Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Алтангэрэл хүү Солонгосруу эмчилгээнд явна

Энэ оны 2.10-нд Дорноговь аймгийн Ихэд суманд гэртээгэй шатсан Э.Алтангэрэл хүү 70 хувийн түлэгдэлтэй Улаанбаатарт ирсэн.
Хүүгийн бие өдрөөс өдөрт сайжирч байгаа ч түлэгдсэн хөлийг тэнийлгэх, арьс нөхөж, сорвижсон хэсгийг лазераар арилгуулахын тулд Солонгост эмчлүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Эмчилгээнд ойролцоогоор 15 сая төгрөг хэрэгтэй юм. Эмчилгээний мөнгөнд тус нэмэр болохын тулд 9.27-нд Махараджа ресторанд тоглолт хүлээн авалт хийх тухай Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын тэргүүн Т.Баярбат мэдээлэл хийлээ. Тус үйл ажиллагаанд Extacy, Бүжгийн Улаан сарнай хамтлаг болон DZ man, зэрэг уран бүтээлчид оролцох аж. Хэрэв эмчилгээний зардлаа олчихвол ирэх сарын 8-нд Э.Алтангэрэл хүү Солонгосруу явах аж. Хүүгээ хаясан ээж Эрдэнэчимэг нь одоо Дорноговь аймагт байгаа гэнэ. Хагалгаанд явахаас нь өмнө ээжийг нь авч ирж уулзуулна гэдгээ Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын тэгрүүн Т.Баярбат хэллээ.  

А.Бөхням
0 Сэтгэгдэл
saihan setgelt zaluuchuudad talarhaj baina
Хамгийн их уншсан