрлэгүүдийг ч бүтээн байгуулж байгаа нь цэцэрлэг, сургууль завсардалтыг бууруулж байгаа гэнэ. Бэлтэйхэн айлын хүүхэд гэхээр л өндөр өртөгтэй хувийн цэцэрлэг, сургуульд сурч, ядмагхан айлынх нь улсын цэцэрлэгт хамрагддаг нь угтаа гаж тогтолцоо юм. Эл тогтолцооны гажуудлаас шалтгаалан нийгмийн хөгжлийн хандлага хоёр тийш салдаг аж. Хүний хөгжлөө нэгдүгээрт тавьж буй дорноговьчууд нийгмийн ялгарлыг үгүй хийхээр дэд бүтцийн хөгжлийг шинэлгээр шийдэж буй нь энэ аж. Бидний аялал аймгийн түүхийн музей болон ноён хутагт Данзанравжаагийн музейд зочилсноор үргэлжилсэн юм. XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг Монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, говийн ноён хутагт Данзанравжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Тэрээр 1803 онд Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум/-ын нутагт үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж, өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж, олонд хүндлэгдэн улмаар говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.
Данзанравжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд мөн музейд хадгалж байгаа уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдана. Тэрээр 1820-иод оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан, 1840-өөд онд Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Ловон чимбын агуй хийд зэргийг байгуулжээ. Данзанравжаа Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц газар болжээ.
Барагдашгүй баялаг буюу аялал жуулчлал
Сайншанд хотод хоёр хоног саатсан бид аймгийн нүүр царай, аялал жуулчлалын түүчээ болсон нутгийн түмний бахархал, ноён хутагтын гэгээрэлд хүрсэн Хамарын хийдэд зочлон саатсан юм. Хотоос 40 км зайд байрлах хийд хүртэл мөн л толь шиг өөгүй зам тосон угтана. Ашиглалтад ороод удаагүй уг зам ирэх сарын 1-нд нээлтээ хийх гэнэ. Зам дагаж хөгжил гэдэг үг энд л биеллээ олж буй гэлтэй өдөр, шөнөгүй зочлох гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагдсан хийд ээрэм говийн дундах эрдэнэс гэлтэй өнгө гэрлээр алаглана. Өглөө, орой, өдөр шөнөгүй цувах жуулчид хийд болоод Ханбаянзүрх хэмээн нэрийддэг хүслийн уул тийш хөвөрнө. Тодорхой тоо судалгаа хийгээгүй ч, сардаа 500 орчим жуулчин хүлээн авдаг орон нутагт аялал жуулчлалын салбарыг нэгдүгээрт тавин ажиллаж байгаа тухай аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзах үеэр хэлж байсан. Үнэхээр ч холч ухаанаар харж алт эрдэнэс, ашигт малтмалаас илүүтэй барагдаж дуусашгүй баялаг болох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь алс хэтдээ эдийн засгийн эх булаг болох болов уу. Хийдийг зорин явахад алтан наран гудайж алсын уулсын цаагуур аяархан шингэх ахуйд арван тавны тэргэл саран ч алгуурхан мандсаар гарч ирэв. Хангай газар адил ой хөвч, уул усгүй ч байгалийн сайхан бүрдсэн говь нутаг эрхгүй хараа булаана. Явсаар Их хутагтын 108 хоног бясалгал хийж, гэгээрэх зам мөрийг олсон Шамбалын оронд ирэв. Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэгдсэн уг газар хэсэг толгодын дунд байх ба нийт найман агуйгаас бүрдэнэ. Шамбалын орныг тойрон 108 суварга сүндэрлэх бөгөөд үүдний хэсэгт байх алтан хаалгаар орсноор аялал эхэлнэ. Биднийг дагуулан явсан хөтөч н.Баатар гэх хүн тус хийдэд 15 жил ажиллаж байгаа ба хөтөчийн ажил албыг мөн хугацаанд хашсан нэгэн. Түүний хэлснээр жил бүр айлчлан ирэх жуулчдын дийлэнх хувийг дотоодын жуулчид эзэлдэг ба олсон орлогоороо нутгийн иргэдийн амьдрал ахуй дориун болж байгаа аж. Хийдээс Хүслийн уул хүртэл жуулчдыг тээвэрлэн бусад байгалийн өвөрмөц тогтоц бүхий газраар бүтэн өдрийн турш аялуулан явахад нэг хүний 15 мянган төгрөг. Өглөөний нар мандахыг харахаар ирсэн хүмүүст хоноглох газар хэрэгтэй нь мэдээж. Нутгийн ард иргэд сайн хийцийн гэрт жуулчдыг хоноглуулах бөгөөд хоол унд, түлээ түлш, ус гээд бүхий л юм бэлэн байх аж. Гэр буудалд нэг хоноход 30 мянган төгрөг бөгөөд тэрхүү алс хязгаар жуулчны баазад бүхий л банкны картаар үйлчилнэ. Мөн нутгийн гар урчуудын уран гараар бүтсэн сувинер, бэлэг дурсгалын зүйлс гадаадын жуулчдын сонирхлыг ихэд татдаг аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тохиосон хутагтын хойд дүрийг тодруулах үеэр 30 орчим мянган хүн цугласан тухай нутгийн олон хөөрөлдөж байсан. Энэ мэт аялал жуулчлалын хөгжил ашигт малтмалаас ч илүү өгөөжтэй байгаа нь аймаг орон нутаг, эдийн засаг, дэд бүтцэд их нөлөөлдөг ажээ.Ж.Гэрэлчулуун
0 Сэтгэгдэл
jak
minii nutag argagvi saihan nutagdaa neeree ogloo ert boljimor jiregehees oor anir baidagvi yum shvv za ter agaariin yriad yah we eo eo nutagaa sanaj bina ochilgvi 3 jil boljee,,,er ni odoo ywlaa ,,,,,
2013.09.25























